Одон орноор аялаарай
2013-11-18

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийнхөн энэ өдрүүдэд нээлттэй ажиллаж байна. Ням гарагийн орой УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг,  БШУ-ы дэд сайд Б.Ургамалцэцэг болон холбогдох албаныхан Хүрэлтогоот дахь Одон орон судлах төвд зочиллоо.  Биднээс хэдэн сар, жилээр хэмжигдэх гэрлийн жилийн алсад байгаа оддыг дурандаж, нарны аймгийн гарагуудыг 250 дахин томруулж хардаг энэ төвийг 1957 онд байгуулжээ. Монголд шинжлэх ухааны бүх төрлийн үйл ажиллагаа идэвхтэй байсан социализмын үеэс хойш энэ төв олон нийтэд төдийлөн нээлттэй ажиллаагүй юм. Харин энэ жилээс Одон орон судлах оргилд 11 дүгээр сарын 18-22-ныг хүртэл нээлттэй өдөрлөг зохион байгуулж, сонирхсон иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, лекц танилцуулга хийж байна. Цаашид иргэд бага хэмжээний төлбөрөөр энэ оргилоос од эрхэс дурандаж, одон орон судлалтай холбоотой танин мэдэхүйн мэдээлэл, сургалт авдаг болно. Гагцхүү цэлмэг өдөр сонгож, өвлийн цагт дулаан хувцаслаж ирэхийг Одон орон судлах оргилын эрдэм шинжилгээний ажилтнууд иргэдэд зөвлөж байна.  Нийслэлчүүдэд ойр, Богдхан уулын эрүүл цэнгэг агаарт орших Одон орон судлах оргилд зочлон гараг ертөнцөөр аялж, амралт чөлөөт цагаа шинэлэг хэлбэрээр өнгөрөөхийг Ерөнхий сайд иргэддээ уриалсан юм. Одон орон судлах оргил нь Богдхаан уулын зүүнхойд үзүүр дэх Хүрэлтогоотын аманд далайн түвшнээс 1620м өндөрт байрладаг байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
сонирхогч:
яаж очдын болоо замын сайн мэдэхгүй ш дээ
2013-11-19
zochinshde:
zamiig ni sain medehgui shde???
2013-11-18
zichin:
ochij uzeerei ih goy shuu daanch aimar huiten yum bna lee hedeh zureg eweh gej garaa holdoohoo shahsan
2013-11-18
zochin:
agaart orshood bhdaa uyahaw dee. hin tuluwt orshodg gazar uym uu haa* uym
2013-11-18
zochin:
ashgvi dee
2013-11-18