Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх санал давамгайлжээ
2013-11-08

Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11төв”-д 2013 оны

11 дүгээр сарын 1-8-нд 700 гаруй санал, хүсэлт, талархал, гомдол,

шүүмжлэл ирсэн байна. Үүний 50 орчим хувь нь эрүүл мэнд, боловсрол,

халамж үйлчилгээ, нийслэлийн асуудал байлаа.  Боловсролын салбарын гол асуудал нь сурагчдын дүрэмт хувцас. Дүрэмт хувцас аваагүй байгаа сурагчдын хувьд энэ хичээлийн жилд хуучин хувцсаа өмсөж болно гэсэн мэдээллийг БШУЯ өгчээ.  Эрүүл мэндийн салбарын хувьд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч,  ажилтнууд эсэргүүцэл зарлаж байгааг яаралтай шийдэхгүй бол өвчтэй хүмүүс  хохирч байгаа талаар “11 11” төвд хэлжээ. Тус төвийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэр гарсан гэсэн хариуг Эрүүл мэндийн яам өгсөн байна. Мөн эмч ажилтнуудын ажлын хариуцлагагүй  байдлын талаар гомдол шүүмжлэл ирүүлжээ.  Ирэх онд тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх  хэрэгтэй байна гэсэн санал нэлээд ирсэн байна. Хөдөлмөрийн яам “Төрийн  албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр хийж байна. 2014 оны төсөв батлагдахаас өмнө  шийдэгдэнэ” гэсэн хариу өгчээ. Малчдын ноосны урамшууллын мөнгийг хэзээ олгох вэ гэж орон нутгаас  холбогдсон байна. ҮХААЯ энэ жилдээ багтаан олгогдоно гэж хариулжээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zovoo:
tetgever nemj ogoo
2013-11-10
munhu:
emch bagsh naraas baga tsalin avdag zahirgaani ajiltan baihad irgedf n zahragdah uu aimgiin tuviin sumdiig hotiin statustai bolgood tsaling nemmeer yma
2013-11-09
munhu:
emch bagsh naraas baga tsalin avdag zahirgaani ajiltan baihad irgedf n zahragdah uu aimgiin tuviin sumdiig hotiin statustai bolgood tsaling nemmeer yma
2013-11-09
tamir:
aimgiin tuvin sumdiin tamgiin gazriin ajiltnuud mash baga tsalin avdag hernee hamag l gahai nohoi hog shoroo geed hideg tz 3 aria heterhi baga bna zaluu ajiltan gehedl 300.0 tug avch bna aria l bnaa
2013-11-09
tamir:
tsalin nemne geheer l emch bagsh nen terguund yarigdsan tsohij yavna busad turiin alban haagchid geheere yachihsan yum adilhan l ajillaj amidarch bga. harin ch bagsh emch nariin eos zui hariutslaga chadvar gej yu bna shaviasa door bagsh bna tsaana chn. uildverchnii evlelin tatvariig olon masstai bagsh emch nar burduuldeg bolohoor tednii tuluu ajillaj bg ym iim teneg evlel bhaa bolimoor ym. yumnii unre hadaad bg yaj amidrah ym. bagsh emch nart l zoriulj yarihaa bolimoor yma
2013-11-09
хотын иргэн:
цаг цагаараа байхгүй, цахилдаг хөхөөрөө үлдэхгүй гэдэг. намар боллоо гээд хавраа бодохгүй байж болохгүй. хавар тарьж ургуулсан хайран сайхан зүлэг ногоо, бут сөөгөө хараад зарим үед харуусал төрж байна. нийтийн хөрөнгө, олны хүч хөдөлмөрөөр тарьж ургуулсан мод бут, зүлэг ногоог хайрлаж хамгаалахгүй, хүйтэн сэтгэлээр хандаж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн нэрсийг интернэтээр зарлаж, торгууль ногдуулж байвал тэдний хэнэггүй, хүйтэн хандлага бага боловч арилж, юм жаахан зүгшрэх байх. ганц тодорхой жишээ дурдахад, хотын төвд, шутис-ын замын эсрэг тал, шинжлэх ухаан, техникийн парк хэмээх байгууллагын байранд байдаг, өргөө кинотеатрын өөдөөс харсан зүлэгжүүлсэн талбайн зүлгийг шутис-ын оюутнууд үхэр мал шиг туучсаар улаан халцгай болгон талхалж гүйцлээ. хавар дахиад л хөрсийг нь сольж, зүлэг тарих хэрэг гарах нь ээ.сургуулийн захиргаанд нь хэлж оюутны эргүүл гаргуулан оюутан залуусын энэ ухамсаргүй зан, хэнэггүй байдал, хүнийрхүү, буруу зуршлыг нь засуулах хэрэгтэй байна.зүлэг хашсан ногоон хэцнүүдийг нь таслаад унжуулчихсан, тэр цоорхойгоор нь хөдөө царайлсан хэнэггүй оюутнууд нь гарцгүй газраар зам хөндлөн зүтгэж, үхэхээ мэдэхгүй үхэр мал мэт цувсаар л байна. үүнийг сургуулийн удирдлага нь анхаарч оюутнуудаа 10 метр хүрэхгүй газарт байгаа явган хүний гарц, гэрлэн дохиотой газраар явдаг болгох арга хэмжээ авмаар юм. болохгүй бол шутис-ийн захиргааг торгож, тэр хашлага, хэц болон зүлэгжүүлэлтийн зардлыг нь тэднээр гаргуулах хэрэгтэй шүү. энэ интернэтийн вэб сайтууд хотын дэг журам, замын хөдөлгөөний дүрмийг зөрчигсдийн зургийг тавих булан нээвэл ухамсартай иргэд түүн рүү зураг илгээж, болохгүй бүтэхгүй зүйлтэй бага ч болов тэмцэх боломж гарах болов уу гэж үзэж байна.дэмжээрэй.
2013-11-09
wwwww:
gaaaliin tatvar eldev tataaasaaa bagasgahgyi demii zalin tetgever nemeheer chin ulam l yaduurna une ni taliij ugnu sh deee
2013-11-08
irgen bat:
zob sanal ogsn baina demjij baina daanch ene zasgiin gazart nemeh mongo baihgvi or l bainadaa hoorhii
2013-11-08
zochin:
tsalin tetgever nemegdlee geed inflatsi nululud dagaal umni une usuh bhda yamarch yalgaagui terniha orond gaalin tatvar bolon busad tatvara bagasgaval deer bh
2013-11-08
ganganaa:
zub zuitei l sanaluud irsen ym bn demjij bn.
2013-11-08