Д.Отгонжаргал: Монголын дөрвөн иргэн 2.3 тэрбум төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан
2013-11-15

УМБГ-аас сэтгүүлчдэд хандан өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр УМБГ-ын дэд дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргалаас УМБГ-ын энэ онд хийж гүйцэтгэсэн ажил болон шалгаж байгаа хэргүүдийн талаар мэдээллийг авлаа.

6

-УМБГ-т одоо хичнээн хэрэг шалгагдаж байгаа вэ?

-Энэ оны аравдугаар сарын байдлаар УМБГ-т иргэд, аж ахуйн нэгжээс гэмт хэргийн шинжтэй 28143 гомдол мэдээлэл ирсэн. Үүнээс 27178 буюу 96,5 хувийг шийдвэрлэн шалгаж байна. Мөн 16411 хүнд холбогдох 20695 хэрэгт мөрдөн байцаалтыг явууллаа. Эдгээрээс 6771 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлж, 5495 хэргийг хэрэгсэхгүй болгож, 1460 хэргийг бусад газарт нэгтгэсэн байна. Нийт 12986 хүнд холбогдох 13726 хэргийг шийдвэрлэсэн байна.

6

-Гэмт хэргийг улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэчнээн төгрөгийн хохирол учирсан бэ?

-Гэмт хэргийг улмаас иргэд байгууллага, аж ахуйн нэгжүүдэд 126 тэрбум 955 сая төгрөгийн хохирол учирсан билээ. Үүнээс мөрдөн байцаалтын явцад 82 тэрбум 345 сая төгрөгийн хохирлыг төлүүлсэн байна. Мөн иргэний нэхэмжлэхийг хангах зорилгоор 106 тэрбум 49 сая төгрөгийг битүүмжлэн хамгаалаад байгаа.

6

-УМБГ хэдэн хэргийг нөхөн илрүүлсэн бэ?

-Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 1151 хэргийг нөхөн илрүүллээ. Одоогоор албаны хэмжээгээр 10110 эрүүгийн хэрэг түдгэлзээтэй байгаагаас эзэн холбогдогч нь тогтоогдоогүй түдгэлзүүлсэн хэрэг 10119 хэрэг байна. Сэжигтэн, яллагдагч оргон зайлсан үндэслэлээр 212 хүнд холбогдох 197 хэрэг, шаардлагатай гэрч, хохирогч байхгүй үндэслэлээр 168 хэрэг, бусад байдлаар 26 хэрэг мөрдөн байцаалтын явцад тус тус түдгэлзээтэй байна.

6

-Иргэд ихэнхдээ ямар хэрэгт холбогдож байна вэ?

-Манай дээр шалгагдаж байгаа хэргүүдийн дийлэнх нь эдийн засгийн гэмт хэрэг эзлэж байна. Өөрөөр хэлбэл, мөнгө угаах, татвараас зайлсхийх, албан тушаалаа гуйвуулан ашиглах явдал сүүлийн үед их гарч байна. Мөн хар тамхи, үнэт эдлэлийг хууль бусаар хил давуулах, тээвэрлэх явдал буурахгүй байна. Түүнчлэн, байгаль орчныг хамгаалах хуулийг зөрчин өнгөт металл, алт бусад эд зүйлсийг хууль бусаар олборлох хэрэг гарсаар байна.

6

-Манай улсын иргэд гадаадаас их хэмжээний үнэт эдлэл оруулж ирэх явдал ихэссэн гэдэг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тиймээ. Манай улсын иргэд гадаадын үнэт эдлэлийн дэлгүүрээс хулгай хийх нь ихэссэн. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-ын “Шинжинь” хотод зохион байгуулагдсан гоёл чимэглэлийн худалдааны танхимаас 10 сая юань буюу 2.3 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий сувдан эдлэлийг манай улсын иргэн Э.Мөнхбат нарын дөрвөн хүн бүлэглэн хулгайлсаныг УМБГ илрүүллээ.

Тэд Монгол улсын нутаг дэвсгэрт хулгайн эд зүйлээ хууль бусаар нэвтрүүлэн, өөрсдийн орон байрандаа хадгалж байсан. Мөрдөн байцаалтын явцад нийтдээ 6480 грамм хэмжээтэй 3089 ширхэг сувд, 27 ширхэг байгалийн нил чулуу буюу “амитис” гэж нэрлэгддэг чулууг эд мөрийн баримтаар хураан авсан. Эдгээр хүмүүсийг эрүүгийн хариуцлагад татан шалгаж байгаа.

Энэ хэрэг нь Монгол Улсын эрүүгийн хуулийн 145.4 буюу Бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан, онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр шалгагдаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад иргэн Э.Мөнхбат нь өнгөрсөн жил Тайванийн үнэт эдлэлийн дэлгүүрээс шүрэн эдлэл хулгайлсан нь тогтоогдсон.

Мөн  Монгол улсын иргэн Д нь өнгөрсөн оны 5-6 сард Хонконгт зохиогдсон олон улсын үнэт эдлэлийн үзэсгэлэнгийн танхимаас нийтдээ 19 ширхэг хэлхээ, 1396 грамм шүр хулгайлан, Монголд оруулж ирсэн байсныг шалгаж байна.

6

-Манай улсад Солонгос иргэн мөнгө угааж байсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаад байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тиймээ. Солонгост хууль бус үйл ажиллагаа явуулдаг нэгэн бүлгийн толгойлогч Ан Жи Мань гэгч дээрэм тонуул, мөрийтэй тоглоомын газраас олсон хууль бус мөнгөө Монголд оруулж ирэн угааж байсан нь тогтоогдсон. Тэрбээр эх орондоо мөрийтэй тоглоомын хууль бус газар ажиллуулан, их хэмжээний орлого олсон хэргээр шийтгүүлсэн бөгөөд уг мөнгөө манай улсад оруулж ирж, түүнийг нь Монгол дахь төлөөлөгч “Юилсот” компанийн захирал Ли Жэй Гүн хүлээн авч, хууль ёсны буюу хөрөнгө оруулалтын ашиг болгохоор ажиллаж байсан байна.

Тэрбээр БНСУ-аас Ан Жэ Манийн явуулсан доллар, воны тодорхой хэсгээр Чингэлтэй дүүргийн VI хорооны нутаг, Баянбүрдийн тойргийн дэргэд “Рийчфэйлд” гэх зочид буудал бариулж, ашиглалтад оруулсныг Солонгосын хууль хяналтын байгууллагынхан илрүүлсэн. Ан Жэ Мань хууль бус үйлдлээрээ 4.5 сая ам.доллар олсон хэмээн шүүхээр шийтгүүлсэн бөгөөд “Юилсот” компани болон түүний захирал Ли Жэй Гүн нь толгойлогчийнхоо данс руу 11 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют шилжүүлсэн гэх баримт бидэнд бий. Ли Жэй Гүн нь уг барилгыг хууль бус мөнгөөр барьсан гэдгийг мэдсээр байж өнгөрсөн долдугаар сард Монгол улсын иргэнд борлуулсан болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Энэ үйлдэл нь нь Монгол Улсын эрүүгийн хуулийн 166.1 буюу мөнгө угаах гэмт хэрэгт сэжигтнээр татан шалгаж байна.

Өдгөө УМБГ-аас “Рийчфейлд” зочид буудлыг битүүмжлээд байна. Учир нь энэ хэрэг нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц, манай улсын Эрүүгийн хуульд мөнгө угаах замаар олсон орлого, хөрөнгийг хурааж улсын орлого болгохоор заасан байдаг.

6

-Саяхан “Тэрэлж” зочид буудалд дөрвөн настай хүүхэд амиа алдсан хэрэг гарсан. Энэ хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хэргийг шалгаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй.

6

Б.Цэрэндэжид

Shuud.mn
Сонин хачин
suvda2o13.19.11.:
manaitsagdaagiin baig.ga sain ajillaj bn bas hvch dutdag tal bdag biz uls damanasan tom hereg ilrvvljee mash sain bn zow ymiig demjih heregtei biz de tsagdaa vnet edleliin meregjilten bish tegeed ch hiih ajlaa sain gvitsetgej bhsd yundaa eldwiin ym heldiin zow ym hiisenee bygd demjij surtsgaay hvmvvsee
2013-11-19
zochin:
argagui l tsahiur tumur mon doo! ha ha.
2013-11-17
zochin:
gaaliin avilgachid l oruulaa bizdee. sayhan gaaliin hyanalt shalgaltiin dargiin huu har tamhi oruulah geed barigdaa bizdee. shunaliin buzruud hileer ordog gardag bohir bolgoniig hiilgej tuugeeree bayn haragdah gej yadsan teneguud
2013-11-16
zochin:
ene hulgaichdad eh ornii neree gadaadiinhand uland ni gishgetel unagasnii yal shiitgel nemdeg huulitai baimaar baina. hulgaich naraas bolj engiin mongolchuud hohirdog hulgaich mongol geed bidnii huuhdiig hulgaichiin nudeer harj adlana. bas hil davj ireed gertee nuusan baihiig tsagdaa olj baihad ter udriin shtamb daraad oruulsan gaaliin baitsaagch hen gedeg baigaad yal zem shiitgelgui suugaad baigaag zarlaach
2013-11-16
llll:
хятад, солонгосуудаа шалгаж чадахгүй байж, монголчуудаа оролдоод яах нь вэ дэ? тэд монголд биш гадаадад л хулгай хийсэн бна ш дээ
2013-11-16
kkkkk:
tsagdaa nar heregiin araas yvahda aimaar hoirgo bolson bna leee.ajlaa hiihgui prokororuud ni uurlaad tsgadaa nar ajlaa hiij oghgui ym gedeg gene lee shuu
2013-11-16
иргэн:
манай улсын нэлээд өндөр албан тушаалтны эхнэр францад хулгайч нарын авчирсан барааг тал үнээр нь авч монголруу ачуулан зардаг гэнэдээ.
2013-11-16
zalj bn doo:
shal hudlaa too: 1: гэмт хэргийг улмаас иргэд байгууллага, аж ахуйн нэгжүүдэд 126 тэрбум 955 сая төгрөгийн хохирол учирсан билээ. үүнээс мөрдөн байцаалтын явцад 82 тэрбум 345 сая төгрөгийн хохирлыг төлүүлсэн байна. мөн иргэний нэхэмжлэхийг хангах зорилгоор 106 тэрбум 49 сая төгрөгийг битүүмжлэн хамгаалаад байгаа. shal hudlaa too: одоогоор албаны хэмжээгээр 10110 эрүүгийн хэрэг түдгэлзээтэй байгаагаас эзэн холбогдогч нь тогтоогдоогүй түдгэлзүүлсэн хэрэг 10119 хэрэг байна. ymarch avtsaldaa alga
2013-11-16
хэхэ:
энэ боловсролгүй цагдаа нарыг ээ. наад үнэт эдлэлүүдийг чинь та нар шиг ингээд бүгдийг нь нэг дор гялгар уутанд хийж хадгалж болохгүй шүү дээ. сэьтээд зураас гараа л бол хэрэггүй болно, үнэ цэнэгүй болно гэж сэтгэхгүй байна уу. хулгайчаасаа дор, боловсролгүй гэдэг нь...
2013-11-16
çî÷èí:
ìîíãîë óëñûí õóóëü ÿìàð ñîíèí þì áý.áàÿðöîãò ãýäýã õóëãàé÷ ìîíãîëûí õºðºíãèéã ãàäàãøàà õóëãàéëàí 纺õºä ÿìàð ÷ ÿë îíîîãîîã¿é.òýãñýí ìºðò뺺 ãàäíààñ õºðºí㺠îðóóëæ èðñýí õ¿íä áîëîõîîð ÿë îíîîíî ãýõ þì.óã íü øàãíàìààð þì áèø ¿¿.ìàíàé ýõ áàðèã÷èä,öàãäàà,ø¿¿õ õýíèé òàëä àæèëëààä áàéíà àà.
2013-11-16
bill:
yaxav dee m.enx bold shig otgon bayr said shig ard tymneesee ex ornoosoo xulgai xiisen bish xujaagiin yumiig xulgailaa l biz ex orondoo ariun tsagaanaar amidrax bolomj baigaa yum uu tegeed bolovsroltoi ni avilga ugux mungu alga bolovsrolgyigiin x ni ajiliin bairiig xaytaduudad erx medeltnyyd ugchixdug bolxoor yax yum .esvel 76 luivarchidiinxaa ger oron yr xyyxdiig ni tono doo ted yamar dundarch gotoix bish zuryyleed ulsaas xulgai xiichix yum chini .xarid xulgai xiisen yaxav ee ard tymnees turuus xulgai xiisen xulgaichidaa bariach ee .ardiin xyyxeded yum toxvol ajil xiisen xaragddag yum bolov uu xereg xeregsexgyi bolno ene ter gex bish chirj avaachaad amand bagtsan jilee ugchixnu avilga goridood tsag aldaad baix yumgyi
2013-11-15
mmmmm:
gadniihand sain uilchleh yumaa dotroo ideelj bugalsan niigemiin ideeg shahmaar yum§§§!!!gehdee sain bna hereg sain ilruulj bna shuu manaihan
2013-11-15
mongol ulsiin irgen:
yadgiin be ymar uuriinhuu ulsaas huschihsan bish hytadaas abaad irsen ym chini herbee hytaduud manaihaas untei ym abaad garsan bol hytaduud tendee chimeegui chi abaad ybaa l gene shdee odoo tegeed naad subdaa *ain hytaduudad butsaagaad ugnu duu teneguud chini neeh sain boloh gej yadgiin neg mongol hun baychigeldee bi baisan bol chimeegui l unguruuh baisan ym hogiin tsagdaa nar uur hurchihlee nobsh gej
2013-11-15
hogiin tsagdaa nart:
yadgiin be ymar uuriinhuu ulsaas huschihsan bish hytadaas abaad irsen ym chini herbee hytaduud manaihaas untei ym abaad garsan bol hytaduud tendee chimeegui chi abaad ybaa l gene shdee odoo tegeed naad subdaa *ain hytaduudad butsaagaad ugnu duu teneguud chini neeh sain boloh gej yadgiin neg mongol hun baychigeldee bi baisan bol chimeegui l unguruuh baisan ym hogiin tsagdaa nar uur hurchihlee nobsh gej
2013-11-15
zochin:
bas solongosuudiig sain shalgah heregtei hyyhdiin nereer bas mungu ugaaj bgaa shyy
2013-11-15
munkh:
ish yahnav de, neg muu hedeen shur suvd huraagaad, yadarsan amitdyn yum huraaj baihaar zadarsnyhyg ni huraagaach, ichmeer yum.
2013-11-15
irgen:
frants ulsad bga manai mongolchuud bugdl hulgai hj ami zuudag gesen.setgel uvduh yumdaa
2013-11-15
лхагва:
отгоо сайн байна муусайн хулгайчдыг бүгдийг нь илрүүлж гадаад руу явуулахгүй байх хэрэгтэй шүү
2013-11-15
лхагва:
отгоо сайн байна муусайн хулгайчдыг бүгдийг нь илрүүлж гадаад руу явуулахгүй байх хэрэгтэй шүү
2013-11-15
irgen:
hn! zasgiin gazariin luiwarchinguudad suulee sharawdag yom bjij neeh gawiya baiguultsan yom shig gar hangalag hiij gene!
2013-11-15
хэ хэ:
матуулчихаж л дээ.
2013-11-15