Ам.долларын ханш эргээд буурчээ
2013-11-01

Нэг хэсэг эрчээ авч байсан ам.доллар өчигдөр оройноос эхлээд бага зэрэг суларч эхэлжээ. Өнөөдөр 11 цагийн үед Найман шарга зах дээр ам.долларыг 1690-1695 төгрөгийн хооронд худалдан авч, 1700-1705 төгрөгөөр худалдаж байв. Валютын ченжүүд “Цаашдаа ч ам.долларын ханш буурах болно” хэмээн ярьж байлаа. Энэ нь ч ортой байж болох юм. Учир нь өчигдөр өдөр гэхэд 1725 төгрөгөөр ам.доллар худалдаж авч байснаа орой гэхэд ийнхүү 20-30 төгрөгөөр буурчээ.

.

Цаашид ам.долларын ханш сулрах уу

Энэ жил валютын ханш огцом өссөн шалтгаан нь сүүлийн жилүүдэд манайд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтыг хумих бодлогыг тогтмол хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой. Тодруулбал, уул уурхайн бүтээгдэхүүндээ түшиглэн гаднаас валют оруулж ирдэг манай улсын хувьд энэ салбарын хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал болон дэлхийн зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ унаснаас болж ийнхүү бидэнд гадаад валют дарамт учруулж буй. Тухайлбал, 2013 оны эхний хагас жилийн байдлаар Оюутолгойгоос бусад гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оноосоо 46 хувиар буурсан. Мөн Уул уурхайн яамны энэ долоо хоногт хийсэн мэдээллээр одоогийн байдлаар нүүрсний экспортын орлогын биелэлт 47 хувиар тасраад байгаа. Мэдээж үүнийг энэ он дуусахаас өмнө нөхөж амжихгүй. Гэтэл удахгүй шинэ жил, цагаан сар гээд импорт нэмэгдэх нь тодорхой тул гадаад худалдааны алдагдал энэ хэмжээгээр өснө. Түүнчлэн саяхан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг УИХ-аар баталсан ч тэр даруйдаа хөрөнгө оруулалтыг татаад эхлэхгүй. Мөн Оюутолгойн хэлэлцээр үргэлжилж буй тул энэ ондоо багтаж хөрөнгө оруулалт орж ирэх нь эргэлзээтэй байна.

.

Харин гаднаас орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлдэг бас нэгэн зүйл нь зээл. Тэгвэл ирэх оноос өмнө манай улс Японтой хамтран 600 сая ам.доллартой тэнцэх “Самурай” бондыг гаргахаар болсон. Мөн өчигдөр Ерөнхий сайд “30 минут”-ын уулзалтынхаа үеэр БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд Хөгжлийн банкинд 240 сая ам.долларын нэмэлт зээлийг өгөхөөр болсон тухай мэдэгдсэн. Гэхдээ мэдээж дээрх валютын урсгалууд хэзээ орж ирэх нь өгөх улсаас хамаарах тул энэ ондоо багтах эсэх нь тодорхойгүй байна.

.

Ирэх онд нүүрсний үнэ өсөх төлөвтэй байна

Энэ мэтчилэн манайд гаднаас орж ирэх валютын урсгал нэмэгдэхгүй бол мэдээж ам.долларын ханш сулрахгүй. Эдийн засагчид энэ онд ам.долларын ханш 1700 төгрөг дээр тогтох болов уу гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа. Үүнийг одоогийн нөхцөл байдлаас харахад үгүйсгэх аргагүй байна. Сар гаруйн өмнө нь л 1650 төгрөг байсан ам.долларын ханш сая 1740 төгрөг шүргэлээ.

.

Тэгвэл ирэх жил шинжээчид Хятадын эдийн засаг өсөх хандлагатай байгаа гэсэн өөдрөг төсөөллийг гаргажээ. Үүнийгээ дагаад нүүрсний үнэ ч өсөх юм байна. Мөн Монголбанк дотоодын үйлдвэрлэлд чиглэсэн хөтөлбөрөө үргэлжлүүлэх таатай мэдээлэл бий. Түүнчлэн Оюутолгойн хөрөнгө оруулалт, дээрх зээл хөтөлбөр, гадаадын шууд хөрөнгө оруулалтууд ороод эхэлбэл бид ирэх онд ам.долларт харьцангуй бага дарамтлуулах бололтой.

.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ardchilsan nam hansh buuruulah talaar dorivtoi yum hiihgui bna. gehdee ene yanzaaraa bh yum bol ta nar daraagiin songuuliar uih d negch suudalgui zogsoj medne shuu. tugreg tsaas bolj bna. yumnii une yaj galzuurch bgaag medej bgaa erhten darhtan bna uu ugui yu? ardiin namruu buh buruugaa chihih ch hereggui. ta nar zasna zalruulna gej l garch irsen.
2013-11-04
zochin:
tarhi ugaakhaa boli doo herev ta naryn yariad baigaa shig buuv* nar baruunaas garakh baikh osno gedeg porognozyg gadny ediin zasag heleed bna shuu dee
2013-11-03
zochin:
Caddag Ediin zasagch, huulch, emch , salbaryn bolovsrol turshlagtai, eh oronch hymyystee ajlaa hyrdan uguuchee. Uls oron dampuurlaa
2013-11-01
qwertyui:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГААД ХӨӨГДСӨН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРАЛ ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-11-01
novshiin ZG:
eniig yamar buuh gedeg yum. Tur barij chadahgui yumnuud zaigaa hurdan tavij ugeesei. Songuuli hurdan boloosoi gej
2013-11-01
ggggg:
joohon baij baigaad dahiad l osno shdeee hezee ch buuhgui
2013-11-01