Өдөрт найман аяга ус уух нь эргэлзээтэй боллоо
2013-10-12

  Сүүлийн үед ус сайн уух хэрэгтэй гэсэн сурталчилгаа эмч, тамирчин гээд бараг хүн болгон ярьж ухуулах болсон. Харин саяхан Австралийн спортын эмч нар хосгүй туршилт явуулжээ. Туршилтын дүн “British Journal of Sports Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Энд бичсэнээр бол организмд ус дутагдсанаас биеийн хөдөлгөөнд саад учруулдаг гэдэг нь оргүй гэж дүгнэжээ. Тэд дугуйчид биеийн жингийнхээ гурван хувьтай тэнцэх шингэнийг хөлс хэлбэрээр гаргасны дараа ямар байхыг судалжээ. Дүгнэлтийг а) шингэнээ дээд зэргээр алдсан б) шингэнийг хоёр хувь алдсаны дараа сэргээсэн байдлаар в) шингэн дээд зэргээр хангалттай байх үед гэсэн судалгаа хийжээ.   Дээрхээс үзэхэд тамирчин онцын ялгаа мэдрээгүй. Өөрөөр хэлбэл шингэн алдагдалтай, шингэн хангалттай байх хоёрын хооронд тамирчин тэгтлээ онц ялгаа мэдээгүй. Үүнд гайхах хэрэггүй. Хүмүүс халуун нөхцөлд, говь цөлд ч  зохицон ажиллахаар байгалиас  заяагдсан байдаг гэж эмч нар дүгнэсэн байна. Зөвхөн ус л шингэн нөхнө. Харин кофе, цай,  ундаа, хоол бол нөхөхгүй гэдэг нь хий хоосон сурталчилгаа болж байгаа бололтой. Мэдээж хэрэг ус арьсыг зөөллөж, тархины үйл ажиллагааг сайжруулж, бөөрөнд чулуу тогтохоос сэргийлнэ. Дээрх эмчилгээний үр дүнгээс гадна шингэн хэтрүүлэн хэрэглэх нь шээсний замын хавдар тусах магадлалтай гэж үзэх эмч нар байна. Тэгэхээр өдөрт найман аяга ус уух зайлшгүй хэрэгтэй гэсэн сурталчилгаа цэвэр ус савладаг компаниудын сурталчилгаа болж байна уу. Үнэн хэрэгтээ дэлхийн ямар ч бүсэд амьдардаг хүнд өдөрт 6-8 аяга ус уух зайлшгүй шаардлага байхгүй. Биеийн жиндээ тохирсон шингэнийг хоол, цай, ундаа тэр байтугай шар айргаас хангалттай авна гэж ВВС-ийн “Надад итгээрэй-би эмч” нэвтрүүлгийн хөтлөгч эмч  Крис ван Тюллекен хэлж байна.   Найман аяга ус ууснаар жингээ хаядаг, танд ашигтай гэдэгт ямар ч нотолгоо байхгүй. Харин ч эсрэгээрээ сайхан мэдээ байна. Тэр тусмаа тамирчдад шингэний дутагдлын талаар санаа зовинох шаардлагагүй боллоо. Яагаад  гэвэл хүний бие организм өөрөө бүгдийг автоматаар зохицуулах чадвартай. Хэрвээ та их шингэн уусан бол жорлон ойр ойрхон явна. Харин багадуулсан бол танаас шингэн уухыг шаардаж ам чинь хатна. Яг л амьсгал авч, гаргадаг шиг. Тэхээр их уус уухыг  хэрэгтэй гэдэг нь амьсгалах агаар байхад хүчилтөрөгч нэхэхтэй л адилтгаж болох нь. Ердөө л амьдралын алтан дүрэм юуг ч хэтрүүлэхгүй байхад л болох нь.   Д.Од
Shuud.mn
Сонин хачин
Бөөр.:
хэт их ус уугаад байвал бөөр чинь муудна.
2013-10-14
zochin.:
Europt er emgui l shar airag uudag. Chexvvd,Germanuud bvr ix uudag. Delguurt tsever usnaas pivo xyamdxan. Shar airagiig taaruulj uuval em shvv dee. Orginal Plzensky Prazdroj piviig udurt 2-3 shiliig uuj buurnii chuluug gargadag emchilgee baidag. Tiimees zaluus arxinaas tatgalzaj shar airgiig zuv xereglej surval yamar ve.
2013-10-14
99999:
yag uneniig helehed dan us uneheer bas hereggui yum bna lee ustaigaa zeregsteed tsai uur uuh yum uuj bh heregtei yum bna lee shuu humuusee dan us gej buu tuilshiraarai . bi barag usnaas uur yu ch heregledeggui barag 1 ayaga tsai arai l gej uudag bsan biye uvduud undugnii tsusaa avahuulah gsen tsus barag garaagui tsus bagadalttai bna tsai sain uu gsen sh dee
2013-10-14
kalki:
plastik savtai us muu. plastik ugaas biyend muu
2013-10-14
ам цангав:
огт ус уухгүй байх нь ч хаашаа юм бэ, гэхдээ тохируулах хэрэгтэй юм байналээ, миний таньдаг нэг эгч дандаа л цэвэр ус цүнхэнд нь явдаг, цай, ундаа, кофе гээд юу ч уудгүй байнга л цэвэршүүлсэн ус уудаг байсан. саяхнаас бие нь өвдөөд эмнэлэгт үзүүлтэл бөөрний хурц үрэвсэлтэй, савны хавдартай болсон байсан. одоо Тайваньд эмчлүүлж байгаа. уудаг шингэн нь зөвхөн ус болчихсон юм чинь аргагүй ш дээ. "нэг бол буцалсан ус, нэг бол савалгаатай цэвэр ус" ингэж туйлширч л болохгүй юм байна лээ шүү хүмүүсээ! пепси, кола л биш бол бусдыг нь ууж л бай яадийн.
2013-10-14
humuus min bitgii itgeeree:
Shar airag biyees shingeng hooj gargadag bolhoos shingen boldoggui yum. Guiy humuusee bitgii itgeerei ene arai ch dendesen hudal medeelel bnaa. Bi us zarah geegui usiig chini butsalgaal uuna shdee zaaval savalsan us avj uuh yamar hereg bgaan. Humuus yuun surtachilgaa shd gej demjeed bgaag oilgohgui bn. Sonin unenees gajsan medeelel bn.
2013-10-14
ene hudlaa baihaa:
Usguigeer hun amid baij chadahgui. 8n stakan us odor bur uuh n sain gedeg n ali hediin batlagdsan unen. Iim hudlaa zuil hamaagui bichij bolj baigaa yumuu yadaj l zov orchuulj chadsiimuu gej asuumaar sanagdlaa. Bargar burheg har huurai aristai bas iluudel gedestei bhiig husvel ene zovolgoog dagahad bolohgui zuil algoo gej.
2013-10-14
Mongol:
Bayarlalaa.
2013-10-13
us hereglegch:
eh survalj ni yag haana baina be,,, yag unendee usniii hereglee tuhain hyn burt oor oor baidag ba,,, bas hynii energi tsartuulalt, haluun huiten tsag agaariin baidlaas shaltgaalaad oor oor baina,,, hamgiin dood hemjee deed hemjeeg togtooh bolomjgyi tul dudaj 8 ayga gej uzdeg,,, olon sudalgaa bii http://ajpregu.physiology.org/content/283/5/R993.short ,,, http://www.cabdirect.org/abstracts/20123053644.html;jsessionid=8DAB3D4F24B82CA89C4A90B4CCA7A0F7
2013-10-13
Зочин:
Ус уух нь яаж ч бодсон хэрэгтэй хүний бодисын солилцоог хэвийн байлгана лав уухгүй байхаасаа уусан нь илүү дээр би жин хасаж байгаа усны ач тусыг үнэхээр мэдэрч байна даа. Ер нь саятууд анхаарал татах гэж юу гэж худлаа шааж мэднэ
2013-10-13
ddd5555555:
demii demii buur muudna.
2013-10-13
HFHGJHFHJJH:
GQGTA3GWK4JGKJRDH4KHD4,H5
2013-10-13
zochin:
Bi mash baga ys yydag . Yadag ch ugui zugeer l bna.turshilttai sanal neg bna.bie organizm ooroo zoxitsuulna gedeg tuiliin zov!
2013-10-12
одод:
Энэ бичсэн хүн нь өөрөө ус уудаггүй болоод ингээд байгаа юм уу? эсвэл өөрөө энэ туршилтаа явуулчихсан юм уу? Шингэн ялангуяа цэвэр ус уулгүй яахавдээ. Халуун нөхцөлд хөлсөөр л ус гардаг гэж бодоод байхын, арьсан дээр ууршилт бас явдаг гэдгийг мэдэх үү? хүмүүс хөлсөөр за яаж 2-3 литр ус гардын гэж бодоод байгаа байх, арьснаас чинь ууршиж байгаа. Өдөр боломжтой бол 4 литр ус уух хэрэгтэй.
2013-10-12
MMmm:
US sain shde yu geel gutsaad bganbde us bidend xeregtei gol ni yaj xereglexee meddeg bx xeregtei.... Us uudaggvi mortloo goe aristai bwal gaixchiy. Mongolchuud xezee us uudag bsiin gnv xaxa xutsax ymaa. Mongolchuud us uudaggvi xmvvs ni tsarai muutai bdiishd aygvi bol uus uuxgvi gd bgaa amitad matarnuud bx da xaxa
2013-10-12
od-d:
Us uuxgui amidraxig chin xarii od garig guai
2013-10-12
zochin:
za ashgui bu zuvhun am tsangahdaa l shingen yum yu ch hamaagui uudag
2013-10-12
maxchin :
bi maxchin us uudaggu
2013-10-12
ssaa:
us uuh sain bitgi neg talliig barij tuilshirj bai
2013-10-12
Hotiin Zaluu:
Medehgui um daa . . . Suuliin ued gadnii eldev balai tarhi ugaasan umaar humuus ih zanimaldah um daa . . . Tsagaan hool, nogoo idne mah idehgui ch geh shig . . . Us l uugaad baival munhrunu ch geh shig . . . Hezee ch Mongolchuud us neg ih uugaad baidaggui ard tumen . . . Uvug deedes maani uhaantai . . . Orj irsen hund us ugvul har us ugluu gej emee mini zagnadagsan . . . Zugeer l Mongold amidarch baigaa um bol Mongol ahuigaa l dagah heregyei dee . . . Olon myangan jil unen gedgee batalchihsan zuil shuu dee . . . Sayhan BBC eer yarisan daa . . . Mah iddeggui humuusiin tarhinii setgelgee hamaagui muu baina uvchind amarhan urtuj baina geed l erdemted mah bol hunii bied erchih huch ugdug gedgiig notolson baina lee . . .
2013-10-12
Zovlolgoo:
Xaluun, xuurai govi nutagt us uux tusam shingexgui xols bolon gardag. Xarin baga zergiin davstai byleen xar tsai uuval udaan bued udaan xadgalagddag gedgiig bid etseg ovgodoosoo medex bilee6
2013-10-12
Zochin:
Tiimee ene bol business dee. Ene yi olnooroo baidag itgemtgii xumuusiig mongiig yanz byriin eruul mendiin syljee, world brand gex zergeer saadagiid oilgokh xeregtei.
2013-10-12
Bataa:
Buh yum hudlaashdee. Tarhi ugaasan surtalchilgaanuud.
2013-10-12