Миний хүү ч татвар төлөгч
2013-10-16

Саяхан л би монголын байтугай дэлхийн хэмжээний орлоготой зангарагтай иргэн байлаа шив. Хүмүүс Эрдэнэсийхээ хувь хишгийг сар бүр хүртээд, аж үйлдвэрлэл мань хөгжөөд хүн зон тэнүүн байлаа. Тэнгэр ниргэж, ус гол үерлэхгүй юм шиг сайхаан. Гэнэт бүх юм өөр болсон. Нэг нь муулаад, нөгөө нь сайлаад л чухам бодит үнэн хаа байгааг хэн нь ч ухаарахаа болиод байна. Бөөн хэрүүл дунд хэн хэнийгээ хэн гэдгийг яаж ойлгох болж байна.

:

Оюутолгойн тухай л бөөн хэрүүлийн алим өнхөрч байна. Хүүе тэр чинь хөгжлийн гарц юм уу. Түүнийгээ түшиглээд улсаа өөд нь татах нь сонгосон төрийн түшээдийн хүсэл зорилго байхсан. Эцэг дээдэс минь энэ газар шороог булаалдаад хэрэлдээд бай гэж өвлүүлээгүй санагдах юм. Гол нь энэ бүхэнд улс төр бүү ороосой гэж найдах юм. Дандаа үглэдэг геополитикийн асуудал гэж байна. Хэнээс ч хамааралгүй оршин тогтнох. Ингэж оршин тогтнох зарчмыг баримтласаар ирсэн. Гэхдээ импорт, экспортын харьцаа. Эдийн засгийн тусгаар тогтол бидэнд юу юунаас илүү хэрэгтэй байна. Мах, сүүгээ гадагш гаргамаар байна. Нөгөөх нь тоодоггүй. Эрүүл ахуйн түмэн асуудал нэхнэ. Байгалийн цэвэр гээд сурталчлаад ч нэмэргүй.

:

Байнгын шүлхий, боомд өртөж байдаг малын махыг авахыг эрс хориглосон байхад энэ их махыг яах вэ. Гэсэн хэрнээ кг мах, литр сүүний үнэ дотооддоо дэлхийн жишиг үнээр л борлогдож байна. Өөрийнхөө халаасыг нэг ух даа. Хүрэх нь үү. Гадныхан “Танайхаас хөрөнгө оруулагчид  олноороо дайжиж, эдийн засгийн байдал чинь хэцүү болж байгаа юм байна. Гэхдээ би хувьдаа өөдрөг бодолтой буцаж байна. Танайх одоо л нэг ухаарч, учраа олох нь гэж бодсон шүү” гэж байна. Егөөдсөн ч юм шиг сонин үг шүү.

:

Тэд бидэнд итгэж байна. Сууриа зөв тавьж хэмээн энэ өдрүүдэд л итгэж эхэлж байна. Ардын партизанууд буу зэвсэг агсаад нэг нэг рүү маань буудахыг уриалахгүй болбол чиг. Ер нь яах гэж хөгжлийн төлөөнөөс иргэдээ хохироохгүй, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дарамтлахгүйгээр хүрч болохгүй гэж. Гэсэн бас асуудалд босоод ирж байна.  Далд эдийн засгийг илрүүлэх гэнэ.

.

Зөвхөн л татвараар... Хамгийн хүнд татвар эргээд хамгийн хүнд сүүдрийн эдийн засгийг үүсгэдэг. Нэгийнх нь магнайг илбэнгээ нөгөөгийнх нь хоолой дээр илд тавьдаг энэ системээ өөрчилмөөр байхийн. Татварын хүнд орчин хэзээ ч эдийн засагт таатай орчин авчирч байгаагүй юм шүү. Татварын уучлалт үзүүлээд ч нэмэр алга. Дараа нь суга авах юм чинь өөр яах юм. Маргаашнаас дахиад төртэйгөө муудаад эхэлнэ. Далд эдийн засгийг ингэж илэрхий болгодоггүйг хашрууд мэддэг хэрнээ аль аль нь дандаа ийм өршөөл үзүүлнэ. Ухаанаа олохгүй байгаа шинж  гэвч нөхдүүд өөрснийх нь бизнес сүйрэх гээд байгаа болохоор ийм л шийдвэр гаргана. Хөнгөлөлт гэдэг далд эдийн засгийг ил болгоно гэсэн үг. Багыг нь намнаад томыг нь томруулдаг ийм бодлого хэрэгтэй юу.

:

Хэрэгтэй юмсан гэж үглэх юм, хэрэгтэй нэг нь тусгаасай гэж үглэх юм. Үнэндээ би ч төр таньд татвар төлөгч, миний хүү ч гэсэн. Тийм болохоор улс гэрийн хөгжил дэвшил гэж том ярихгүйгээр миний амьдрал ахуй таньтай холбоотой.

:

Ирэх онд бид 17 төрлийн татвар төлөх юм. Мөн алж байгаа биз. Тэр татварт чинь өгдөг мөнгө бидэнд байна уу. За зүгээр л амьдруулаарай. 200 тэрбумын цалин тэтгэврийн нэмэгдэл гэдэг чинь дахиад 800 тэрбумыг авахын үндэс шүү. Энгийн тэнэг нь энийг тооцоод олчихно.

:

Н.Бадамжав

 
Shuud.mn
Сонин хачин
snooker:
боловсрол оо сайжруулж, зөв хүмүүсийг сонгох л үлдлэж байгаа юм... Бид нэгэнт гараад өөрсдийн халаасны төлөө ажиллаж байгаа хүмүүсийг өөр яаж ч чадахгүй харин анх гарч байхад нь, хэн юу хийх чадвартай, ашиг сонирхлын асуудалтай юу гэх мэт энгийн аргуудаар шалгуур хийгээд сонголтоо хийвэл,,, Харин манайхан мөнгөө сонгоод байгаа болохоор мөнгө амлаж бидний халааснаас гараа бүр авахгүй байгаа хүмүүс гараад байна даа...
2013-10-17
muruudugch:
erh barigch bolj bayjih yumsaaan kkkkkk
2013-10-17
oogii:
argagui shuu dee eh barigchid chin bidnii tatvariin munguur byajdag yum chin arai dendej bna shuu
2013-10-16
гэрэл:
цалин хаанаач хүрэхгүй байхад юун татвар төлөх өдөр болгох өргөн хэрэглээхий барааны үнэ тэнгэрт хадаж байхад авлигчид ард түмнээ шулдгаа болиочээ
2013-10-16