ДОХ-ын шинэ төрлийн вирус илэрчээ
2013-10-20

ОХУ-ын Новосибирскийн эрдэмтэд хүний дархлалын олдмол хомсдлын шинэ төрлийн вирус илрүүлсэн тухай ВВС агентлаг мэдээллээ. Энэ нь өмнөх вирусээс илүү аюултай байж болзошгүйг эрдэмтэд сэрэмжлүүлж байгаа аж. Сибирь, Чечень, Казахстан,  Киргизээс уг вирусээр өвчилсөн  100 гаруй иргэнийг илрүүлсэн байна. Судлаачид  энэхүү вирус ОХУ-д эрчимтэй тархаж буйг мэдэгджээ. Үүнээс гадна НҮБ-аас Зүүн Европ болон Төв Азийн орнуудад ДОХ идэвхтэй тархаж байгаа хэмээн мэдээлжээ. Хүний дархлал хомсдлын вирусыг хоёр төрөлд хуваадаг агаад “С” төрлийн ВИЧ-1 гэсэн төрөл Африкийн орнуудад илүүтэй тархсан байдаг бол “В” төрлийн нян АНУ болон Европын орнуудад тархацтай аж. Харин Орост “А/1/” гэсэн шинэ хэлбэр тархсан гэж эрдэмтэд үзжээ. Шинэ төрлийн халдвараар өвчилсөн иргэд хэдхэн сарын дотор их хэмжээний жин алддаг байна. Иймээс эмч нар энэ халдварыг онц аюултайд тооцжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
agaa:
bai baisaar buh delhiig burheh DOH
2013-10-21
galaad:
Ene delhiin humuusiin nugel ni ihdeed bainaa. :or burnee zov setgeltei baival
2013-10-21
galaad:
Ene delhiin humuusiin nugel ni ihdeed bainaa. :or burnee zov setgeltei baival
2013-10-21
galaa :
ene delhii chin yu bolood l baina daa
2013-10-20