“Амгалан” дулааны станцын барилгын ажил 30 хувьтай байна
2013-10-31

Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барихаар Засгийн газрын 35,55 дугаар тогтоолоор баталсан. “Амгалан” дулааны станц нь  348 МВт-ын хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор хотын зүүн хэсгийн  50 мянган өрхийг дулаанаар хангах төдийгүй ойрын жилүүдэд шинээр нэмэгдэх  дулааны хэрэглээг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Тус станцыг 10,8 га газарт барихаар тооцон зургийг нь баталсан бөгөөд 45 айлын 10 орчим га газрыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр бүрэн чөлөөлж, барилгын ажлыг эхлүүлжээ.

“Амгалан” дулааны станцыг барих ажлыг БНХАУ-ын “СМЕС” төрийн өмчит үйлдвэрийн компани гүйцэтгэхээр шалгарч, ажлын гэрээг концессийн хуулийн дагуу ажлаа хүлээлгэн өгсний дараа санхүүжилтээ авахаар хийсэн байна. Байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу барьж өндөр үр ашигтай, техник технологи суурилуулахаар төлөвлөж байгаа станцын барилгын ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Гэрээний дагуу  ирэх оны 8-р сард Амгалан дулааны станц ашиглалтад орох юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
irgen:
12 сар гэхэд ашиглалтанд орно гээд л биднийг сэтгэлээр тэжээгээд байсан, сайхан шаахымаа
2013-10-31
ЦУУРАЙ:
11 САРЫН СҮҮЛЭЭР ЭХНИЙ ЭЭЛЖ АШИГЛАЛТАНД ОРНО ТАЙВАН АМГАЛАН БАЙЦГАА БААТАР БАТ ҮҮЛ
2013-10-31
irgen:
Ta nar vnen bodio medeelel oruul
2013-10-31
Оршин суугч:
Би УС-15 д амьдардаг болохоор энэ станцын ажлыг сонирхохоор очиж үзсэн юм. Гэтэл ганц ухсан нүхнээс өөр юу ч алга байхад, ажил нь 30 хувьтай ч гэх шиг. МУЗГ-ын хуралдаан дээр бүр түүнээс илүү их зүйл хийсэн мэтээр ярьж байгаа нь үнэхээр инээдтэй харагдах юм. Ингэж бие биенээ хуурах хэрэг юу байнаа. Бодит байдал өөр байгаа шүү дээ
2013-10-31