Би чамаас өөр, гэхдээ энэ гаж гэсэн үг биш
2013-11-08

Монгол гэр бүл цуврал нийтлэлийн маань дараагийн сэдэв “Ижил хүйстэн гэр бүл”. Юуных нь гэр бүл байдгийн гэж зарим хүн дургүйцэж болох. Гэвч хүн болж төрсөн л бол байгалиас заяасан бүхнийг тэгш эрхтэйгээр эдлэх бичигдсэн бас бичигдээгүй хуультай. Албаны хүний өгсөн мэдээллээр Монголд 600 орчим ижил хүйстэн гэр бүл байдаг гэнэ. Харин лесби, гей, бисекс, трансжендер /ЛГБТ/ хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, тэдний төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд энэ тоог ор үндэсгүй хэмээн үгүйсгэлээ. Учир нь 600 хос байтугай 600 ЛГБТ хүн өөрөөрөө амьдарч чадахгүй байгаа гэсэн тайлбарыг өгөв.

6

Үнэн хэрэгтээ Монголд хичнээн гей, лесби хос байгааг битгий хэл хэдэн ЛГБТ хүн байдгийг ч тоолох боломжгүй аж. ЛГБТ төвөөс өнгөрсөн жил “Бэлгийн цөөнхийн хүний эрхийн хэрэгжилт” судалгааг хийхдээ ч баттай тоо гаргаж чадаагүйгээ тус төвийн нөлөөллийн менежер Д.Мөнхнасан хэлж байсан. ДЭМБ-аас гаргасан томъёоллоор тухайн улсын хүн амын 7-10 хувь нь ЛГБТ хүмүүс байх магадлалтай. Долоон хувиар бодвол 2.9 сая монголчууд дунд 203 000 бэлгийн цөөнх бий гэсэн үг. Гэхдээ энэ баталгаатай, албан ёсны тоо баримт биш. Тэгэхээр хамтран амьдарч байгаа гей, лесби хосын тоог ч гаргах боломжгүй. “Залуус эрүүл мэнд” ТТБ-ын гүйцэтгэх захирал Д.Мягмардоржийн өгсөн мэдээллээр 200 хүний дунд судалгаа явуулахад 10-20 хувь нь хамтран амьдрагч хостой байсан гэнэ. Нарийн статистик гаргах боломжгүй ч түүний тодорхойлсноор 2000 оноос хойш гей, лесби хосын тоо нэлээдгүй нэмэгдсэн аж.

6

Цэгцэлмээр ойлголт

6

Гей, лесби хосыг гэр бүл гэхээсээ илүү хамтран амьдрагчид гэж нэрлэвэл илүү үнэнд ойртож, магадгүй хэсэг бүлэг хүмүүсийн дургүйцлийг бага төрүүлэх байх. Тэгээд ч Монгол Улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар хориглосон. Манай улсын Гэр бүлийн тухай хуулинд “насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс сайн дурын үндсэн дээр гэр бүл болно” хэмээн заасан байдаг. Эрэгтэй, эмэгтэй хэмээн хүйсийг тодорхой зааж өгсөн гэсэн үг.

5

Харин үүнийг ХЭҮК-ийн 2013 оны илтгэлд олон улсын конвенцийн үг хэллэгийг алдаатай орчуулсан хэмээн тэмдэглэжээ. Бүр тодруулбал, манай улс 1991 онд нэгдэн орсон НҮБ-ын “Сайн дурын үндсэн дээр гэрлэх, гэрлэх насны доод хязгаар болон гэрлэлтийг бүртгэх тухай конвенц”-д байхгүй эр, эм гэх хүйсийг заасан нь алдаатай орчуулга болсон хэмээн “Бэлгийн цөөнхий эрхийн хэрэгжилт” судалгааны багийнхан дүгнэснийг иш татжээ. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулинд эр, эм хэмээн хүйс заахгүйгээр зөвхөн насанд хүрсэн хүмүүс гээд оруулчихвал ялгаварлан гадуурхахгүй байгаагийн нэг илрэл болох аж. Энэ тохиолдолд тэдэнд зориулсан тусгай хууль ч шаардлагагүйг дуулгаж байсан. Залуус эрүүл мэнд төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж “Албан ёсоор гэрлэж, гэр бүлийн хууль батлуулах нь нэн тэргүүний асуудал биш. Нийгмийн олонх хүлээн зөвшөөрөөгүй байхад хууль гаргавал хий хоосон зүйл болно. Харин ч тэр хүмүүсийг бүр илүү л үзэн ядахад хүргэж магадгүй” хэмээсэн. Магадгүй одоо тэднийг хэрээсээ хэтэрсэн зүйл шаардлаа гэх цаг үе байх. Гэвч ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгож, хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ хэмээн эцэг хуулиндаа тунхаглаж, дагаж мөрдөнө хэмээн олон улсын гэрээ конвенцид нэгдсэн л бол энэ бүхнийгээ хэрэгжүүлэх нь зүйн хэрэг.

6

Аргентин, Бельги, Канад, Дани, Ирланд, Нидерланд, Норвеги, Португал, Испани, Өмнөд Африк зэргээр дэлхийн 20 гаруй орон ижил хүйстний гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Харин манай ЛГБТ хүмүүс хууль ёсны гэрлэлтийг бус хүн ёсны харилцааг нийгмээс хүсч байна.

6

Тэр ХҮН

6

Хүн бэлгийн амьдралаа хаа нэгтэйгээс олж, хэн нэгнээс сурдаг гэвэл инээдтэй ойлголт болно. Туршлагаар улам баяжигдаж болох ч цоо шинээр бий болохгүй. Тэгэхээр байгалиас заяасан бэлгийн чиг баримжаа зөвхөн ЛГБТ хүмүүст олдоод байдаг гэвэл эндүүрэл. Товчхондоо бэлгийн цөөнх гэж адлагдаад буй энэ хүмүүс эхээс төрөхдөө л ийм хүн байсан. Гей залуу Д арван нэгэн настайдаа өөрийгөө бусдаас өөр гэдгийг анзаарч эхэлсэн гэнэ. Хөвгүүдийг бус охидыг сонирхох ёстой гэсэн бодол үргэлж дагадаг байсан ч тэр яаж ч чадаагүй. Учир нь тэр төрөлхийн гей. Харин одоо тэр өөрийгөө бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч бүр хосоо олчихсон, хайрлах хайрлуулах жаргалыг мэдэрч байгаагаа биднээс нуугаагүй. Хэдийгээр тэр бусдаас өөр ч хүнд хамаарах эрх бүхнийг эдлэх ёстой. Тэр дундаа гэр бүл үүсгэх эрхтэйг энд онцолж байгааг та бүхэн анзаарсан байх.

6

Д найз залуутайгаа хамтран амьдраад долоон жил болж байгаа. “Бие биендээ сайн болсон хүмүүс тусдаа амьдрах хэцүү. Гэвч тодорхой орчин л байхгүй бол өөрсдийгөө илэрхийлэхэд хэцүү. Тэгээд байр түрээсэлж амьдарна. Нэг жил болоод л нүүдэг” хэмээн өөрт тулгарсан амьдралын эрээн барааныг өгүүлнэ. Гей, лесби хосуудын ихэнх нь байр хөлслөн амьдардаг аж. Нэг байранд жил л амьдрах лимиттэй. Эмэгтэй хүн орж гардаггүй хоёр залуугийн амьдрал ойр тойрныхны анхаарлыг татдаг учраас эхнэр, найз бүсгүй гадаадад байгаа гэхчлэнгээр худал хэлэх нь энүүхний асуудал гэнэ. Учир нь тэдний үнэнийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. “Ер нь монголчууд бие биенийхээ орон зайд их халдаж амьдардаг. Харин хүмүүс тэр дундаа гей, лесби хос бие биенийхээ орон зайд халдахгүй байх нь чухал. Хэн нэгнээ эхнэр, нөхөр шиг байлгахыг хүсдэг хос бий. Гей, лесби хүмүүсийн хувьд тийм зүйл битгий байгаасай, хэн хэнийхээ хувийн орон зайг хүндэтгэж амьдарвал бүх зүйл болно” хэмээн хэрхэн амьдардаг талаарх сониуч асуултад хариулт өгөв. Монголд байгаа хосууд аль болох нууцлаг амьдрахыг хүсдэг байна, тайван амьдрахад нь ач тустай учраас тэр. ЛБГТ төвийн менежерийн өгсөн мэдээллээр албан ёсны гэр бүл болоод гадаадад амьдардаг монголчууд цөөнгүй гэнэ. Өөрийнхөө үнэн төрхөөр амьдрах боломжтой болохоор тэр байх.

6

Гарцгүй зам

6

“Удам бузарласан" гэх гэр бүл дарамтыг ихэнх ЛГБТ хүмүүс мэдэрсэн гэдэгт би л хувьдаа итгэлтэй байна. Товчхондоо энэ хүмүүст гэр бүлийн, ойр дотны хүмүүсээс нь ирэх дарамт хамгийн хүнд хэцүүгээр тусдаг аж. Гэр бүлийнхэндээ хэлсэн эхэн үед харилцахад их бэрхшээлтэй байсан учраас хэсэгтээ л ойр дотно байж чадаагүй гэх хүн байхад яагаад ч хүлээн зөвшөөрөгдөхгүй нэгэн бас бий. Лесби хосыг хүчээр салгаж, нэгийг нь хөдөө авч яван гэрийн хорионд оруулж байсан тохиолдол ч байна. Ингэж өөрийн хүүхдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа эцэг эх өрөөлийн ижил тавиланг хараан зүхэх нь энүүхэнд. Тиймээс ихэнх гей, лесби хос гэр бүлээсээ нууцалдаг. Д гэр бүлдээ хэлээгүй, заавал тайлбарлах албагүй гэж үздэг аж. Гэвч нэг адилгүй, аль аль тал нь хүлээн зөвшөөрсөн хос бий. Аль аль талынхаа хүү, охин нь болчихсон. Эцсийн бүлэгт гэр бүлийн нэр хүнд үү, охин хүү нь үү гэсэн сонголтод тулах нь мэдээж. Хүүхдээ сонгосон ч үр удам тасрах нь гэж санаа зовних хэсэг ч байгаа. Д гэхэд өөрийн үргэлжлэлдээ санаа зовдог ч боломж байгаа учраас энэ асуудал биш гэж боддог гэнэ. “Өөрийнхөө үр удмыг үлдээе гэвэл үр шилжүүлэн суулгаж болно. Харин нийгэмдээ хариуцлага хүлээе гэвэл өнчин ядуу хүүхдийг хайрлан өсгөх боломжтой” гэж тэрбээр үздэг. Харин хүүхдийг өсгөх орчин, аюулгүй амьдрах нөхцөл байхгүй учраас хойш тавьсан асуудлуудын нэг аж.

5

ЛГБТ хүмүүс хамтран амьдарснаар уламжлалт гэр бүлийг устгах гэж буй мэтээр ойлгох нь өрөөсгөл. Бас Монголын ирээдүйд сөргөөр нөлөөлөх мэтээр асуудлыг томруулах нь утгагүй хэрэг. Ямартай ч тэд хүн учраас гэр бүл үүсгэх эрхтэй. Тэд бусадтай л адил асуудалтай, зовлон жаргалтай хосууд. Бусдаас өөр тавилантай төрсөн нь ялгаварлан гадуурхах шалтгаан биш.

5

В.Батцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Дэлгэр:
Яг үнэн. 100 хувь дэмжиэ бна
2020-04-06
Zail:
Bugsduuldeg boov huhdug erchuudig uchiggui tsaazla
2017-07-07
Дэлгэр:
Яг үнэн. 100 хувь дэмжиэ бна
Хүн шиг бай:
ЛГБТ хүмүүс амьдраад юу хийнэ вэ? Үр удамаа үлдээж чадахгүй юм бол зүгээр л донор болоод нөгөө ертөнцөд очоод эрүүл хүн болж иргэж ирсэн нь дээр.
2017-03-12
ocean:
Та зээл хэрэгтэй юу? Тийм Холбоо барих далайн Санхүү, Барьцаа том, жижиг зээл хэмжээний ® хязгаарлагдмал бол. Бид 2 хүүтэй зээл өгч байна. и-мэйлээр бидэнд өнөөдөр Холбоо барих oceanloanfirmpostribe.com.We ч гарах мянган фунт 100,000,000 £ хувь хүн, компаниудад зуун сая фунт стерлинг 5000 £ зээл олгож, зээлийн угсаа бүхий л нээлттэй байна. Тийм бол и-мэйлээр Холбоо барих oceanloanfirmpostribe.com
2016-05-15
арай ч дээ нээрээ :
хүмүүс их сонин юм аа шууд л үхэх гэж байгаа юм шиг л чичрээд дайрчих юм. лбгт хүн байлаа гээд яацын чиний хоолыг булаагаад чиний хүүхэнд эсвэл залууд чинь хайр зарлаад яваад байгаа юм уу хайшаа юм. тэд бидэнтэй л адил хүн. хийж бүтээж байгаа хүн харин ч тэд биднээс илүү. хажуугаар өнгөрөх хүүхний өгзөг рүү ширтэж хайртай хүнээ хуурахгүй. биднээс илүү сэтгэлийн хаттай хүмүүс тэд биднээс өөр байгаа биз тэгээд юу гэж чиний амьпдралаар амьдраагүй тэд өөрсдийнхөө амьдралаар, өөрсдийнхөө замаар явж байгаа болохоор одоо та нар олон юм донгосхоо больж үз -_-
2015-03-23
за бас гүй л дээ:
хаха та нар нээрээ татаачих юмаа бид нар хэзээ та нараас хууль гуйцын хэзээ нээх та нарын амьдралд садаа болоод оролцоод байгаан??? бид нар лав л түй ч та нараас юм гуйгаагүй л байх өөр өөрсдийнхөөрөө амьдраад хэнд ч садаа болохгүйгээр амьдраад болоод л байна.харин ч эцсийн эцэст та нараас болж зарим лгбт нар эх орондоо ч амгалан тайван амьдарч чадахгүй эх эцгээсээ найзуудаасаа дотны хүмүүсээсээ холдож гадаад руу гарахаас өөр аргагүй болж байгаа тийм ч хүмүүс олон байгаа.тэдэнд, бидэнд сонголтыг та нар үлдээгээгүй сонголт байхгүй учраас л ингэж шаналцгааж айцгааж амьдарч байгаа.энэ амьдрал гэж үү бид энэ хорвоод амьдарсан шиг амьдрах гэж ирсэн та нартай л адилхан хүмүүс хүн ганц л амьдарна харин хэн энэ үнэ цэнэтэй амьдралаа боогдмол хавчигдмал гадуурхагдсан байдлаар өнгөрөөхийг хүсэх юм бэ ?ялгаатай нь ижил хүйстэндээ л татагддаг.бас дээр нь лгбт хүмүүс өөрсдөө бэлгийн чиг хандлагаа сонгодог гэж бодоод байх шиг байна энэ ойлголт бол худлаа гэдэг нь батлагдсан тэр дээр rrrrr гэсэн нэртээ нэг коммент уншсан чинь хаха худлаа юм хуцаж алдаж байнаа худлаа битгий ийм тэнэг юм ярьж байлдаа жоохон барагцаатай шаа л даа тийм тэнэг байх???? дэмб энийг баталчихсан байгаа.лгбт байлаа гээд та нарт ямар ч гай болоогүй л байх би ижил хүйстэн тийм байлаа гээд та нарт ямар ч төвөг учруулалгүй хүний ёсоор л амьдарч яваа хүн байна тэрнээс биш та нарын үр хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал үзүүлчээгүй л байх.зүв зүгээр мөрөөрөө амьдарч байгаал хэрэгтэн буруутан болох нь утгагүй хэрэг байна.зарим хүмүүс бол өөрийх нь үр хүүхэд лгбт байх юм бол шууд л дүүжилж алах юм байна гэдгийг маш сайн ойлгож авлаа.та нар тийм л ядуу хүмүүс өөрийнхөө богинохон сэтгэхүйд л амьдардаг их жижигхэн ертөнцтэй хүмүүс.бас дээр нь бид нарын хаана юугаа хийх яаж амьдрах яануу байнуу та нарт падли байхгүй шдээ.хэн хэнийхээ амьдралд илүү дутуу хошуу дүрэлгүй мөр мөрөө хөөцгөөгөөд амьдарцгаая ;)
2014-04-04
анка:
энэ хүмүүс чинь өөрсдөө ийм хувь тавьлангаа сонгоогүй ижил хүйстэн байна гэдэг амьтан дээр хүртэл ажиглагддаг гэсэн .эдгээр хүмүүс бол та нарын хэлээд байгаа гаж муухай хүмүүс биш эд нар бид нартай яг адилхан хүн харин бэлгийн чиг хандлагын хувьд өөр. энэ бол байгалиас заяасан мэдрэмж бид эсрэг хүйстнээ сонирхох мэдрэмжээ өөрсдөө өөрчилж чаддагүйтээ адил энэ хүмүүс ч бас чадахгүй. тиймээс бид ганцхан эр эм 2 хүн л хорвоо дээр байж хослон амьдардаг гэсэн хязгаарлагдмал байдлаасаа салах хэрэгтэй. үүгээр ч зогсохгүй нэг нэгнээ гутаан доромжилж бахаа хангахаа болих хэрэгтэй . та нэг удаа ч болов тэдний оронд өөрийгөө тавиад үз. тэд ийм болохыг хүсээгүй энэ бол заяагдмал зүйл. харааж зүхэж бусдын сэтгэлийг бүү шархлуул . та баярлаж уйлж гомдож гунидаг эд нар ч бас адил эдгээр хүмүүсийг мянга хараагаад та яахын таньтай таньгүй хэцүү л байгаа зүгээр л ойлгоод хүндэлээд өөрийнхөө хийх ёстой зүйлээ хийцгээ
2014-03-04
aagii:
ter deer adam eva gej yrisan bna. adam bas gay bsan shvvdee. delxii dr eva gaas oor xvn bku bsan blxor songolt bgagui gj oilgoj blno. bid nar gay bla geed chinii amidrald yuch oorchlogdoxgui gdgig sana. mongol ulsiin ix xurald xvrtel gay xvn xed xed bii. ted nar maani ner toroosoo bolood neree nuudag xer bolgon il garch irrxgui. mongoliin tomoxon duuchin jvjigchin ntr xvrtel bna shvvdee.
2013-11-15
gaj dontnuudiig duujilj alya.:
chi muu gaj dontoi llr min bitii joohon huuhduudiin tarhi ugaah geed bai. setguulch shuu yum bol ahij iim yum bicheed uzeerei. or chmg ochood alaa hayachih amitan mongold duuren bga shu. buzar gaj dontoi novshnuudad gishgeh gazar mongold baihgui. odoo bur suuldee chimeegui bgaad bhaar davarch bn geech.
2013-11-10
zazazz:
ta nart udahgvi huuli garch ta nar eh orondooo jarganaaa . hvn yugaa hiih ni hend c
2013-11-09
зочин :
бугдийг нь нэг дор амьдруулаад узвэл хэсэг хугацааны дараа эсвэл дараагийн уедээ энгийн хумуус болж магадгуй юм
2013-11-08
zochin:
iim um bitgii niiteleechee.
2013-11-08
zochin:
china bol yaay gexev ter xar myangan xuntei. manaid eniig xuleen zuvshuurvul ene xun am chini yaj usux um beee. balai umnuud.
2013-11-08
zochin:
mongol shig tsuun xun amtai ulsad ene chini estoi demii asuudal shuu.
2013-11-08
абвг:
ийм новшнуудыг бүгдийг нь устага*сөнөө
2013-11-08
nuuts:
иим новшнуудыг дэмжих юм бол цөөхөн хүн амтай манай монгол улс маань ирээдүйд юу болох вэ айн айдас хүрэм би л лав жигшиж байна иим хүний салхин доогуурч бүү яв
2013-11-08
....:
ийм юмнуудыг хэн өөгшүүлээд өрөвдүүлэх гээд байгаа юм бэ? наадуулыг чинь ил гаргавал нийгэм замбараагаа алдана. ядаж байхад наад гажууд чинь хүүхэд буруу замд хөтөлнө шүү дээ. уг нь эртнээс ийм юмыг ил гаргадаггүй тулдаа нийгэм цэвэр ёс суртахуунтай байсан, одоо харин тэднийг зөвшөөрснөөр ямар булай өолоод байгаа билээ дээ?
2013-11-08
rrrrrr:
ter demb-n 7-10 huvi gesen sudalgaa bol hudlaa bhaa, bodvol baruunii ornuudiin sudalgaan deer bodoj gargasan bh, mongold iimerhuu gay lesbi humuus tiim olon gej bodohgui bn, er ni bol turulhiin gay turnu gej ogt hudal zuil gedgiig erdemted sudlaad gargatsan bna. turulhiin bna gedeg genetic bolon biology talaasaa sudlagdah yostoi. sudlaad uzehed tend yamar ch homosexual gene baihgui bna. yamar hariu uldej bna? belgiin chig handlaga bol niigem talaasaa nuluutei bn gesen ug. erduu l songoltiin asuudal, gay lesbi geed bgaa humuusiin tarhind asuudal bna gesen ug. emchilgee heregtei humuus. jam yosnii umiig esregeer ni hiine gedeg bol hamgiin engiineer oilgohod zugeer l uvchin , zuv jam yosoor amidarch surahad ene lgbt geed baiguullaga ni ajillaj boldoggui umuu. gay lesbi bsan humuus heterosexual bolj conversion hiihed 30-40% ni amjilttai boldog sudalgaa bna. uldsen ni zugeer l buuj ugdug gej bn shuu tsaana chin, za tegeed ta nart amjilt
2013-11-08
,,,,,:
зайлуул. новшнуудыг.
2013-11-08
ashi:
уншаад үзээрэй http://ali-post.blogspot.com/2013/11/blog-post.html
2013-11-08
ta nar yah yum haha:
bi gay tegeed ta nar yah yum . hele amaa bilvvdsen hvvhenshig hognuud we
2013-11-08
dfghndtjn:
adam eva 2r l tegeed zohiogood ogson teruugeer l baih estoi bolov uu l gej bodoj bna
2013-11-08
tuya:
torolhiin gaj torson bol argagvi gehsen ervvl saruul mortloo hvnees gaj zvilrvv orno gedeg utgagvi um bishvv naiz naraa
2013-11-08
hun l bol hun:
uzen yadlaa buruutgalaa geed ene humuus bj l bna , amidarch l bh bolno . gay humuus bailaa geed mongol uls. hun turluhtun muhuhgui. uzen yadagch zaluu chi gantsaaraa ene delhiig buteegch bish, chinii belgiin barimjaa yamariig chi uuruu medehgui, zohitsuulahgui, chinii huhed hen bolj turuhiig chi bas zohitsuulahgui shuu dee
2013-11-08
hmm :
buren duuren oilgoj unshichaad daraan chag chag geechi yu oilgoj comment uldeej bga yum bol doo ene humuus
2013-11-08
oogii:
ter gazar bidnii toloo ix zvil xiideg baix.oilgox negen oilgono.
2013-11-08
oogii:
ene uls tegeed vxex bolj bna uu.
2013-11-08
рохорхо:
гаж байлгүй яахав дээ. эртнээс цээрлэж ирсэн зүйл. их л солиорцгоох юм аа..нууж хаах юмаа нууж хааж бай...шал дэмий..
2013-11-08
зл злзлзлзлзл:
тонил тонил өөрсдийгөө өмөөрөх шаардлага байхгүй
2013-11-08
zavaan *nuud:
mongloos zailaa
2013-11-08