400 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ
2013-10-13

Бенгалд болж байгаа хар салхины улмаас Энэтхэг улс зүүн эрэг орчмынхоо 400 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Пайлин нэртэй хар салхи нь тус бүс нутгийг дайрч өнгөрч буй томоохон байгалийн гамшиг гэж тодорхойлж байгаа бөгөөд цагт 220 км-ийн хурдтай байгаа гэнэ. Энэхүү хар салхины улмаас нийтдээ 2000 хүн амиа алджээ. Хавайд байрлах АНУ-ын усан цэргийн анги хар салхины хурд 270 км цаг хүрнэ гэж тооцоолж байсан учраас Энэтхэг улс байгалийн гамшигт бэлтгэлтэй байсан хэмээн мэдэгдэв. Тэд байгалийн гамшиг тохиолдоно хэмээн сарын өмнөөс орогнох байруудыг Дели хотод байрлуулсан гэжээ.

 Энэхүү хар салхины гамшиг нь Энэтхэг улсад сүүлийн 14 жил тохиолдоогүй хор хохирлыг учруулаад байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
монгол хүн :
монгол ч нээрээ сайхан улс юм аа
2013-10-13
өаөөө:
аймар юм аа
2013-10-13