Тарваганы арьс хил давуулахыг завджээ
2013-10-11

  Замын-Үүд дэх Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборт энэ сарын 09-ний өдөр ДГО 28-10 улсын дугаартай ачааны автомашинд их хэмжээний тарваганы арьс нууж, хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсаныг тус Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар болон албаны эрэлч нохой ур чадвар гарган илрүүлэн, таслан зогсоожээ. Иргэн Б гэгч нь 2290 ширхэг тарваганы арьсыг зохион байгуулалттайгаар урьдаас төлөвлөн бэлтгэж, тээврийн хэрэгслийн явах эд ангийг нуувч болгон ашиглан, гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж улсын хилээр ийнхүү хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй тул хойшлуулшгүй ажиллагаа хийж  баримтжуулан, холбогдох Цагдаагийн  байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар шилжүүлжээ. Гаалийн байгууллага эрсдлийн судлагаанд үндэслэсэн хяналт шалгалтыг зохион байгуулсанаар дээрх хэрэг илэрсэн байна. Монгол орны тарваганы нөөц эрс хомсдож, тархац нутагтаа устаж үгүй болж байгааг харгалзан тарвага агнах, экспортлохыг Байгаль орчны сайдын тушаалаар хориглосон байдаг билээ. 6 А.Жаргал
Shuud.mn
Сонин хачин
зочин:
маш сайн, их ур чадвар гаргасан эрэлч нохой мундаг юм биш үү
2013-10-11