Анх удаа эмэгтэй нарийн бичгийн дарга томилогдов
2013-11-29

Япон улсын түүхэнд анх удаа Ерөнхий сайдын нарийн бичгийн даргаар эмэгтэй хүн ажиллахаар боллоо гэж “Ройтерс” агентлаг мэдээллэв. Эдийн засгийн яаманд томоохон алба хашиж байсан 53 настай Макико Ямада Ерөнхий сайдын нарийн бичгийн даргаар өнөөдөр албан ёсоор томилогджээ. Япончууд харин энэ томилгоог “Макико Ямадаг бэлгэ тэмдгийн чанараар энэ албанд ажиллана” гэж үзэж байгаа гэнэ.

Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газарт хоёр эмэгтэй ажиллах болсны нэг нь Макико Ямада юм. 2009 оноос 37 настай Асака Анува хэвлэлийн албыг толгойлох болсон. Тус улсад төрөлт багасаж, хөгшрөлт их болсноос ажиллах хүчин дутмаг болсон байна. Тиймээс нөхөрт гарч, хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах талаар Засгийн газраас арга хэмжээ авч эхэлсэний эхний алхам гэж ажиглагчид дүгнэж байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ажил олгогч:
энэ эмэгтэй тэгээд нөхөрт гараад, хүүхэд төрүүлсний дараа ажлын байраар хангагдаж байгаа хэрэг үү, алдгийн байна энэ самурайнууд
2013-11-29