Циркт амьтан ашиглахыг хоригложээ
2013-11-03

Циркийн тоглолтод амьтан ашиглахыг Испанийн Каталон мужийн парламент хориглосон хууль баталжээ.  “Бид циркийг эсэргүүцээгүй. Гэхдээ амьтадтай зэрлэгээр харьцаж, шорон шиг газарт байлгах нь буруу гэж үзэж байна” гэж Каталоны нэг намын төлөөлөгч, амьтдыг хамгаалах байгууллагын удирдагч Карлос Лопез өгүүлжээ.

1

“Амьтан хамгаалах тухай хууль”-ийн зургаадугаар зүйлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Каталоны парламентын долоон намын тав нь дэмжсэн байна. Шинэ хуулийн дагуу циркийн тоглолтод амьтад ашиглах нь 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хориотой боллоо. Каталон нь амьтдыг циркийн тоглолтод ашиглахыг хориглож буй Испанийн анхны муж юм. 2012 онд Каталонд бухын тулалдаан зохион байгуулахыг амьтан хамгаалах бүлгүүд эсэргүүцэн хорио тогтоож чадсан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
amitan hamgaalah :
zuv bn amitang elsgej zodoj hunii erheer huraah ni buruu manai amitan hamgaalah niigemleg 2008 ond uuniig shiidverlesen
2013-11-04
zochin.:
demjij baina.
2013-11-03