Ирэх онд орон сууцны үнэ буурах уу
2013-11-20

Орон сууцны үнэ энэ оны зургадугаар сараас хойш буюу найман хувийн зээл олгож эхэлснээс хойш 15-25 хувиар өссөн талаар Үл хөдлөх хөрөнгийн судалгааны байгууллагаас гаргажээ. Судалгаанаас харахад Хан-Уул, Баянзүрх дүүрэгт орон сууцны үнэ хамгийн их хувиар өсчээ. Харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу сарын 0.3 хувийн өсөлттэй байгаа аж.

5

Манай улсын хүн амын 60 орчим хувийг 35-аас доош насны залуус эзэлдэг тул цаашдаа ч орон сууцны эрэлт улам ихэснэ хэмээн шинжээчид үзжээ. Монголын Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ойрын 10 жилд 350-360 мянган айлын орон сууц барьж байж Улаанбаатар хот гэр хорооллоосоо салах юм байна. Харин аймгуудад 1000 айлын орон сууц барьсны дараа хотын статустай болно гэсэн байдаг. Тэгвэл цаашдаа орон сууцны үнэ буурах уу.

5

Барилгын материалын үнэ тогворжсон гэв

5

Энэ онд барилгын материалын үнийг тогтворжуулах хүрээнд гол нэр төрлийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад зориулж 68 компанид 166.7 тэрбум төгрөг, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материал (цемент, арматур)-ын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад зориулж 55 компанид 125.4 тэрбум төгрөг өгсөн. Ингээд нийтдээ 292.1 тэрбум төгрөгийн зээлийг банкуудаар дамжуулан олгосон талаар “Construction Mongolia-2013” чуулга уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын сайд мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор 2012 онтой харьцуулахад барилгын салбарын зээлийн өсөлт 62 хувиар нэмэгдсэн байна. Зээл өсөхийн зэрэгцээ барилгын материалын 150 үйлдвэр үүдээ нээж, өмнөх оноосоо үйлдвэрлэл 153 хувиар өссөн аж. Түүнчлэн өнгөрсөн онд цементийн үнэ тонн нь 120-210 мянган төгрөг байсан бол энэ жил 130-145 мянган төгрөг, арматурын хувьд тонн нь 2012 онд 1.4 сая төгрөг байсан бол энэ жил 1.05-1.15 сая төгрөг болж буурсан талаар БХБЯ-ны Барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамба ярьсан байдаг. Мөн тэрээр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн өргөтгөл ашиглалтад орж, ирэх жил нэг сая тонн цемент үйлдвэрлэх тухай мэдэгджээ. Үүн дээр нэмээд МАК-ийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөжүүлэхээр болсон гээд манай улс цаашдаа барилгын материалын гол нэрийн бараа бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангах боломж бүрдэх юм байна. Монголбанкнаас ч ирэх онд “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэхээ мэдэгдээд буй билээ.

5

Он дамжиж 34 мянган айлын орон сууц ашиглалтад орно

5

Харин орон сууцны барилгын тухайд “2013 онд 15 мянган айлын орон сууц ашиглалтад оруулна. Харин 2013-2014 оны хооронд 34 мянган айлын орон сууц ашиглалтад оруулна” хэмээн БХБЯ-ны Орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Эрдэнэцэцэг мэдэгджээ. Мөн 2014-2016 онд 65000 гаруй айлын орон сууцны барилга ашиглалтад орох талаар тус яамнаас хийсэн судалгаа ч бий аж. Учир нь энэ оны эхний 9 сард улсын хэмжээнд нийтдээ 7812 айлын орон сууц ашиглалтад орсон байгааг үндэслэн дээрх судалгааг гаргажээ.

5

Үүнээс харахад ирэх онд барилгын нийлүүлэлт эрэлтээ гүйцэж, үнэ нь буурах бололтой. Энэ талаар “Мандал даатгал”-ын шинжээчид “2014 оны II улиралд орон сууцны эрэлт, нийлүүлэлт хоёр тэнцэж, одоо байгаа 25 орчим хувийн өсөлт 4.6 хувь болно” гэж дүгнэжээ. Харин ирэх оны эцэс гэхэд орон сууцны үнийн өсөлт 0.4-1 хувьд хүртлээ буурна хэмээн шинжээчид дүгнэсэн байна. Мөн “Зуун мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд барилгын гүйцэтгэгчид ам метрийг нь 800 мянгаас 1.2 сая төгрөгийн хооронд худалдахаар амласан. Хэрвээ энэ үнээр орон сууцаа борлуулж эхэлбэл орон сууцны үнэ цаашид тогтворжиход хувь нэмрээ оруулах юм.

5

Барилга нэмэгдсэнээр үнэ буурахгүй

6

Гэхдээ орон сууцны барилга ашиглалтад ороход дэд бүтцийн асуудлаа шийдээгүй бол ямар ч үр дүнгүй юм. “Улаанбаатар шугам сүлжээ” ХК-аас шинээр баригдаж буй 4800 айлын орон сууцны төслүүдийг төвлөрсөн дулаанд холбогдох техникийн нөхцлүүдийг өгөх боломжгүй талаар мэдэгджээ. Энэ нь шинээр ашиглалтад орох орон сууцны барилгуудын ажлыг удаашрахад хүргэж буй нэг шалтгаан юм. БХБЯ-ны Орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга “Хөгжлийн банкны хөрөнгөөр Буянт-Ухаад 20 мянган шоо метр хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барьж эхэлж байгаа. 2016 он гэхэд ашиглалтад оруулна. Энэ жил ашиглалтад орох орон сууцны ихэнх нь Сонгинохайрхан дүүрэгт байгаа тул Нисэхийн одоо байгаа цэвэрлэх байгууламжийг хоногт 2000 шоо метрээр өргөтгөх ажил явагдаж байна” гэжээ. Гэхдээ ингээд дэд бүтцийн асуудал шийдэгдчихгүй.

6

Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системийг гурван дулаан цахилгаан станц хангадаг хэдий ч, эрчим хүчний хэрэгцээний 73.1 хувийг IV цахилгаан станц дангаараа хангадаг байна. Мөн дулааны 62 хувийг тус станц хангадаг юм. Үүнээс үзэхэд хэдийгээр шинээр олон мянган орон сууц барилаа ч дэд бүтцийн асуудлаа, тэр дундаа V цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг түргэвчлэхгүй бол орон сууцны үнэ буурахгүй нь бололтой.

6

А.Энхжаргал

 
Shuud.mn
Сонин хачин
irgen :
olon bairtai humuus bairni une usuusui bairgui humuus buugasai geel bodoj ugch baigadaa kk
2015-02-19
moroodol:
oron suutsnii uniig buulgayaa buulgaval zaluuchuud bidend amidrah itgel bas torj bn
2015-02-17
oyun:
oron suutsni une ih bna bankuud yagaad ondor shalguur tavij o suuts avah bolomjgui bolgood baigam yum be araichdee ard tumen bid nar yduu shuu dee bair avmaar bh yum ydaj 10-20% hjigeed ingiin zeelee1-1.3% r bodoj ogoochee
2014-08-16
irgen:
bairnii yne denduu ondor bna. zeel avaad ch suuri mongoo olj chadahgui humuus yaaj oroh ymbe?ylanguya tetgevriin humuus ter dundaa hoer zuu garuihan togrog avdag humuus moroodood ch barahgui. iim humuus l neg odorch bol dulaan bairand oroh ymsan gej l zasgaa harj bgaashuudee.neg ym helehedbuh hunii tetgever nemeheer ih avdag ni huvir bodood ireheerbuh mongo ni tedend orood 200 garui avdag nogoo 95 0noos omnoh ni 2000 togrog l onogdoh ym bna. ted yaaj amidrah ymbe sainbodoj ymaa zonitsuulj bval zugeersen.tedniig heden sar honogch bol dulaan bailgaad. hooliig ni oligtoi iduuleed burhnii orond butsaaval zasag tor maani buyn hurteh bhdaa.
2013-11-21
irgen:
oron suutsnii une heterhii ih bna. oron suutsand zovhon ih mongotei humuus l hed hedeer ni avch tureeslej bnashuudee. neg hunii ner deer neg l suutd bval zugeer ym. mon tsalin baga bolon ahmaduud tetgevreeree yaaj bair avah ymbe. ed narchin bairand oroj dulaan bh ymsan gej moroodsoor l nud anij bna. anmaduudad zoriulsan arai hymd suuts olgoj boldoggui ymuu?95 onoos omno tetgevert garsan humuus tsoohon bgaach tetgever nemegdehgui zoruu arilgana geed bugdiig ni ijil nemeed ulam daramtand oruulaad bhaar bair bg hoolooch oligtoi idej chadahguigees hud aniad duuslaashuudee. uneheer orovdmoor. ene met ylgavariig arilgaad ogchihvol l zugeer bna.udirdlaguudaa.guiy.
2013-11-21
mongol:
ipoteciin zeel 8 % bish, 30-40 % bolson gedeg unen! yag unendee bair avch bgaa hun 10-han huvi l bgaa, busad ni bugd bie biendee zarsan bolj banknaas ih hemjiienii zeel avch huu-geer ni amidarch bn. statistikiin gazraas gargaj bgaa inflyatsiin tootsoo bugd hudlaa, yumnii une dundjaar 20~60 huvi ussun bolohoor inflyatsi jiliin dungeer 15-20 huvi bno, imd ipoteciin 8 % 7~12 % bno. anarhistuudiin hooliig buh nasaaraa beldej tednii uls turiin daramtand oroh geegui bol delhiid hamgiin bohir, chanargui, huusurch galzuursan bairiig buu zahial, buu av, buu tureesle. 2014 onoos bairnii huus zamhrah bno...
2013-11-20
tor oroltcohoo l bolichih...:
oron suutcjuulna geed baahan hongololtei zeel gargaad baihaar chin bairnii une osohgui yadgiin ereltiig ni zohoimloor osgood bgaa bizdee
2013-11-20
иргэн:
орон сууц хүссэн болгон эрлт биш лдээ. угаасаа орон сууцны үнэ 1кв м нь 1,0 сая түүнээс доош байсан ч үүнийг төлж чдахгүй олон хүн байгаа учраас гэр хорооллынхон орон сууцанд орно гэж байхгүй. улс төрийн зорилгоор олгож байгаа орон сууцны гэх зээл боломжтой хэсгийг дэмжиж орон сууцны үнийг гааруулж байна шүү дээ. буруу бодлого, худал ярих хоёроо болиосой.
2013-11-20
магнай дурак ажлаа хийгээчээ:
магнай гэж худлаа бүлтэрсэн балинч байнаа анх ажлаа авахдаа орон сууцны мкв-н үнийг саяд багтаах боломжтой гэж бүлт2 үсрээд л байсан одоо таг чиг ажлаа хийлдээ малаа...
2013-11-20
zochin:
erelt bagasval vne buurna gedeg huuchirsan oilgolt. erelt buurval niilvvlelt ch dagaad buurna ashiggvi biznest hen ch orohgvi ternii orond toroos zohitsuulalt hiih heregtei choloot zah zeel gej manai garig deer l lav bhgvi
2013-11-20
hhhg:
нэг хүн өөрийн нэр дээр хичнээн олон байртай байх үзэгдэл их байна. 1 байртай бол хэвийн гээд, 2 дох, 3 дах, 4 дэх байранд нь тодорхой татвар оногдуулдаг болбол яасий. тэгэхгүй бол нэг байраа түрээслүүлээд, дараагийн байрны лизингээ төлөөд л өөрийн нэр дээр 10 байртай хүн ч байхад юу гэж үнэ буурахав дээ.
2013-11-20
tanil:
tim shuu.zarin daguu bair uzsen chini neg zaluu l utsaa solij avaad bsan.hichneen gazar heden ch bairtai ym buu med.
2013-11-20
togo:
er ni neg huni ner deer neg l bair bh estoi huuli durem gargah estoi.ugui bol mongotei neg ni olon bair avchihaad une hoorogdood bgaa ymaa.tureeslene bas zarna. baychuudin olon bair avah nuhig haachihval manius l bair avah bolno.buuhaas oor argagui.ashiggui bna gej uguiee.
2013-11-20
mongol:
us dulaan baixgui,shavar tagzaar yax ve.ter 5 tsaxilgaan stantsaa bariach.
2013-11-20
зочин:
монгол ундны усгүй болчихвол орон сууцыг хэн худалдаж авахын хэн ч худалдаж авахгүй шүү дээ. хашаа байшингийн ч үнэ хүрэхгүй. нэг л сайхан үнэтэй орон сууц худалдаж авлаа. гэтэл гэнэт ус дуусчихвал яахав бодоод үздээ. паар нь халахгүй халуун хүйтэн ус нь ирэхгүй байвал яахав. ус байж орон сууц бий болсон. ус байж паар халдаг халуун хүйтэн ус байдаг гэхээр усны үүрэг гэж их байгаа биз. усгүйгээр орон сууцыг төсөөлөх ч үгүй.
2013-11-20
zochin :
hezee ch odoo bairnii une buuhgui ee . olon jil setguulch nar humuusiin tolgoig buuna gej ugalaa odoo bolnoo.
2013-11-20
zochin:
minii bodloor ireh ond 50% usnu.tiim bolohoor odoo l bair abdag tsag
2013-11-20
zochin 2:
bairnii une buuhgui gesen sanaatai bgaag harahd zahialgiih gej hargdahgui l bndaa. tor ni ded butetsdee anhaaraachee
2013-11-20
zochin:
mungu avaad zahialgaar bichdeg setguulchee bolie
2013-11-20
эдийн :
эдийн засгийн өндөр мэдлэгтэй улс үндэснээ гэсэн халуун сэтгэлтэй хүмүүс л төрийн албанд ажиллаж байж л хөгжлийн зөв голдрилдоо орноо. тэрнээс биш яамны сайд нь тусгай хаалгаар гарна гээд байшингийнхаа ханийг цоолуулаад тусгай шат хийлгээд байвал ямар төсвөө хэмнэх юм бэ
2013-11-20
setgegdel:
chenjuud ni olnoor ni avch tureesluulcheed tureeseeree zeelee tuluud olo bairtai bolood baidag. jinhene arduud ni yu ch ugui bolchood baihad yah yostoi ve?
2013-11-20
setgegdel:
buh zuil dollaryn hanshtai holbootoi. gehdee usvul dagaj une usnu harin buuval dagaj buuhgui. hyamdarna gej yariad baigaa ni yu l bol
2013-11-20
zochin:
ashiggui ajillana gej bhgui ashigtai bolod l barij bgaa.heterhii unetei bna
2013-11-20
ediin zasag :
ediin zasgiin uhaan gj ym bhad yu ch zorgooroo buraad yahaw dee.. erelt niiluuleltiinhee zarchmiig l harchil daa
2013-11-20
zochin:
хятдад 65000000 орон сууц хүн орохгүй эзнээ хүлээж байна гэж зурагтаар гарч байна лэ хүмүүс худалдан авалтыг бууруулбал аяндаа үнэ унадаг эрэлт бага болгоод хүмүүс авахгүй бол нийлүүлэлт ихдэж үнэ буурна
2013-11-20
minii bodloor:
minii bodloor zasgiin gazraas hichneen arga hemjee avaad ch dollariin hansh ene baidlaaraa tsaashdaa usuud baival oron suutsnii yne buurahgyi harin esergeeree usnu.manai xxk barij baigaa barilgaa m2 iig n 1200 000- 1350 000 d zaraad dollariin hanshnii zuryynees bolood ashiggyi ajillahad hyreed bn. iim baihad hen zovj baij baishin bariad hyamd zarah ve de, yadaj hyamd barilga barilaa geed tatvariin hungulult ene ter gej baih bish.zasgiin gazraas amlaad baigaa hungulultyydiig yag tsagtaa tulaad avah geheer baihgyi l bn shy de.hyamd oron suutsaa duusgahiin tuld banknaas avsan zeeliin hyy n hyrtel 2 oos deesh huvi bn. ingeed toochood baival asuudal ih bn. ulsaas tuslamj avah gej zygeer suuj baisanaas ajillaj tur zasag, niisleliin bodlogotoi uyalduulan dahin tuluvlultund huvi nemree oruulah gej zytgej baigaa ch gesen ashiggyi ajillaj barilgiin ynee bygd buulgana gedeg yu l bol do.
2013-11-20
битгий тэнэгтэцгээ.:
сэтгүүлчид болон энэ салбарын талаар үнэлэлт дүнэлт өгч байгаа нөхдүүд бага шиг тэнэгтэцгээ. улаанбаатар хотыг барилгаар дүүргээд бүх хүнийг орон сууцанд оруулах нь монголын зорилго биш гэдгийг нэгдүгээрт ухаар. хоёрдугаарт хөгжиж байгаа зах зээлд үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш хэдэн ямбий байшин нэмээд барихад л доошоогоо алга болдог түүх хаана ч байхгүй. үүний оронд төрөөс утаа түгжрэл алга болгох. амьжиргааг дээшлүүлэх энэ тэр гэж зарлагдаж байгаа мөнгө. гаднаас мөн иймэрхүү чиглэлээр орж ирж байгаа дэмжлэгүүд төрөөс хувийн хэвшилд үзүүлэх татвар санхүүгийн дэмжлэг энэ тэрийг бүгдийг нь цогцоор нэг байршилд төвлөрүүлж хотоос гадагш шинэ суурьшилын бүсийг бий болгох шаардлагатай. тэр дүүрэгт амьдрах оршин суугчдад хөнгөлөлттэй орон сууцны зээл, сургалт, эрүүл мэнд, агаарын болон газрын тээвэр, дэд бүтцийг төрөөс маш холчоор шийдэж өгөх, тэр дүүрэгт бүтээн байгуулалт хийх худалдаа бизнес эрхлэх бүхий л бололцоог дээд зэргээр хангаж бүх талаар дэмжих хэрэгтэй. тэгэхгүйгээр энэ нэг утаатай 4 уулын дундах хонхорхойдоодоо амбаар нэмж барилаа гээд амьдрал ч дээшлэхгүй утаа ч багасахгүй. зардал алдагдал л нэмэгдэнэ. хэтдээ улаанбаатарын хамгийн өн*, үнэ цэнэтэй, бүгд амьдрахыг хүсдэг, бизнест таатай, гадны зочдод ээлтэй тийм дүүрэг байхаар төлөвлөгөө мөрөөдлөө гаргах хэрэгтэй.
2013-11-20