Нийслэлд 12450 ширхэг галт зэвсэг бүртгэгджээ
2013-11-25

Галт зэвсэг эзэмшиж буй хүн бүр жил болгон өөрийн эзэмшлийн галт зэвсгийг харьяа цагдаагийн байгуулагийн галт зэвсэг хариуцсан байцаагчид бүртгүүлж байх үүрэгтэй. Тэгвэл энэ жилийн бүртгэл өнгөрсөн 10-р сарын 15-наас энэ сарын 15-ны өдрийг хүртэл орон даяар явагдаж дууслаа. Тооллогын үеэр бүртгэлгүй 90 орчим галт зэвсгийг бүртгэлжүүлсэн байна.

Нийслэлд 12450 ширхэг галт зэвсгийг иргэн, албан байгууллагууд харуул хамгаалалт, цуглуулгын зориулалтаар эзэмшиж байгаа аж. Харин Монгол Улсын хэмжээнд 13 мянган галт зэвсэг бүртгэлтэй байдаг юм байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин