Онцгой байдлын албаны гурван үеийн уулзалт боллоо
2013-10-18

  Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч хөгжсөний арван жилийн ой ирэх жил тохионо. Ойг угтан зохион байгуулж буй гурван үеийнхний чуулга уулзалт өнөөдөр болж,  Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва оролцож баяр хүргэжээ. Тэрээр "Бид өөрсдийн долоон үеийн намтар түүхээ сайн мэддэг, өвөг дээдэс, эцэг эхээ хайрлан хүндлэхийн утга учрыг үр хүүхэддээ зааж сургадагтай нэгэн адил аливаа байгууллага ч эргэх цагийн хэлхээ холбоо, эрт эдүгээгийнхээ түүхэн замналыг баримтжуулан бичиж, өвлүүлэн үлдээдэг байх нь чухал юм. Та бүхний амь өрссөн хүнд хэцүү хөдөлмөрийг ард түмэн бодитоор харж, үнэлэх болсон нь Онцгой байдлын албаны үндэс суурийг анхлан тавьж, залуу халуун нас, билиг оюун, хүч хөдөлмөрөө энэхүү үйлсэд зориулсан ахмад үеийнхний болон ачааны хүндийг одоо үүрч яваа өнөө цагийнхны  мэргэжлийн өндөр ур чадвар, хичээл зүтгэлийн үр дүн мөн. Хүний амь нас, эд материалыг аварна гэдэг бол үеийн үед дурсагдах бахархалтай үйлс" гээд амжилт хүссэн юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
ХУЯГАА:
САЙХАН АЛБА ШҮҮ. ХҮРЭЛСҮХ, ДАШ ХОЁР БАЙХДАА ИХ ЗҮЙЛ ХИЙСЭН ГЭЖ БОДДОГ ЮМ. ОДОО Ч ХҮНДХЭН БАЙНА ДАА. ГЭХДЭЭ ЗҮТГЭНЭЭ.
2013-10-19