Дорно зүгт архирах бидний боломж
2013-11-18

Энэтхэг, Хятад, Орос гурав дэлхийн нийгэм эдийн засгийн хүчирхэг гурвал болохоо зарлаад удаагүй энэ цаг үед ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өмнөд Солонгост айлчиллаа. Өмнөдийн Ерөнхийлөгчийг 40 гаруй минут хүлээлгэн байж уулзсан уулзалт нь өндөр төвшний яриа хэлэлцээр боллоо гэж хэвлэлийнхэн онцолж байна. Үнэхээр ч тийм. Зүүн хойд Азийн эдийн засаг энэ хоёр улсгүйгээр төсөөлөгдөхөд бэрх. Ялангуяа өсөн дэвжиж байгаа Монголын эдийн засгийн тулж өндийх нэг багана нь яалт ч үгүй зүүн хойд Азийн эдийн засгийн энэ бөөмнөрөл.

6

Яахав хоёр улсын тэргүүн нар ирээдүйн харилцаа хамтын ажиллагааны талаар яриа л биз. Маньд ямар хэрэг байна гэсэн шүү мэдээлэл манай хэвлэлээр цацагдсан төдий болоод өнгөрсөн. Гэтэл нарийн дээрээ хойдоос шууд өмнөд Солонгос тийш нэвтрэх төмөр замын гарцаар тохиролцоонд хүрлээ шүү дээ. Транс Сибирийн төмөр замын энэ маршрут Монголд асар их ашигтай. Байгалийн асар их баялаг маань энэхүү замаар л тэр том зах зээл рүү гарна. Төмөр замын нарийн, өргөн царигийн асуудлаар намууд мэтгэлцэж байх зуурт ар хударгаар ийм том шинэ зах зээлийн тухай яриаг ид хэлэлцэж байна.

5

Нийгмийн байгууламж, системийн зөрчилдөөн байгаа ч Умардынхан бүхий л талаараа буулт хийж байх шиг. Өлсгөлөн, эдийн засгийн уналт, ахуй хангамжаар ертөнцөөс таслагдсан энэ орон нутаг дэвсгэр дээгүүрээ дамжин өнгөрөх худалдааны урсгалд таатай хандаж байгаа. Тэгээд ч саяхан мөр зэрэгцэн соц нийгмийг байгуулах гэж чадан ядаж байсан юм чинь холын бурхантай айлссанаас ойрын чөтгөрүүд нь дээр гэж төсөөлсөн байх. Хятад, Монгол, Оростой цаг ямагт тааламжтай харьцаатай байсан. Газарзүйн байршлын хувьд ч энэ бүс нутгийнхан Умардыг сонирхохгүй байхын үндэсгүй. Хэн ч ашиглахгүй байхын аргагүй энэ гарц тэдэнд бурхнаас өгсөн бэлэг. Торгоны зам хэмээн нэрлэгдэж байгаа энэ коридорыг зөв ашиглах нь л бидний ухааныг шавхсан хэрэг болно.

6

Үнэндээ манайхан ч геополитекийн зөв нүүдэл хийсэн нь харагдлаа. Улс төрийн байдлаас болоод Умардынхан энэ төмөр замын гарцад саад тотгор учруулж болзошгүйг эрт тэмдэрч Ерөнхийлөгчийн маань саяны айлчлалаараа энэ гарцыг аюулгүй байнгын ажиллагаатай байх урьдчилсан төлвийг тохиролцчихсон. Эдийн засгийн чөлөөт бүсийн дэд бүтэц гэдэг утгаараа умард Солонгос оршин тогтнох нэгэн гарц, гаргалгаа гэж энэ төмөр замын маршрутаар төсөөлж байгаа юм.

6

Одоо бид яаравчлах л хэрэгтэй. Энэ чөлөөт худалдааны замыг Торгоны зам болгож чадах уу, хоргоны зам болгох уу гэдэг нь эрхэм түшээдийн ухаан мэдэх хэрэг. Цаг хугацаа алдвал манайхтай манайхгүй Хятад Орос тохиролцоод хилийн цаадах зүүн хойдоор дамжаад шинэ зах зээлийг эзлээд авчихна. Пусан хүртэл ирээдүйн арван жилийн дотор нээгдэх энэ шугам Монголын эдийн засгийн нэгнээс үргэлж хараат байх зовлонг нимгэлнэ. Далайд гарна, Япон, Австрали, Индонези цаашлаад АНУ-ын зах зээл рүү нэг харайгаад орчихно.

7

Эдийн засаг халалт үүсгэх хэмжээний асар их тэлэлтийг бий болгож байгаа өнөөгийн нөхцөлд шинэ зах зээл ингэж бэлхнээ олдож байхад баярлахаас өөр аргагүй. 10 жилийн дараах дэлхийн эдийн засгийн 40-өөд хувийг зүүн хойд Азийн эдийн засаг хангана. Эрэлт нийлүүлэлтийн энэ догшин давалгаа үргэлжид ганцаардаж байсан энэ бүс нутгийг Эльдорада болгоно. Цаг алдалгүй яг өнөөдрөөс угтуулсан нийгэм эдийн засгийн төрийн бодлого хэрэгжүүлье. Эрхэм түшээд ээ.

7

Н.Бадамжав

 
Shuud.mn
Сонин хачин
ndnjjjd:
arhirna gej yu gesen ug vee ugee songoj dongosch bai
2013-11-20
zzzz:
miauuu bolchihvii
2013-11-19
zzzz:
miauuu bolchihvii
2013-11-19
sambuunum:
nerteigeer ni baylagiig ni uhaad l suvarga bosgomoor um daa heheohujjhhhhbbbhhhhhj
2013-11-18
иргэн:
эрхэм гишүүд чинь засгийн ородонд салаавч гаргалцаж, эрэгчин эмэгчингээ үзэлцэж, бааранд бааж, банк дээрэмдэж байж ийм юм ухах тэхэлтэй гэж та бодож байна уу? ээ, тосоор гоож, алтаар урс гэж...
2013-11-18
elbeg jov jov:
elbegee ochih uliad daraa ni gaslaad hoogdood irsen ym bishu
2013-11-18
ulin hutsmar:
oros 2 solongosiig2~lang ni gomdoohgui dahij avch uzne l gesen bolohoos zovshooroogui 3n tal heleltsene.hoiduud nutgaaraa damjuulah ugui ni todorhoigui bhad.chi end uliad yahav de.endees ulij gaslaad chamaig hench sonsohgui
2013-11-18
galzuu hunii odriin temdeglel:
denduu soliotoi um bichih um aa!
2013-11-18
иргэн:
архирсаар байгаад амьтан хүн ч ойртохгүй хоосон хоцрох байлгүйдээ.
2013-11-18
иргэн:
архирана гэнэ шүү. мал чинь. үгээ олж хуцахад яанаа
2013-11-18
baagii:
turiin terguun nini neg yum bidson l bj taaraa
2013-11-18
mongol hun:
ymar ch ued undesnii erh ashgaa ehend ni tavi
2013-11-18
asdfds:
солонгосын удирдагч ким элбэгдөржийг хүлээн авч уулзаагүй, үүнийг хичнээн нуугаад худал тайлбарлаад нэмэргүй!!!!! ким элбэгээг тоогоогүй нь бас учиртай шүү дэээ! арга ч гүй юм. бид мөн сайхан доромжлуулсан, шал шог байгаа биз дээ. солонгосууд хэнтэй юу ярихаа өөрсдөө мэдэнэ дээ!
2013-11-18
norovsuren:
ali hediin urd zugiin erh*eld orson bish uu
2013-11-18
zurvvd uvuu:
vgvi yumaa.elbegdorj solongost ochihdoo harin ene talaar tohiroltsson bolov uu,herevee tegsen bol ene zamiig hurdan barih heregtei.iimee tiimeee eldev hardlaga ene ter yarilgvigeer.
2013-11-18
mongol:
arhirah gej baigaad gaslah bii dee ! umiig setegliin huurluur bish doloo hemjij ,neg ogtol geteg ug bii baihaa.
2013-11-18