Мөсөн циркийн тоглолт Монголд болно
2013-11-09

  Дэлхийн алдартай “Circus on ice” буюу Мөсөн циркийн тоглолт Монголд тун удахгүй болох гэж байна. “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ-аас санаачлан зохион байгуулж буй “Мөсөн Цирк Монголд” нэртэй уг шоу тоглолт ирэх сарын 7-оос 14-ний хооронд АСА циркэд болох юм.
Дэлхийн хэмжээнд 5-6 мөсөн циркийн шоу байдгаас энэ удаа алдарт алиалагч Ю.Никулиний нэрэмжит Москвагийн циркийн шоуг тус ТББ-ийнхан ийнхүү зохион байгуулахаар болжээ. Мөсөн циркийг Монголд авчрах гэж  гурван жил хөөцөлдсөн ажээ.
Мөсөн циркийн тоглолтын тасалбарын үнийн хувьд суудлаасаа хамаараад 10.000, 15.000, 20.000 төгрөг.  байна. Харин VIP суудал нь 30.000 төгрөг гэнэ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zochin:
saihan shuu tsirk
2013-11-10
zochin:
huuhduuddee shine jileer uzuuleh yumtai l bolj bgan bn daa goy yumaa. ger buleeree uzueh uzver manaid baidaggui shuu dee
2013-11-09
zochin :
goy goy aldahgui uznee
2013-11-09
zochin:
yamar goy yum be uzne
2013-11-09