Түүнийг өөртэйгээ харьцуулаад үз
2013-10-15

Амьдрал гэж юу юм бэ. Энэ асуултад хүн бүр өөрийнхөөрөө л хариулт өгөх нь мэдээж.  Миний хувьд  амьдрал гэдэг төрөх үхэхийн заагт дэлхий хэмээх гайхамшигт ертөнцөд  хүн болж төрсөн хувь заяа минь. Би хаана, хэний хүүхэд болж төрсөн нь чухал биш. Гагцхүү энэ дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум гаруй хүмүүсийн нэг. Би ганцхан хувь. Тиймдээ ч би энэ дэлхийд өөрийнхөө амьдралын мөрийг зөв үлдээж, үр хойчдоо сайн сайхан бүхнээ өвлүүлэн үлдээхийг хичээдэг эгэл жирийн мянга мянган хүмүүсийн төлөөлөл.

6

Миний хүн болж төрсөн Монгол улс маань эртний түүхтэй,  үлэг гүрвэл сүрэглэн амьдарч явсны ул мөр одоо ч олдож л байдаг. Дэлхийн талыг  эзлэн, улс орнуудыг чичрүүлж явсан Их эзэн Чингис хаанаараа ч омогшдог.  Хурдан морь, хүчит бөхөөрөө бахараж, өтгөсийг дээдэлж, нялхасыг хайрладаг хүнлэг энэрэнгүй ард түмэн гэдгээр нь бахархдаг.

6

Өнөөдөр та бидний амьдралд бэрхшээл, зовлон шаналал гээд ямар ч асуудал тохиолдож болно. Харин бэрхшээл саад  бүрийн цаана таны амьдралыг гэрэлтүүлэх ямар нэгэн сайн сайхан учрал, баярт мэдээ ирэх л болно. Тиймдээ ч монголчууд минь “Зовсны эцэст жаргана” гэдэг үгийг хэлж ирсэн биз ээ. Өнөөдөр хэцүү санагдсан бүхэн маргааш гэхэд таны амьдралын нэгээхэн түүх болон үлддэг. Гагцхүү хүмүүн гэгч, жаргалыг зөв эдэлж, зовлонг туулах хатгүйгээс элдэв буруу үйл хийдэг гэлтэй.

6

Тиймээс зовлон шаналал, саад бэрхшээл, болохгүй бүтэхгүй байна гэдэг юу бодож сэтгэж, амьдралыг аль талаас нь хэрхэн харж байгаагаас шалтгаалдаг болохыг нэгэн гайхалтай хүний бичлэгээр  харуулахыг хүссэн юм.  Түүнийг дэлхийн сая сая хүн мэддэг бөгөөд тэрбээр бусдаас онцгой төрсөн.

6

“...Бүх зүйлд талархаж яв

Ихийг мөрөөд

Хэзээ ч битгий бууж өг...”  хэмээн Ник Вуйчич хэмээх энэ эрхэм сургадаг ажээ.  Амьдрал түүнд хатуу хандаж, тэрээр төрөлхийн хөл, гаргүй нэгэн болон энэ хорвоод мэндэлсэн байна.  1982 он арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Австралийн Мелбурн хотод төрсөн тэрээр жирийн хүнээс ондоо харагдавч, хэнээс ч илүү сэтгэлийн хаттай байж, амьдралд бууж өгөөгүй, эхнэр нэг хүүгийн хамт амьдардаг аж. Тэрбээр өдгөө дэлхийн улс орнуудаар аялж,  өөрийн нөөц бололцоогоо зөвөөр үнэлж чадвал амьдралын саад бэрхшээл юу ч биш хэмээн олон нийтэд чиглэсэн уулзалт ярилцлага хийж, илтгэл тавьдаг болсон байна. Ийнхүү уншигч таньд түүний нэгэн дунд сургуулийн сурагчдад зориулсан уулзалтын хэсгээс сонирхуулж байна.

5

 Уг уулзалтын үеэр тэрбээр “Надад хөл гар байхгүй. Гэхдээ надад энэ жижигхэн далавч заяасанд би баярладаг. Хүмүүс намайг анх харахдаа маш их гайхдаг. Хамгийн гайхалтай нь би усан дээр гулгадаг тавцан дээр байхдаа яг өөрөөрөө л байдаг. Тэгээд намайг унахгүй болохоор “Ээ бурхан минь” гэж орилолддог. Би өөрийнхөө амьдралын хараад өөртөө “Би энийг ч, тэрийг ч хийж чадахгүй ш дээ” гэж хэлэх үе олон байсан. Гэтэл хүмүүс үргэлж л өөртөө байгаагаасаа илүү байхгүй юм аа боддог. Ингэсээр байтал өөртөө байгаа зүйлээ мартдаг.

6

Миний хувьд хэрвээ надад гар, хөл байсан байсан болоосой гээд дахин дахин бодоод байвал ямар ч нэмэр байхгүй. Учир нь ингэлээ гээд надад хэн ч юугаар ч туслаж чадахгүй. Миний амьдралаас олж харсан гол зүйлүүдийн хамгийн эхнийх нь үргэлж талархаж явах. Би 8 настай байхдаа хэзээ ч гэрлэхгүй, хэзээ ч ажилтай болохгүй, хэзээ ч зорилготой амьдарч чадахгүй, эхнэрийнхээ гарыг ч барьж чадахгүй байж ямархуу нөхөр болох вэ гэж боддог байлаа. Өөрийгөө ямар ч хэрэггүй, юу ч хийж чадахгүй гэж бодох нь буруу юм. Би амьдралд хайртай. Маш олон хүмүүс ирээд “Чи яаж ингэж их инээмсэглэдэг юм бэ” гэж асуудаг. Хариуд нь би “Энэ бол маш урт түүх” гэж хэлдэг.

6

Инээх нь энгийн л нэг зүйл. Заримдаа амьдралд ямар нэгэн юм тохиолдоход хэрхэн давж гарахаа мэдэхгүй үед инээх маш хэцүү. Гэхдээ амьдралд сөрж явах хэрэгтэй, хэр удаан амьдралыг сөрж явахаа ч чи мэдэхгүй.

6

Би өөрийнхөө амьдралаас  олж авсан зарим гол зарчмаа та нартай хуваалцмаар байна. Хэцүү ч гэсэн тэвчээртэй бай. Хэдийгээр би одоо эхнэрийнхээ гарыг барьж чадахгүй ч цаг нь ирэхээр  гарыг нь барих л болно. Гэхдээ үүнийг хийхэд гар заавал шаардлагагүй.

6

Энэ хорвоо дээр хэдэн охид өөрсдийгөө үгүй хийж, хэдэн хүн амьдралд дургүйцэж, хэдэн хүн бусдад уурлаж, хэдэн хүн өөрийгөө ямар ч хэрэггүйд тооцож байна гэдгийг мэдэхэд үнэхээр аймшигтай. Энд  байгаа хүн бүр өөрөөрөө байхдаа ямар хөөрхөн, гайхалтай вэ гэдгээ мэдээсэй гэж  хүсч байна. Энэ видегоор надад эрч хүч өгдөг гол зарчмаа хуваалцахыг хүслээ” хэмээн өгүүлж байна.

6

Тиймээ үнэхээр амьдралын утга учрыг жинхэнэ утгаар нь мэдэрч чадсан хүний үг энэ ажээ. Тэр хэдийгээр өөртөө юу байхгүйг мэдэж байгаа ч “Хэрвээ би  .... байсан бол” гэдэг үгэнд автаж, болохгүй бүтэхгүй бүхнийг тоочоогүй. Хамгийн гол нь тэр мөрөөдөж чадсан. Мөрөөдөлдөө хүрэхэд маш их тэвчээр, хатуужил түүнд шаардагдсан нь мэдээж. Гэхдээ тэр бууж өгөөгүй. Бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээ түүнээс гарсантай адил хүн бүхэнд сэтгэлийн асар их тэвчээр байдаг. Монголчууд энэ тухай өгүүлэхдээ “ Хүн жаргал даадаггүй, зовлон даадаг” хэмээн хэлж ирсэн. Тиймээс үүнийг уншсан хүн бүхэнд хандаж хэлэхэд амьдралд тань юу ч тохиолдож болно. Гэхдээ тэр бүгдийн цаана аз жаргалын хаалга дэлгэгдэж байдаг юм.

.

Өнөөдөр та хэн ч биш байж болох ч маргааш таны үе ирнэ. Хамгийн гол нь та амьд байна. Хүссэнээ хийх эрх чөлөө, эрүүл саруул бие,  бодож сэтгэдэг оюун ухаан байгаа болохоор хэзээ ч битгий бууж өг. Гол нь хайр дүүрэн зүрх сэтгэлээ л битгий гээгээрэй. Бид бие биенээ хайрлах учиртай. Яагаад гэвэл  хүмүүс бид энэ дэлхийд үдлээд буцдаг тавилантай шүү дээ. Бусдаас илүү гарч амьдарлаа гээд илүү урт наслахгүй, дутуу амьдралаа гээд  гуниж гутрах ч хэрэггүй. Энэ орчлонд уйлж ирсэн. Харин буцахдаа бусдыг уйлуулж орхидог билээ. Тиймээс энэ амьдралдаа эрч хүчтэй байж, бусдыг хайрлаж, бусдад туслаж амьдраасай.

:

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
МОНГОЛ:
АФГАНД ГЭЛҮҮ ИРАКТ ГЭЛҮҮ БАЙЛДАЖ ЯВААД ТЭСРЭХ БӨМБӨГӨНД ӨРТСӨН ГЭЭД Л БИЧСЭН БАЙСАН АЛЬ НЬ ҮНЭН ЮМ БЭ
2013-10-25
Channel of blessing:
Bid tuunii tuhai nomiig erhiig avsan buguud udahgui ta buhnii gar deer buren iheer ni gargah bolno...
2013-10-19
sese:
sain saihniig huse blaa amidrah saihan ...
2013-10-18
Sain saihniig husie:
saihan bichleg bna sain saihnig husie
2013-10-16
ynja:
Nadad zowlgo ogoch naiz nar men yawal sa amdrah we bid huyrt dutagdah zvil alag bn vnher teged jahan ymnas margad bn yawal der we a
2013-10-16
ynja:
Nad vnher talgdaj bn mini amdral vnher hetsv bn bi ehnrerte olgltshvi bn bi tvnde hairti
2013-10-16
uugii:
YMAR tengerleg aguu hun be humuus mini ene delhiid HUN bolz tursun iiim saihan tavilangaaraa baharhaz bayrlaz bij bine hairlaz hundelz neg negendee uram hairlaz demziz amidrtcagaay AMIDDAA BUJ BIJNEE HAIRAL HUMUUSEE amidrah saihan gedgiig buu mart
2013-10-16
ganganaa:
ymar aguu tebcheer zorig ene zaluug amidruulj bn be? ger buldn az jargal husie.gaihamshigtai zaluu yma...
2013-10-15
НОМИО:
Энэ бүсгүйд энэ залууд энэ бяцхан хүүд бас энэ гэр бүлд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан аз жаргал бүхнийг хүсэн ерөөе. Амьдрах сайхан шүү...
2013-10-15
халиунаа :
маш таалагдаж байна
2013-10-15
нэгнээ хайрла :
үнэхээр сайхан өгүүлэл байна, урам хайрласан бурхан шиг хүмүүс олон шүү
2013-10-15