Хэлэлцээр батлагдвал 5 сая 50 мянган еврог зарцуулна
2011-12-01

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээр зарчмын хувьд дэмжигджээ. Засгийн газрын гишүүд уг асуудлыг хэлэлцээд  УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. Хэлэлцээр батлагдвал 5 сая 50 мянган еврог дээрх салбарт зарцуулах боломжтой болох юм.
Shuud.mn
Сонин хачин