Монголын жүдогийн ордны шавыг тавилаа
2013-11-18

Жүдо бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нэгэн том бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа. Энэ бол Баянзүрх дүүрийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Монгол хорооллын урд тал буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард баригдах Монголын Жүдо бөхийн ордон юм.

Уг ордон нь 12 давхар оффис болон тамирчдад зориулсан зочид буудал, фитнесс клуб, дөрвөн татами тавьж болох талбайтай 800-1000 хүний суудалтай заал, усан бассейн, эмнэлэг8 сургалтын төв зэрэг спортын хөгжилд шаардлагатай бүхэн нэг доор цогцолсон байх юм.

 

Монголын жүдогийн ордны шавь тавих ёслолд тус холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Ганбаатар, гүйцэтгэх захирал М.Бөхбат, Олимпын аврга Н.Түвшинбаяр, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ССАЖЯ-ны Биеийн тамир спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Бахыт, улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням болон жүдо бөхийн тамирчид оролцлоо.

Уг ордныг бүтээн байгуулахад 17 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай ажээ.  Уг санхүүжилтийг бөх сонирхогчид болон жүдо бөхийн хөгжлийн төлөө чин сэтгэлтэй олон түмний хандив тусламжаар бий болгоно хэмээн тус холбооныхон төлөвлөж байгаа юм. Уг ордны зураг төслийг  "House design"компани хийж байгаа ажээ. Уг компани  урьд нь Цонжин болдог дахь Чингис хааны Алтан ташуур цогцолбор, өнгөрсөн долоо хоногт нийслэлийн төв талбайд тэргүүнийг нь залсан Майдар төсөл гэх мэт Монголчуудын бахархал болсон олон бүтээн байгуулалтыг өлгийдөн авсан уран бүтээлч юм. Дараа жилийн энэ үед Монголын жүдогийн ордныг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
зочин:
shorootiin tseveen ch harin jinhene shoroo shig ug hellee de. gants udaa zaaland ochij uzeegui hun ingeh ni ch argagui biz.
2013-11-19
мөрөөдөгч:
хотын захын хүүхдүүдэд зориулаад ганц цэцэрлэг барьчих баян байдаг ч болоосой гэж ... мөрөөдвөл яаж бна :)
2013-11-18
judod durtai negen.:
hunii sanaachlaad hiij baigaa zuilsiig bitgii tegj bai shorootiin tseveenee. uuruu dyu ch hiij yu ch sanaachilj chadahgui baij chi bitgii hutsaad bai. ter surguuli tsetserlegiig chin said, tur zasag ni bariuldagiin. battulgiin sanaachilsan naad barilga baiguulamjuud chin dandaa ard tumnii handivaar barigdah zuiluud buguu huuhed zaluuchuudiin hamgiin heregtei *rdlagatai zuil za yu. yamar baar, night club barih gej bga bish. yu ch chadahgui yum baij.
2013-11-18
шороотын цэвээн:
юун майдар алтан ташуур морьтой чингис хэнд хэрэгтэй юм бэ за яахав дээ гадаадын жуулчин ирж үзэх юм биздээ үүнийхээ оронд ганцхан ч хамаагүй цэцэрлэг сургууль барих нь хэрэгтэй юмсандаа, жудогын ордон ч гэх шиг 12 давхар ч гэх шиг, монголын ирээдүйд ямар хэрэгтэй юм болдоо, баахан өрөө талбай гаргаж аваад л түрээслээд л кино концерт хошин шогынхоныг тоглуулж мөнгө олох газар болох нээ дээ яг тусгаар тогнолын ордон шиг
2013-11-18