Олимпийн алтан медалиа хураалгав
2013-10-15

Испанийн сагсан бөмбөгчид  2000 оны Сиднейн паралимпт шударга бусаар алтан медаль хүртсэн тухай зарга үүсчээ. Багийн 12 гишүүний 10 нь  эрүүл саруул байсныг Испанийн сэтгүүлч Карлос Рибагорда хувиараа эрэн сурвалжилж мэдсэн гэнэ. Энэхүү шуугиан тарьсан мэдээллээ тэрбээр “Spain's Capital Magazine”-д нийтлүүлжээ. Сэтгүүлч булхайг илрүүлэхийн тулд өөрөө паралимпийн багт гишүүнээр элссэн байна.

Испанийн спортын холбоо сэтгэцийн ямар нэг хэмжээний  өөрчлөлттэй хүмүүсийн  оронд эрүүл саруул хүнийг зориуд авсан бөгөөд хүн бүрт захидал илгээж  спонсоруудтай хийсэн гэрээний улмаас медаль авах зорилгойгоор дээрх алхмыг хийсэн гэжээ.

Карлос Рибагордагийн нийтлэлийн дараа 13 жилийн өмнө  2000 онд авсан алтан медалийг хураан авч тухайн үед хоёрдугаар байрт орсон оросуудад шилжүүлэн өгчээ. Испанийн шигшээ багийн ерөнхийлөгчийг 5400 еврогоор торгож албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан байна. Мөн өөр 18 хүнтэй хариуцлага тооцохоор болжээ.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин
эрэн сурвалжлах:
эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж энэ дээ манайхан захиалгаар л бут авдаг тэрийгээ дамжуулаад хуулчихдаг шүү дээ
2013-10-15
1111:
Хөгийн гарууд вэ
2013-10-15
Зочин:
Ямар том хуйвалдаан бэ. Торгууль нь бага байна. Баригдана гэж айхгүй хийх юмаа.
2013-10-15