“Apple”, “Samsung” дахин шүүхдэлцэнэ
2013-11-12

Дэлхийн мэдээллийн технологийн салбар, тэр дундаа ухаалаг гар утасны шилдгүүд гэгддэг “Apple” болон “Samsung” компани гурав дахь удаагаа шүүхийн өмнө нүүр тулахаар болжээ. “Өнгөрсөн жилээс хойш гаргасан шүүхийн шийдвэрүүдийг эргэж харах шаардлагатай, “Samsung” компани “Apple”-ийн патенттай илүү олон өмчийг хуулбарласан байж болзошгүй” гэж Калифорнийн Сан Жозе хотын шүүхээс үзсэн байна.

2012 оны наймдугаар сард гаргасан шүүхийн шийдвэрээр “Samsung” компанийг “Apple”-ийн зургаан патентыг зөрчсөн, нэг тэрбум ам.долларын хохирол учруулсан гэж үзжээ. Одоогоор 550 сая ам.долларын хохирлыг барагдуулаад байгаа бөгөөд үлдсэн 450 сая нь удахгүй дахин болох шүүх хурлаар нэмэгдэж ч болзошгүй байгаа гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ддддд:
samsung-т талархах зүйл байгаа
2013-11-12
bold:
tneteneg solongoschuud dandaa busdiig huulj amidrah umaa . . . mashin hiinee japaniig huulna . . . utas hiinee usa iighuulna
2013-11-12
khkh:
san jose буюу сан хосе гж,..
2013-11-12
зочин:
аваргууд ч алалцаж байна даа
2013-11-12