Өнөөдөр өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын ойролцоо нисдэг тэрэг осолдсон ноцтой осол гарчээ. Уг нисдэг тэрэг А-JET компанийн МИ-8 нисдэг тэрэг байсан, хугацаа нь дууссан, нислэг үйлдэх эрхгүй, актлагдсан онгоц байсан гэсэн мэдээлэл байна. Одоогийн байдлаар ослын улмаас ямар хохирол учирсан нь тодорхойгүй байна. Улмаар хэрэг болсон газар руу Иргэний нисэхийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгийнхэн гарсан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Мөн Мөнгөнморьт сумын Засаг даргаас энэ талаар тодруулахад, "Харин тийм яриа гараад байна. Би одоогоор ямар нэгэн мэдээлэл аваагүй байна" гэсэн юм.
Д.Цэцэг
Уншиж байна |