Төрийн үйлчилгээний байгууллагууд спортоор өрсөлдөв
2013-11-19

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн байгууллагууд өнгөрөгч амралтын өдрүүдэд спортоор өрсөлдлөө. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын нэрэмжит уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ ёс дэхь жилдээ зохиогдсон байна. Спортын дөрвөн төрлөөр явагдсан энэхүү тэмцээнд нийт 36 багийн 560 гаруй тамирчид оролцож шилдэгүүдээ тодруулжээ.

               аы     

Энэ жилийн тэмцээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас тэргүүн байрыг 116 дугаар цэцэрлэг, удаах байранд 91 дүгээр цэцэрлэг, гуравдугаар байранд 127 дугаар цэцэрлэг орж өргөмжлөл, мөнгөн шагнал, нотебүүкээр  шагнуулсан байна. Мөн Эрүүл мэндийн байгууллагаас дүүргийн нэгдсэн эмнэлэг тэргүүлж, хоёрдугаар байранд амбулатори, гуравдугаар байрыг эрүүл мэндийн нэгдэл эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болжээ.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин