“Монгол бахархлын өдөр” тохиож байна
2013-11-04

Өнөөдөр билгийн тооллын шинийн нэгэн буюу их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байна.  Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол бахархлын өдөр” хэмээн зарласан энэ өдрийн 10:00 цагт Чингис хааны нэрэмжит төв талбай дээр Монгол төрийн далбааг мандуулснаар хүндэтгэлийн үйл ажиллагаа эхэлнэ.

1

Чингисийн талбайд “Эртний монгол”, “Эзэнт гүрэн”, “Өнөөгийн Монгол” сэдэвт монгол үндэсний хувцасны загварын үзүүлэх тоглолт болно. Харин 10:40 цагт  Төрийн туг, Есөн хөлт Их цагаан сүлдийг цэнгүүлэх ёслолын ажиллагаа болж, Төрийн тугийг Чингис хааны хөшөөний өмнө залж, хөшөөнд төрийн өндөрлөгууд болон ард иргэд хүндэтгэл үзүүлнэ.

1

Мөн Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн өргөөнд үргэлжилнэ. Энэхүү шагналыг Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч Д.Содномд гардуулан өгөх юм. Төрийн тулганы гал бадраах ёслолыг Төрийн ордон Төрийн тулганы өргөө гэрт хийнэ.

1

Энэ өдрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны хаалт 17:40 цагт болж, Төрийн далбаа буулгах ёслол Чингис хааны талбайд болно.

1

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
lkhagva:
shal teneg ymaa minii mongol yu l bolood bna daa. hyataduud n gazriig yu ch ugui bolgoj bhad "turiin ordnii humuus chinggis haani tursun odor" geed bayarlaad suuj bhiin ymaa odoo chinggis gesen neriig haa saagui bichij utga n bhgui bollooo. udahgui tsenher hadagnii araas oroh geed l bh shigee
2013-11-04