Р.Амаржаргалын араас алхаад марш
2013-11-14

 

Энэ оны нэгдсэн төсөвт тодотгол хийх хуулийн төслийг хэлэлцэх үеэр нэгэн гишүүн нь ангийн нөхдийнхөө хариуцлагагүй байдлыг шүүмжилж хатуу үг дуугарч чухам үнэнийг асуусан. Гишүүн Р.Амаржаргал 2013 оны төсөвт тодотгол хийх болсонд “УИХ өөрөө буруутай, үүний төлөө хариуцлага хэн хүлээх вэ” гэсэн асуудал тавьсан.

6

Тэрбээр “2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа байдлыг харахад өнгөрсөн жил Сангийн яам ханатай төсөл УИХ-д оруулж ирж байсан. Гагцхүү УИХ өөрөө төсвийг хэлэлцэх явцдаа 1.4 их наяд төгрөгөөр хөөсрүүлсэн. Үүнийг УИХ хийсэн.  Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний мөнгийг сүйтгэсэн, энэний төлөө өнөөдөр хэн хариуцлага хүлээх вэ. Ямар нэг субьект байна уу. Юу л байна мөнгө байна, хөдөө орон нутаг яваад ир, хийх ажлын жагсаалтаа гаргаад ир гээд  ярьж байсан сайд өнөөдөр хариуцлага хүлээх үү. Оюутолгойтой гэрээ хийгээд 450 тэрбум төгрөгийг оруулаад ирнэ, чадахгүй бол огцорно гэж ярьж байсан сайд хариуцлага хүлээх үү. 2013 оны төсвийг 20-30 хувиар өсгөөд байхад эвлэрээд баталж байсан Ерөнхий сайд, Сангийн сайд нар хариуцлага хүлээхгүй юм уу. Мөн ийм хөөсрүүлсэн төсөв баталсан УИХ дахь олонхийн бүлэг, Төсвийн байнгын хорооны дарга хариуцлага хүлээхгүй юм уу.  Сөрөг хүчнийхээ амыг нь таглачихаад, бүлэг байгуулахгүйгээр 2013 оны төсвийг баталж байсан УИХ-ын дарга хариуцлага хүлээх үү. Тухайн үед би 2013 оны төсөвт эсрэг санал өгч байсан. Гэсэн ч өнөөдөр УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн байна. Монголын эдийн засгаар тоглочихоод юу ч болоогүй юм шиг царайлаад сууж болохгүй” гэж бухимдлаа илэрхийлсэн. Р.Амаржаргал гишүүн хэлсэн үгэндээ эзэн болж хариуцлага үүрэхийн үлгэр үзүүлж гишүүнээсээ татгалзах өргөдлөө Их хурлын даргад өргөн барьж шуугиан дэгдээгээд байна.

5

Их хурлын гишүүнээсээ татгалзах бол шинэ зүйл биш. Урьд нэр бүхий гишүүд татгалзаж өргөдлөө өгч л байсан. Голдуу л хувийн шалтгаантай чөлөөлөгдөх хүсэлт байсан санагдана. Энэ удаад Р.Амаржаргал гэдэг хүн хариуцлагагүй Их хурлын өмнөөс өөр дээрээ арга хэмжээ авч УИХ-ын гишүүний сэнтийгээ орхино гэснээрээ олны анхаарлыг татлаа. Ангийнх нь нөхөд ахиад яаж эндээ үлдэх вэ гэж одооноос бодож шаналж явахад нэг эх оронч нөхөр одоо гарлаа, явлаа гэж байгаа нь яавч таатай уур амьсгалыг Их хурлын тогоонд авчрахгүй.

5

Олон мянган сонгогчийн эрх ашиг итгэлийг хөсөрдүүллээ, тэднийгээ үл ойшоолоо гээд л улс төрийн зоримог шийдвэрийг нь бүдгэрүүлэх  хар утааг хэвлэлээр тавьж эхэлсэн л байна. Улс төрийн өнцгөөс харахад парламент дахь 2 намын харьцаа ойрхон байгаа нөхцөлд энэхүү сайн дураараа онгойх нэг суудал нь улс төрийн намуудад шинэ нөхцөл байдал, хөдөлгөөнийг үүсгэж болох л юм. Нөхөн сонгуулийн төсөөлөл ч яригдаж эхэлсэн байна. Нэгэнт гишүүн халагдах өргөдлөө өргөн барьсан болохоор хуулийн дагуу Их хурал хэлэлцэж шийдвэрлэх болно. Р.Амаржаргал гишүүн үлддэг ч бай, явдаг ч бай гишүүд, эрх баригчид алдааныхаа төлөө иргэдийн өмнө адил хариуцлага хүлээж чадахгүй бол хаалгаар гараад явцгаая гэж уриалж чадлаа.

5

Нэлээн эрт гишүүнээсээ татгалзах яриа эхлүүлсэн Р.Амаржаргал төсвийн хэлэлцүүлэг ид явж байхад чөлөөлөгдөх өргөдлөө өргөн барьсан нь ч тохиолдол биш биз. Энэ долоо хоногт 2014 оны төсөв батлагдах ёстой. Хоёрдох хэлэлцүүлгээ хийж батлагдах зам нь шуудраад байгаа төсвийн төсөл 2012 оныхоосоо нэг их дээрдсэн төсөв болж чадахгүй нь гэсэн цөхрөлийг бий болгоод байна. Үүнд нь сануулга илгээж хариуцлагагүй байдлаа үргэлжлүүлж, хөөсөрсөн тохиролцсон төсөв баталж байгаад эсэргүүцлээ илэрхийлсэн ч байх. Батлагдахаар яарч байгаа төсөвт асуудал их байгаа талаарх шүүмж хөвөрсөөр байна. 1700 гараад тогтчихоод буй ам.долларыг ирэх онд 1384 төгрөгөөр байхаар тооцоод байгаа нь эдийн засагч байтугай жирийн иргэнийг ч гайхшруулаад байгаа.

5

Засгийн газар гадаад өрийн хэмжээг 70 шахам хувиар эрс нэмэгдүүлсэн байгаа. Засгийн газар Олон улсын санхүүгийн зах зээлээс 1.5 тэрбум ам.долларын "Чингис" бонд босгосон. Ихэнх нь бүтээн байгуулалтад зарцуулагдсан байгаа энэ бондын зарцуулалт  Төсвийн тухай хууль зөрчин, төсвөөс гадуур зарцуулагдаж байгаа гэсэн шүүмжлэл байхад, ирэх жил дахин 2.1 тэрбум ам.долларын бонд босгох, дотоод зах зээлд 1.4 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалахаар төлөвлөсөн байгаа юм. Дахин их хэмжээний зээл авахын тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын нийт өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг “2014 онд 40 хувиас хэтрэхгүй байх”-аар тогтоосныг “60 хувь” болгон өөрчлөлт оруулах төслийг зүтгүүлж байгаа юм байна. Нийт өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувь болгож өсгөх нь сүүлийн 2 жил дараалан буураад байгаа Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин ухраахад хүргэнэ. Ингэснээрээ Монголд хийгдэх хөрөнгө оруулалт буурах, одоогоор хийгдсэн хөрөнгө оруулалтын эрсдэл улам бүр нэмэгдэнэ гэсэн сөрөг хүчний шүүмжлэлийг Засгийн газар эрх баригчид сонсч  анхаарч байгаа гэхэд хэцүү байна.

5

Эцсийн дүнд, сонгуулийн 4 жилээр нь хариуцлага тооцно гэсэн бидний тайвшралын дунд эрх баригчид 4 жил өөрсдийгөө уучилсаар явья гэж шулуудсан юм шиг байна. Алдагдалтай, авилгатай төсвөө дараа жил засчихна, бухимдсан хямарсан олныг сонгууль тулахаар аргалчихна гэсээр 4 жилийн турш нэг л бууриндаа эргэлдэж, төсвийн мөнгөөр тоглож, өрийн багцаа улам нэмэгдүүлж байгаа улстөрчдөд Р.Амаржаргал гишүүний араас алхаад марш гэж хэлмээр байна.

 5

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
enkhtua:
зөв шийдвэр гаргасанд баяр хүргэе.
2013-11-22
havtsal:
sain b.n atamiin togoonoos garah heregtei,ug n amarjargal erunhiilugch boloh baisiin, ydaj olon ulsad mongoloo tuluulj yvsan ch, uhaanaaraa ch togoi tsohih hun de.haramsaltai b.na
2013-11-17
unen.:
amarjargaliig hundeldeg.zuv shiidver b.na.uls orniig iim baidald oruulsan zasgiin gazar, udahgui buren bureldhuuneeree ogtsorno.
2013-11-15
амиа бодогч амаржаргал :
гишүүнээрээ байгаад цусаа гартал үзэлцэх хэрэгтэй ш дээ, далжиганасан юмнуудыг камерын өмнө нам цохиход яадгий, эх орноо худалдаж байгаа хүмүүсийг зодохч багадана. би лав гишүүн байсан бол амь насаа хайрлахгүй тэмцэх байсан. амаржаргал бол чадахгүй л бандии байж л дээ,
2013-11-15
zochin:
amarjagaliig gargah sonirholtoi humuus zuv shiidver gej huurugduj bn daa. ard ni neg suudal shuu dee.
2013-11-14
zochin:
muugiin khajuugaar duugai ongrohgui sain l hun bna amjilt husie herev garval daraagiin songuulid zaaval dev*erei
2013-11-14
zochin:
muugiin khajuugaar duugai ongrohgui sain l hun bna amjilt husie herev garval daraagiin songuulid zaaval dev*erei
2013-11-14
цццц:
amarjargal gedeg huvi huniihee huvid zov l bna. arai hiij olj avsan zasgiin erh,olonh tsoonhiin asuudal nogoo jinhene luivarchidad ashigtaigaar ergechih viidee gedgees jaahan bolgoomjilmoor yum daa.tsaaduul chin shovolzood irvel dahiad mongol uls hezee ch oodiin baraa harahgui dee...
2013-11-14
цццц:
amarjargal gedeg huvi huniihee huvid zov l bna. arai hiij olj avsan zasgiin erh,olonh tsoonhiin asuudal nogoo jinhene luivarchidad ashigtaigaar ergechih viidee gedgees jaahan bolgoomjilmoor yum daa.tsaaduul chin shovolzood irvel dahiad mongol uls hezee ch oodiin baraa harahgui dee...
2013-11-14
цццц:
amarjargal gedeg huvi huniihee huvid zov l bna. arai hiij olj avsan zasgiin erh,olonh tsoonhiin asuudal nogoo jinhene luivarchidad ashigtaigaar ergechih viidee gedgees jaahan bolgoomjilmoor yum daa.tsaaduul chin shovolzood irvel dahiad mongol uls hezee ch oodiin baraa harahgui dee...
2013-11-14
цццц:
amarjargal gedeg huvi huniihee huvid zov l bna. arai hiij olj avsan zasgiin erh,olonh tsoonhiin asuudal nogoo jinhene luivarchidad ashigtaigaar ergechih viidee gedgees jaahan bolgoomjilmoor yum daa.tsaaduul chin shovolzood irvel dahiad mongol uls hezee ch oodiin baraa harahgui dee...
2013-11-14
zochin:
tur zasag barij baigaa humuust dur gutaj iim shiid gargaj baigaa yum bishuu. uuriinh ni yariltslagaar bi ingej oilgoson. yadaj ene valyutiinhaa usultiig hardaa. yamarch tur zasaggui yum shig l usuud baina.
2013-11-14
medehgui yum da:
namiin maani gants bolovch tur barij bgaa tsag ueiig ingej balluurdaad bie biedee tus dem bolohguigeer dotroo gedsendee huluu hiiltseh ni hend ch hereggui l baimaar saihan yariltsaad shudarga baitsgaay l da tur ta nariin togloomiin gazar bish.er.saidiig bish mongol turiig basamjilj bgaa hereg bishuu
2013-11-14
иргэн:
ан-д ийм гишүүн олон байгаасай, жинхэнэ ерөнхийлөгч, ерөнхий сайд байх хүн дээ
2013-11-14
зочин:
zub ийм шийдвэр өнөөгийн улс төрд нэн шаардлагтай байгаа юм
2013-11-14
батаахүү:
зөв шийдвэр гаргасан амржаргалд баяр хүргэе. ингэж тэмцэж байж л амжилтад хүрнэ шүү дээ. шударга үнэний төлөө уих-ын гишүүний өндөр сэтийгээс татгалзаж чадна гэдэг бол жихэнэ шударга улстөрчийн чанар юм даа. та 2017 оны еөрнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хэрэгтэй шүү. тан шиг шударга улстөрч энэ төрд ус, агаараас илүү хэрэгтй байна шүү дээ.
2013-11-14
5469:
амаржаргал гишүүн маш зоригтой зөв алхам хийж байна. амаржаргал гишүүн шиг 20 орчим улстөрч уих-д байвал энэ улс орон ядуурлаас маш амархан гарна даа. амаржаргал гишүүн та зорьсондоо хүрэх хэрэгтэй. та шантарч болохгүй. таны ард олон арван ядуу бөгөөд шударга монгол зогсож байгаа гэдэгт итгэх хэрэгтэй.
2013-11-14
сүхээ :
амаржргал гишүүн маш зөв шийдвэр гаргалаа. улстөрч хүн бол нэг л сонгогдсон бол ядуус яаж ч байсан суудалтайгаа зууралддаг муу зуршил манайд л байдаг. уих-ын гишүүдийн дийлэнхн нь гэмт хэрэгтнүүд байдаг болохоор уих-ын гишүүний халдашгүй байдал гэсэн халхавч дор 4 жил сайхан тухалдаг. гэтэл амаржаргал жинхэнэ шударга улстөрч учраас энэ нуувч энэ хүнд хэрэггүй . амаржаргал гишүүн шиг улстөрч монгол олон байгаасай. амаржаргал та ерөнхийлөгч болох замаа зөв эхлүүлсэнд баяр хүргэе
2013-11-14
irgen:
amarjargal shig gishuud uih d hed baigaa bol.tanid amjilt husie.tuuz haichilahaas uur ajilgui erunhii saidtai uls yaj hugjih we.
2013-11-14
unen ug:
jiriin irgediig yum oilgodoggui gej ene zasag bodood baigaa yumaa daa yanz n. amarjargal gishuuniig demjij bna uneniig gargaj helsend
2013-11-14
монгол хүн:
үнэхээр үнэний дуу хоолой болж өөрийн үзэл бодлоо намын бодлогод хүлүүлэхгүй ард түмнийхээ төлөө явж ярьж байгаа төньд баяр хүргэж амжилт хүсье энэ засаг болохгүй байна гэдгийг бүгд мэдэж байгаа ман ч хэлээд байгаа гэхдээ тэднийүгийг болохоор алтанхуяг урьд нь хийж байсан юмыг нь харлуулаад муу л бол ман гэсэн үгээр ард түмний тархийг угаагаад түүнээс нь болж ман-г тоох хүнгүй болгочихоод байна.ан дотор байгаа шударга хүмүүсээ албан тушаалаар эсвэл дарамтлаад амыг нь хаасан байна харин тань шиг улстөрд нөлөөтэй нэр хүндтэй хүн л энэ үнэнийг ойлгуулж чадна таныг бүх талаар дэмжиж байна амжилт
2013-11-14
сүйрэл:
үнэхээр монголын эдийн засаг ангал руу унах шатандаа орсныг жирийн иргэд ч маш сайн мэдэрч эхлээд байна
2013-11-14
zochin:
amarjargal zov shiid gargasanch gishuuneesee tatgalzaj bolohgviee iim humuus hovor teneg humuusiin balai huuli bus uildeld hyanalt bgvi bnoo
2013-11-14
zochin:
amarjargal zov shiid gargasanch gishuuneesee tatgalzaj bolohgviee iim humuus hovor teneg humuusiin balai huuli bus uildeld hyanalt bgvi bnoo
2013-11-14
амаржаргал гишүүний талд:
амаржаргал гишүүний шийдвэр зөв. маш их бухимдал үүсдэг байх л даа аргаа барахдаа энэ шийдвэрийг гаргаж байгаа байх. хөндлөнгийн бид нар харахад л энэ засаг төр биш байгаа нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. үзэл бодолтойгоо зөрчилдөн зөрчилдөн ширээ сандалтайгаа зууралдаж буй бусад хүмүүс ч гэсэн ийм улс төрийн зориг гаргах хэрэгтэй.
2013-11-14
зочин:
наадуул чинь яагаад дахин дахин вонд гаргаад байна. монгол улсыг хөгжүүлэхийн төлөө биш өөрсдийн идэх мөнгийг бий болгохын төлөө гаргаж байна. өнөөдөр идэх юмтай бол маргаашийн ирээдүй наад тэнэгүүдэд ёстой падгүй.
2013-11-14
mgl zaluu:
svvlee hawchaad garaad yawj bolj l bna l daa gehdee yuch uurchlugduhgvi shdee naad suudliin chin tuluu yu boldog bilee dee amarjargal guai ta amia het bodood bgaa yum bishvv ternii orond iim iim yum bolohgvi bna geed zuragt radiogoor todorhoi yariad zuliin gol bolooch yah geed bgaa ni medegdehgvi ingej nowshirch bhaar etsiin etsest gudamjind temtseed diileegvi hvmvvs naana chin suugaadch yu ch hiij chadahgvi l baishdee tegwel tedenteigee hamtraach
2013-11-14
mgl zaluu:
svvlee hawchaad garaad yawj bolj l bna l daa gehdee yuch uurchlugduhgvi shdee naad suudliin chin tuluu yu boldog bilee dee amarjargal guai ta amia het bodood bgaa yum bishvv ternii orond iim iim yum bolohgvi bna geed zuragt radiogoor todorhoi yariad zuliin gol bolooch yah geed bgaa ni medegdehgvi ingej nowshirch bhaar etsiin etsest gudamjind temtseed diileegvi hvmvvs naana chin suugaadch yu ch hiij chadahgvi l baishdee tegwel tedenteigee hamtraach
2013-11-14
irgen:
bathuu garchi tenegtev dee yaj orloo chi tuuniigee bodooroi
2013-11-14
бббfgt:
amarjargal gishuun bol mundag ediin zasagch gedgiig 90 kheden onoos l medne altankhuyagiig bodbol macro micro ediin zasgaa salgaj zaaglaj oilgokh l khun dee amaraa saidaa amjilt tanii esreg odoo uyl gej jujig nairuulakh boldoo daraagiin jujguudiig ni kharj l baiya daa rd tumen teneg bish shuu neg l udur bosno dooooooooooo novshiiiin *uudaaa *inuudeee
2013-11-14
ashi:
un*d uzeerei http://ali-post.blogspot.com/2013/11/blog-post.html
2013-11-14
bumaa:
za gaigui sain mundag hunee aldaj bolohgui shuu amarjargal gishuunii tolgoig ashiglaj chadahgui bas l muu bnaa mongoldoo l deeguur ordog ediin zasgch gej hudlaa tsaasn malgai umsguugui l yum bol anhaaraldaa avah blgui dee
2013-11-14
за за :
төсөвийн байгуулагад бүтцийн өөрчлөлт хийгээч ээ нийслэлийн татварын газрын хариуцдахг гэх аан-үүдийг дүүргүүдэд нь өгөөд байранд нь сбд -ийн татварын хэлтэс байршуулхад л цалин нэмэх мөнгөө олно шүү дээ адгийн гудхмжны бид ийм зүйл байгааг харж байна шүү дээ засгийн ноёд оо..
2013-11-14
витя:
амаржаргал асан сайд аргагүй л ухалага эдийн засагч гэдэг нь,аргагүй л жинхэн шудрага ардчилсан хүн гэдгээ харуулж чадлаа шүүдээ,уих -ын эрхэм гишүүд энэ хүний үнэнч шудрага ,давагдашгүй ухаалага чанаараас суралцвал зохимжтойдоо,сур сур бас дахин сурмаар даа_таширамд дурдхад уих-ын эрхэм гишүүд маань өөрсдийнхөө мэдэлд ямар аймаар мөнгөтэй болоод байна вэ?4,5тэрбум төгрөгөнд хэн хяналт тавих юм болоо,нутаг орны сонгогчид хяналт тавина гэвэл,тэр нь шиг худлаа юм байхгүй дээ,энэ их мөнгөөр ойрын үед шаардагдаад байгаа сургууль,цэцэрлэг,ядуу иргэдээ зориулсан орон сууц,жижиг ажлын байрны асуудал бодвол зүгээр болвуудаа,ер нь уих-ын гишүүдийн тойрогт мөнгө хувиарлаж байгаа асуудал,нэг тодорхой бус,юу хийж бүтээсэн нь ил тод биш шүүдээ,аль зальтайхүний хоол болоод өнгөрдөг шүүдээ,эдгээрээс болоод манай амаржаргал сайд санаанд нь хүрхгүй байгаа биздээ,хамтраад ажиллая гэхээр үнэтэй үнэн зөв үгийг нь сонсохгүй дур дураараа эрх мэдэлтэнгүүд ажиллааад байдаг болохоор зайгаа авсан биздээ,мэдлэг чадвартай хүнээ хажуудаа байлгаж чадахгүй нь даанч харамсмаар,улс эх оронд энэ хүн ээдээ,дэндүү хэрэг болох сайд даа,энэ хүний үгийг сонсож сурмаардаа
2013-11-14
зочин:
амаржаргал эр хүн. ардчилсан намаас дараагийн ерөнхийлэгчийн сонгуульд дэвших бас ялах ганцхан магадлалтай хүн байна.
2013-11-14
2013:
төр засгийн өндөлөгүүдээ. хэдий болтол худлаа төсөв батлуулж, баталж ах дүүсээ, намын нөхдөө цалинжуулан тэжээх юм бэ. бид туйлдлаа. тэр цалинжуулаад байгаа намын мануухайнууд чинь тэр салбарыг чинь огт мэдэхгүй морь унасан толгойгүй хүмүүс байна. мэдэж байна уу. та нар зөвхөн сонгуульд л бэлдэх юмаа. боаж-ын сайд оюун гуай ялангуяа энэ тэжээвэрүүдээ сольж мэргэжлийн хүнээр удирдуул, эсвэл татан буулгаачээ. ойн анги, усны газар гэх мэт
2013-11-14
зочин:
амаржаргал ерөнхий сайд болоогүйдээ орсон шаралхаж гарж байх шиг байна, дараа нь ман, махн гарахаар та нар ийм эл тод, чөлөөтэй юмаа илэрхийлээд үзээрээ, чадах уу, зөөлөн чихтэй болохоор нь энэ засгийг дээрэлхэж байгаа шүү дээ, зовж байхдаа таарсан улсууд шүү
2013-11-14
би чамд хайртай-3:
монгол төрийн эмгэнэл болж байна. энхболдоо ангийн хүүхэд чинь сургууль завсардана гэж байна та юу бодож байнаа. нөгөө би чамд хайртай киноны жигмэд багш тань та болчихоод байгаагаа мэдэж байна уу? баяраагийн аав алтанхуягтаа сургуулийн захиргаанаас арга хэмжээ авмаар юм аа...
2013-11-14
уншигч:
р.амаржаргал зөв алхам хийж,эрх баригчдын намайг хэн хэлэх вэ,*г хэн саах вэ гэсэн дураараа үйлдлийг таслах гэсэн оролдлого юм.гэхдээ цаад авлигчид,хуйвалдагчид,эрх мэдэл албан тушаалын төлөө үхэн хатан тэмцэгчид ойшоохгүй,2016 оны сонгууль хүртэл авир араншингаа татахгүй бизээ.иргэдийн мөнгийг үнэгүйдүүллээ.алтанхуяг гэдэг тэнэг мангас.
2013-11-14
zozo:
golomt hothond dulaan zogsool avna. 99119709
2013-11-14