Мафийнхны халдлагад өртөж болзошгүйг анхааруулжээ
2013-11-17

Италийн прокурор Никола Граттери сүм хийд дэх авлига, хээл хахуулийн хэрэгтэй тэмцэж эхэлсэн Ромын Пап Франциск I-д мафийнхны халдлагад өртөх магадлалтай гэдгийг сануулжээ. “Өмнө сүм хийдэд мөнгө угааж, эндээс их ашиг олдог байсан хүмүүс одоо их бухимдаж, сандралдаж эхэлсэн. Мафийнханд Ромын Папын аминд халдах ямар нэгэн төлөвлөгөө байгаа эсэхийг мэдэхгүй юм. Гэвч мафийнхан энэ талаар бодолхийлж байгаа гэдгийг бол хэлж чадна. Энэ бол том аюул шүү” гэж Никола Граттери хэлжээ.

1

Тэрбээр мөн “Олон жилийн турш сүм хийдэд хандив өргөж буй нэрээр мөнгө угаасан хүмүүс бий гэдэг нь ойлгомжтой. Мөн номлогч нар дотор ч өдөрт нь сүмдээ залбирчихаад оройд нь мафийнхантай шил дарс хувааж суудаг нь ч бий” гэжээ. Тиймээс дотроосоо Ромын Папын аминд халдах оролдлого гарч болзошгүй учраас хамгаалалтанд орохыг санал болгожээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин