Ахлах дасгалжуулагч амиа хорложээ
2011-11-28

Уэльсийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Гари Спид Хантингтон дахь гэртээ өөрийгөө дүүжилж амиа хорлосон байдалтай олдсон тухай Английн Чеширийн цагдаагийн газраас албан ёсоор мэдээллээ. Энэхүү мэдээлэл Уэльс болон Английн хөлбөмбөгийн хорхойтнууд төдийгүй английн хөлбөмбөгийн ертөнцийг тэр чигт нь шоконд оруулжээ. 42 настай Гари Спид Уэльсийн шигшээгийн ахлах дасгалжуулагчийн албыг аваад удаагүй байсан юм. Ямар шалтгаан түүнийг ийнхүү үхэлд хүргэсэн болох нь одоохондоо таамаг төдий л үлджээ. Гари Спид тоглогч байхдаа Лидс Юнайтед, Эвертон, Ньюкастл, Болтон зэрэг английн клубуудэд тоглож байлаа. Их Британийн нэлээд ирээдүйтэй гэгддэг дасгалжуулагч ийнхүү амиа хорлосон байна. Энэхүү эмгэнэлт мэдээг авсан түүний хамтран зүтгэгчид хөлбөмбөгийн томчууд эмгэнэл илэрхийлсээр байна.
Shuud.mn
Сонин хачин
Lilla Mcguffin:
I was just searching for this information and facts for some time. Soon after 6 hours of continuous Googleing, at last I got it in your site. I wonder what is the lack of Google strategy that do not rank this type of informative websites in top of the list. Generally the top websites are full of garbage.
2011-12-12