Бурхан халдуныг ЮНЕСКО-д бүртгүүлнэ
2013-10-22

Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж байна.  Байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.   Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын  хорооны хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулыг мөн хэлэлцэн дэмжсэн юм. Түүх соёлын дурсгалт газруудыг сэргээн засварлах ажил нэн шаардлагатай байдаг байна. Гэтэл энэ чиглэлийн боловсон хүчин дутагдалтай байгааг салбары сайд онцолж байлаа.  Соёлы өвийг хамгаалах хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлээс сонирхсон асуултдаа хариулт авч байна.

:

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Энэ чиглэлийн боловсон хүчнийг хэр бэлтгэдэг вэ?

-Одоогийн байдлаар сэргээн засварлах тусгай зөвшөөрөлтэй дөрвөн байгууллага байна. Сэргээн засварлах боловсон хүчнийг мэргэшүүлэх талаар дадлагажуулах боломжтой. Харин нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй байгаа.  Энэ чиглэлийн мэргэжилтнүүд цаасных нь цаасаараа, төмрийнх нь төмрөөрөө дагнаж  мастеруудаа дагаад мэргэшдэг.  Их дээд сургуульд бэлтгэдэггүй. Соёлын өвийн төвд ажиллаж байгаа сэргээн засварлагч гэхэд сэргээн засварлагчийн боловсрол эзэмшээгүй, богино хугацааны курс, дадлагаар сурдаг.

.

УИХ-ын гишүү Ё.Отгонбаяр:

-Соёлын өвийн тухай хуулийг бүхэлд нь дэмжиж байна. Түүх соёлын хосгүй үнэт өвийг хил давуулан гаргахыг бүрмөсөн хориглоод, хуулбарыг нь гаргаж байхаар болжээ. Огт гаргахгүй гээд бүх зүйлээ хаах нь хэр зөв бэ?  Үзэсгэлэнгийн шугамаар гаргаж, Монголоо сурталчилж байх шаардлагатай байдаг. Дэлхийн өвд энэ жил ямар дурсгалт газруудыг бүртгүүлэх вэ?

-Энэ жил биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр гурван зүйл өргөн барьсан. Дэлхийн соёл иргэншлийн өвд Монгол гэр, яаралтай хамгаалах шаардлагатай өвд монгол бичгийг,  байгалийн дурсгалт газарт Бурхан халдун уулыг өргөн барьсан байгаа.  Хууль батлагдвал аймаг бүрт түүх шашин, бие бус өвийг судлаач ажиллана.

.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-22
MGLUB:
ZOV MASH SNA BNA ! TEGEHGUYI BOL MUUSAIN GADNYHAN MONGOLYN TUUKHEER OROLDOJ HENTIIN UUL GEED NERELCHIHSEN NTR GEED SOLIORCH OIGCH BNA LEE
2013-10-22