Үерийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдлээ
2013-10-23

Камбоджид үерийн улмаас амь үрэгдсэн иргэдийн тоо 168 болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Есдүгээр сарын дундаас үргэлжилж буй үерийн уршгаар нийтдээ 1.7 сая хүн хохирчээ. Гурван мянган кв.км цагаан будааны талбай, 3.5 мянган км зам үерт автсан гэнэ.

Энэ гамшигт байдлын хохирол ойролцоогоор 500 сая ам.долларт хүрчээ. Камбоджид 8-10 сард их хэмжээгээр ордог учир үерт автах хамгийн их магадлалтай гэжээ. Засгийн газраас нь амиа алдсан иргэдийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлж, тодорхой хэмжээний мөнгөн тусламж өгөхөө амласан байна. 2011 онд гурван сар орсон борооны уршгаар 250 гаруй хүн амиа алдаж байжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин