35.9 тэрбум төгрөгийн хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр олгожээ
2013-11-01

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай, Төсвийн тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэв.

 6

Парламентын засаглал хөгжсөн орнууда парламентыг төсвийн  хараат бус мэдээлэл, судалгаа шинжилгээгээр хангах бие даасан нэгж ажилладаг аж. Жишээ нь, Бельги, Канад, Унгар, Солонгос, Нидерланд улсад 100-135 орчим хүнтэй парламентын төсвийн алба, Автри Шведэд парламентын санхүүгийн зөвлөл, АНУ-д 235 хүнтэй Конгрессын төсвийн алба нэртэй нэгжүүдэд мэргэжлийн хүмүүс ажилладаг байна.

6 Тиймээс  УИХ-ын Төсвийн байнгын хорооы дэргэдэх Төсвийн шинжилгээний албаны ажиллах орчин, хэм хэмжээ, чир үүрэг, зорилгыг тодорхойлж, хууль эрх зүйн талаас нь баталгаажуулж өгөх шаардлагатай гэж үзжээ.Өнөөдрийн байдлаар УИХ-ын төсвийн байнгын хорооны дэргэд,  Тамгын газар Хяналт үнэлгээний хэлтсийн Төсвийн шинжилгээний хэсэг ажилладаг байна.

 6

Үүнийг бие даасан статус бүхий Төсвийн албыг байгуулахад улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардлагагүй, батлагдсан төсвийнхөө хүрээнд  үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзжээ. Энэ асуудлаар гишүүд асууж асууж, үг хэлсний дараагаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.  Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг мөн хийлээ.  Энэ оны байдлаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн дагуу улсын төсвөөс нийт 36.1 тэрбум төгрөг авчээ. Ингээд 26 ХЗХ-ны 7784 хохирогчтой гэрээ  байгуулан 35.9 тэрбум төгрөгийг олгож, эргэн төлөгдөх нөхцөлөөр хохирлын мөнгийг олгожээ.  Одоогийн байдлаар 490 хохирогчийн 186 сая төгрөгийн үлдэгдэл байгаа аж.

Ийнхүү үдээс өмнөх  хуралдаан завсарласан юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт үргэлжлэн хуралдаж, Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.

6

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хохирлыг яаж олгодог байна аа. Тэгэхдээ бүүр эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр
2013-11-01