Зураг ашиглан бэлгийн дарамт үзүүлсэн бол цагдаад хандах хэрэгтэй
2013-10-28

Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас охид эмэгтэйчүүдэд хандан сэрэмжлүүлэг гаргажээ.

Тус сэрэмжлүүлэгт “Охид эмэгтэйчүүдтэй фэйсбүүк ашиглан танилцаж "фото модель болгоно, цаашид мэргэжлийн хүмүүстэй холбож өгнө" гэх зэргээр хууран мэхэлж зургийг нь авах нэрийдлээр охидын биеийн ил болон далд хэсгүүдэд хүрэх, барих зэргээр өөрийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсныг Эрүүгийн Цагдаагийн Газрын ажилчид таслан зогсоож эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар холбогдох албанд шилжүүлээд байна.

Дээрх этгээд нь охидыг хувцсаа тайлахыг шаардаж сэтгэл зүйн цочролтой байдлыг ашиглан нүцгэн зургийг нь авч өөрийн компьютерт их хэмжээний файл үүсгэн ашиглаж байсан ба охидын зургийг өөрийнх эсрэг ашиглан бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй байна.

Хэрэв та ийм байдлаар өөрийн зургийг ашиглуулсан, хэн нэгэн этгээд ийм байдлаар таньд сэтгэл санаа, бие махбодийн дарамт учруулж байсан буюу учруулж байгаа бол яаралтай Эрүүгийн Цагдаагийн Газрын 51-262425, 51-262066 дугаарын утсанд мэдэгдэх буюу биеэр ирж уулзана уу” гэжээ.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
ewFewg:
Zurag bish video bichleg bol boloh yum baina l daa
2013-10-28
pedofill:
iim garuudtai hatuu uzeh heregtei.Orost pedofill nariig himiin argaar "zasah" tuhai huuliin tusul yarigdaad baigaa. Getel manaid huuhdiin huchin, sadar samuund albadan shahsan hergiig engiin tomchuudiin adil zuil angiar avch uzeed baina. Huuded huchindsen, albadan shahsan bol mash hatuu zuilchileh yostoi.
2013-10-28