Иран-АНУ хоёрын дайсагналын түүх
2013-11-06

Өнөөдөр олон улсын хэмжээнд хурцаар хөндөгдөж буй асуудал бол Ираныг тойрсон цөмийн хөтөлбөрийн маргаан болоод байна. Иран улс нь 1979 оны исламын хувьсгалаар хаант засгаа түлхэн зайлуулж исламын шашны хэт үзэл бүхий улс болон хувирсан. Хувьсгалын дараагаас АНУ-тай харилцаагаа эрс муутгасан Иран улс 1979-1988 оны хооронд Ирак улстай дайтсан бөгөөд хэн хэн нь ялалт байгуулж чадалгүй дайн зогссон түүхтэй. Тухайн үед АНУ нь Иракийг дэмжин зэвсэг санхүүгээр тусалж байсан гэдэг. Энэ өдрөөс эхлэн АНУ, Иран хоёрын  харилцаа хурцаар хөндөгдөж эхэлсэн юм. Хамгийн сонирхолтой нь АНУ-ын Иранд чиглэсэн бүх шийдвэр, дайралтууд “Арваннэгдүгээр сарын 5”-ны өдөр тохиодог байжээ. Иранчууд энэ өдрийг “Хар өдөр” хэмээн тэмдэглэдэг гэнэ.

.

Фото: (AFP/Getty Images)

1979 оны арваннэгдүгээр сарын 5. Энэ өдөр АНУ-ын элчин сайдын яамны өмнө уурлаж бухимдсан хэсэг иргэн АНУ-ын төрийн далбааг шатаажээ. Төрийн далбааг шатаах болсон гол шалтгаан нь энэ өдөр АНУ-ын элчин сайдын яам байгууллагдсан юм.

.

Фото: (BEHROUZ MEHRI - AFP/Getty Images)

1980 оны арваннэгдүгээр сарын 5. Ираны дунд сургуулийн хүүхдүүд АНУ-ын төрийн далбааг урж байгаа нь.

.

Фото: (BEHROUZ MEHRI - AFP/Getty Images)

1981 оны арваннэгдүгээр сарын 5. Ираны хэт шашны үзэлтэй гэгддэг “Махир” охидын сургуулийн сурагчид АНУ-ын төрийн далбаа дээр гишгэлж байна.

.

Фото: (BEHROUZ MEHRI - AFP/Getty Images)

1982 оны арваннэгдүгээр сарын 5. Ираны залуусын котолин гудамжинд АНУ-аас сэрэмжлүүлсэн үгсийг бичжээ. “Араа сайн хар, ард чинь Америк зогсч байна”.

.

Фото: (BEHROUZ MEHRI - AFP/Getty Images)

2011 оны арваннэгдүгээр сарын 5. Бид Америк цэргүүдийн хүүхдийг төрүүлэхийг хүсэхгүй байна. Гуйж байна. Цэцэгнээс ариухан охидуудаа хамгаалаач. Ираны тэнгэр минь.

.

Фото: (BEHROUZ MEHRI - AFP/Getty Images)

2009 оны арваннэгдүгээр сарын 5. Ираны ирээдүйн дайсан бол тэр. АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама Иран-АНУ хоёрыг нэг шугамд явах учиртай гэж мэдэгдэл гаргаснаас болж, түүний зургийг цовдолжээ.

_

Фото: (BEHROUZ MEHRI - AFP/Getty Images)

1995 оны арваннэгдүгээр сарын 5. Энэ зургийг сайн ажигла даа. АНУ энхийн гэрээ байгуулахыг хүссэн ч үргэлж дайны бэлэн байдалд байцгаадаг. Тэд үргэлж хүч түрэмгийлэхийг нэгдүгээрт тавьдаг.

.

Фото: (BEHROUZ MEHRI - AFP/Getty Images)

1993 оны арваннэгдүгээр сарын 5. АНУ-ын эрх чөлөөний энгэрээс хэзээ нэгэн цагт Иранд туссан пуужин ирнэ. АНУ түүнийгээ жишим ч үгүй Иранд барьж буй бэлэг гэнэ.

_

Фото: (BEHROUZ MEHRI - AFP/Getty Images)

1999 оны арваннэгдүгээр сарын 5. Ираны худалдааны төвүүдээр АНУ-ын төрийн далбааг газарт дэвсжээ. Дээгүүр нь гишгэсэн хүн бол жинхэнэ баатар.

.

Фото: (Agence France Presse - AFP/Getty Images)

1979 оны арваннэгдүгээр сарын 5. АНУ нь 1979 оны исламын хувьсгалын үед элчин сайдын яамаа иранчуудад барьцаалуулж байсан бөгөөд удаа дараагийн суллан авах гэсэн нь бүтэлгүй болоод ичгэвтэр оролдлого. Мөн сүүлийн үед нефть зарсан төлбөрөө ноён доллароор бус харин еврогоор хийх болсон нь иранчуудаас өшөө хорслоо авах гэж байгаа бололтой.

_

Фото: (STAFF - AFP/Getty Images)

1980 оны арваннэгдүгээр сарын 5. Исламын улс орнуудад байдаг нийтлэг нэг дайсан бол Израйль-АНУ хоёр юм. Энэ хоёр улсын хоршсон холбоо нь үе үеийн исламын удирдагч нарын улс төрийн болоод хувийн амбийцийнх нь нэг сонгодог жишээ. Ерөөсөө л энэ орчлон дээр еврейчүүд байхгүй болчихвол исламчууд аз жаргал баяр баясгалантай болчих юм шиг санагддаг. Харин нөгөө талаараа еврейчүүд байхгүй болчихвол тэдэнд PR хийчих зүйл АНУ-аас өөр нэг их олдохгүй байх. Сонгууль болгоны амлалт хөтөлбөр нь Израйль улсын оршин тогтнох эсэх асуудал болж хувирч байдаг нь нууц биш юм. АНУ яг одоо Ираныг ийм байлгахыг хүсч байгаа.

.

Фото: STAFF - AFP/Getty Images)

1989 оны арваннэгдүгээр сарын 5. Ираны хэсэг залуус АНУ-ын элчин сайдын яамыг хаахыг хүсч гурван хоногийн турш өлсгөлөн зарлав. Тэд юуны төлөө ингэтлээ зовно вэ.

.

Фото: (STAFF - AFP/Getty Images)

1988 оны арваннэгдүгээр сарын 5. АНУ-ын элчин сайдын хашааг манаж буй Иран цэрэг эмэгтэй. Тэр гартаа буу барьсан учир, цэрэг болох учиртай.

.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
oyuna:
hahahahaha
2013-11-06
jjjjjjjjjjjjjjj:
хамгийн сонирхолтой нь ану-ын иранд чиглэсэн бүх шийдвэр, дайралтууд “арваннэгдүгээр сарын 5”-ны өдөр тохиодог байжээ. deerhi zurgaas harahaar iranchuud l anu-iin esreg ajillagaa yavuuldag temdeglelt udur ni yum bishuu erguu setguulchintseree
2013-11-06
уншигч:
иранд мунхруулга бдаг үнэн ч тегеранд америк кино гарч тегераны гудамжинд ираны цөөнх үндэстэн загалмайтнууд еврейчүүд шашнаа чөлөөтэй шүтдэг орон шүү дээ
2013-11-06
mongol:
70 saya huniig ingej munhruulah gej. ene laliin shashin gej chotgor shulamiin horlol shig zuil baih yumaa da
2013-11-06