Гурван хүн тутмын нэг нь өлсгөлөнд нэрвэгдэв
2013-11-28

Гайтигийн өмнөд эрэг орчмын уулархаг нутгаар өлсгөлөн газар авч гурван хүн тутмын нэг нь хүнс тэжээлийн хомсдолд өртлөө гэж “Улаан загалмай нийгэмлэг”-ээс албан ёсоор блогтоо байрлуулжээ. Тус нийгэмлэгийн мэдээлэлд “Хүүхдүүдэд аль хэдийнэ өлсгөлөнгийн шинж тэмдэг илэрсэн. Тэднийг харахад харалж хуурайшсан туранхай бие, толгойных нь хэмжээтэй болтлоо томорсон  ходоод, бүх хурууны салаагаар цус гүйсэн, эмэгтэйчүүдийн үс унасан шинж тэмдэг илэрсэн” гэжээ. Мөн “2011 онд 10 мянган гаруй хүний амь насыг авч одсон газар хөдлөлтийн дараа олон улсын зүгээс тус улсад хэдэн тэрбум ам.долларын хандив туслалцаа үзүүлж сэргээн босгох ажлыг хийсээр байгаа боловч иргэдэдээ төдийлөн хүрч чадахгүй байгаа нь өлсгөлөн дээд хэмжээнд хүрсэний баталгаа боллоо” гэсэн байна.

1

Аймшигт газар хөдлөлтийн дараа дахин Исаак, Сэнди хар салхи дэгдсэн нь Гайти улсыг сульдан унахад нөлөөлжээ. Судалгаагаар, 1997 онд Гайтид 1.2 сая хүн хүнс тэжээлийн дутагдалтай байсан бол өнөөдрийн байдлаар энэ  тоо 7.9 саяд хүрчээ. Улаан загалмай нийгэмлэгийн тооцоолсоноор Гайтид гурван хүн тутмын нэг нь өлсгөлөнд нэрвэгдэж, 50 хүн тутмын хоёр нь цэвэр усны хомсдлын улмаас хохирч байна гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин