Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2011-11-29

Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газар, Канберрагийн Их Сургуулийн Гааль, Онцгой Татвар Судлалын Төв (CCES)-ийн хооронд Монголын гаалийн байгууллагад гаалийн хэргийн боловсрол, сургалтын боловсронгуй хөтөлбөр бэлтгэн, хүргэх зорилготой Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдлаа. Харилцан ойлголцлын санамж бичигт МУГЕГ-ын дэд дарга Д.Оюунчимэг, Канберрагийн Их Сургуулийн профессор Девид Виддовсон нар гарын үсэг зурж гарын үсэг зурах ажиллагаанд Монгол Улсаас Австрали Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Жамбалдорж байлцлаа. Энэхүү Харилцан ойлголцлын санамж бичиг нь ДГБ-ын боловсрол, сургалтын хөтөлбөрийн стандартад нийцсэн сургалтыг Монголын гаалийн байгууллагын бодлого, үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагад тохируулан гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх урт хугацааны стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилготой байгуулагдсан юм. Энэ санаачлага нь ДГБ, Монголын гаалийн байгууллага, Нидерландын гааль, татварын байгууллагын хооронд байгуулагдсан гурван талт хэлэлцээрийн үр дүнд зохион байгуулагдсан ДГБ-ын Колумбус хөтөлбөрийн 3 дахь шатны хөтөлбөрийн зөвлөмжид үндэслэжээ.
Shuud.mn
Сонин хачин
geree gedeg ugiig mundag ugchlen orchuuljee.
2011-11-29