Төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал 2,834.3 сая ам.долларт хүрчээ
2013-11-29

Төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал 2,834.3 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2 хувиар буюу 45.1 сая ам.доллараар нэмэгджээ. Үүнд үйлчилгээний худалдааны алдагдал 23 хувиар өсч 1,099.9 сая ам.долларт хүрсэн бол урсгал шилжүүлэг 47 хувиар буурч 116.5 сая ам.долларт хүрсэн нь тус тус нөлөөлсөн хэмээн эдийн засагчид тайлбарлаж байна.

Харин хөрөнгө, санхүүгийн дансны тэнцэл 1,256.2 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 59%-иар буюу 1,835.3 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Энэ нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын ашиг өмнөх оны мөн үеэс 59 хувиар буюу 1,823.8 сая ам.доллараар, багцын хөрөнгө оруулалтын ашиг 119 хувиар буюу 1,036.0 сая ам.доллараар, бусад хөрөнгө оруулалтын алдагдал 66 хувиар буюу 1,241.5 сая ам.доллараар тус тус буурсантай холбоотой байна.

Ц.Зол

Shuud.mn
Сонин хачин