"Тансаглал бол дараачийн асуудал"
2013-12-02

Б.Чулуудай: Миний хувьд тав тух, тансаглал бол дараачийн асуудал
-Яг одоо бол бизнест амжилт олох гэсэн маш их “өлсгөлөн” л надад байна-
.

Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайтай уулзлаа. Ерээд оны сүүлээр “Монголын хип хоп урлагийг Азид гаргана” хэмээн нэг хэсэг “манаргаж”, дараа нь Монголын хамгийн анхны хөгжмийн студийн нэг “Сонор рекордс”-ыг тэргүүлж асан Б.Чулуудай өнөөдөр барилгын салбарт бас нэгэн том хөрөнгө оруулалтыг татахаар болжээ.

6

-За сайн уу, Чулуудай. Сонин юу байна, ажил нь хэр явж байна?

-Дажгүй ээ. Баярлалаа.

6

6

-Саяхнаас таныг “Барилгын салбарыг бужигнуулж байна” гэлцэх боллоо. Турк улсаас томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр болсноо ч зарлачихлаа. Яаж яваад энэ салбар луу хальтирчихав аа?

-Брокерийн үйл ажиллагаа явуулдаг “Гранд лайн” компанийг хоёр жилийн өмнөөс байгуулаад энэ чиглэлээр ажиллаж байна. Бидний гол үндсэн үйл ажиллагаа бол хөрөнгө оруулалт болон компанийн засаглал, хувьцааны судалгаа хийх. Тиймээс нийслэлийн дахин төлөвлөлтийн асуудлаар НИТХ-аас гарсан шийдвэрийн дагуу судалгаа хийсэний үндсэн дээр 2012 оны арваннэгдүгээр сараас Баянзүрх дүүргийн XII хороо, Амгалангийн хэсгийн дахин төлөвлөлтөд оролцож өрсөлдсөн. Миний санаж байгаагаар 17 компани өрсөлдсөнөөс дөрөв нь шалгарч, энэ дөрвөн компаниас иргэдийн дунд нээлттэй тендер явуулаад манай компани шалгарч бүтээн байгуулалтын ажил хийхээр болсон. Бусад 17 компаниас ялгаатай байж, шалгарч чадсан шалтгаан нь хамгийн нэгдүгээрт, бидний зураг төсөл, архитекторын онцлог шийдэл байсан болов уу.

6

-Иргэдийн дунд тендер зарлахдаа саналыг нь ямар хэлбэрээр авсан юм бэ? Шалгаруулалтаа яаж явуулсан?

-Хорооны иргэдийг цуглуулж, 12-р хорооны энэ 13 га газарт ийм бүтээн байгуулалт хийнэ гэдэг ажлынхаа үндсэн зураг төслийг танилцуулсан. Иргэд яг сонгууль өгдөгтэй адилаар саналаа өгч, хайрцгийг нээн саналыг нээлттэй тоолсноор манайх шалгарсан.

6

-Энэ 13 га газарт яг юу, юу барихаар төлөвлөсөн байсан юм бэ? Газар чөлөөлүүлэх асуудлаа яаж шийдэж байна?

-Нэгдүгээрт бид иргэдийн 0,7 га газрыг, газар дээр байгаа бүх хөрөнгийг үнэлье. Тэгээд энэ үнэлгээний дагуу ам метрийнхээ үнийг тохирьё гэдэг зарчмаар оршин суугчидтай хэлэлцээр хийсэн. Ингээд 0,7 га газрыг орон сууцны 120 ам метр талбайгаар тохирсон. Нэлээд сайн тохиролцоо болсон гэж бид бодож байгаа. 6

6

-Ойролцоогоор дөрвөн өрөө байр гэсэн үг, тийм үү?

-Тийм. Гэхдээ иргэд өөрсдөө дөрвөн өрөө нэг байр болгож авах уу, 1-2 өрөөтэй 2-3 байр авах уу гэдэг сонголтоо хийж байгаа. Айл бүрийн хэрэгцээ, шаардлага өөр өөр шүү дээ. Хоёрдугаар тохироо маань газраа чөлөөлж өгч байгаа эдгээр айлууд болон хорооны иргэдэд ажлын байр гаргаж өгөх. Залуу гэр бүлүүд энд олон байгаа шүү дээ. Үүний тулд тэр хүмүүсийг нэгдэл болгон төрийн бус байгууллага маягийн бүтэц бий болгоод бүтээн байгуулалтын ажилдаа оролцуулаад явах юм. Энэ дагуу хүмүүс маань нэгдэж зохион байгуулалтад ороод, нэгжийн ахлагчаа томилоод гэрээ хэлэлцээрээ хийгээд явж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ нь оршин суугаа хороо дүүргийн иргэд нь бүтээн байгуулалтандаа шууд оролцож, ажлын байраар хангагдаж, мөн өөрсдийн амьдрах байрныхаа чанарт хяналт тавих боломжтой болох юм. 6

6

-Нийтдээ хэдэн айлын газар дээр хэдэн айлын орон сууцны цогцолбор босох юм бэ?

-Дахин төлөвлөлтөд орсон яг энэ хэсэгт нийт 228 өрх байгаагаас газрын зөвшөөрөлтэй нь 218 айл байна. Эдгээр айлууд бараг 100 хувь гэрээгээ хийгээд, газраа чөлөөлөөд явж байгаа. Газрын зөвшөөрөл нь зөрчилтэй зарим нэг айлууд бий. Тэдний асуудлыг хотын захиргаанд уламжлаад, бичиг баримтын зөрчлийг арилгасных нь дараа гэрээгээ хийхээр ажиллаж байна. Мөн бид энэ айлуудад шинээр баригдах худалдааны төвөөсөө зохих хэжээний талбайг олгож, ирээдүйд олох ашиг орлогын эх үүсвэрийг нь бий болгож өгье гэж байгаа. Энэ саналыг иргэд маань их нааштай хүлээж авсан. Энэ бүтээн байгуулалт маань зөвхөн орон сууц бус, худалдааны төв, ногоон байгууламж, зам талбай, авто зогсоол, дулаан гараж гээд орчин үеийн орон сууцны хотхоны бүхий л стандартыг хангасан том цогцолбор байх юм. Барилгажих талбай маань бол нийт бүтээн байгуулалт хийх талбайнхаа 50 орчим л хувь. Нэгэнт ийм том цогцолбор байгуулах гэж байгаагийнх зураг төсөв, төлөвлөлтөө ч гэсэн бид нарийн судалгааны үндэслэлтэйгээр маш сайн тооцоолж хийсэн. Залуу гэр бүлүүдийн хувьд тааламжтай, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан, хүүхдэд ээлтэй, сургууль, цэцэрлэг, цагдаа, эмнэлэг гээд бүх асуудлыг шийдсэн цогцолбор барихын тулд зураг төслөө дахин дахин нарийвчилж хийсэн. Тэгсний үндсэн дээр л оршин суугчдын саналыг авч чадсан хэрэг. Нэг талаас бидний хүлээсэн үүрэг, нөгөө талаас компанийн нийгмийн хариуцлагын үүднээс бүхий л шинэ технологи, орчин үеийн дэлхийн стандартын дагуу цогцолбороо байгуулахаар ажиллаж байна.

Эхний ээлжинд 3600 айлын орон сууцны цогцолборын зураг төсөл хийгдээд, хөрөнгө оруулалт нь шийдэгдээд явж байгаа. Цаашдаа энэ хороолол маань улам өргөжин тэлнэ гэсэн зорилттой. Дулаан гараж бол одоо манай нийслэлчүүдийн хувьд хамгийн их тулгамдсан асуудлын нэг. Үүнийг жишээ нь бид шинэ хорооллын бүх айлуудад хангалттайгаар шийдэж өгнө. /зураг харуулав/ Барилгажих талбайн доод хэсэг бүхэлдээ дулаан гараж, фитнес, бассейн зэрэг байх шийдлээр зураг төслөө хийсэн. Барилгын нэгдүгээр давхруудыг худалдааны төв болгож, дээр хэлснээр оршин суугчид маань тодорхой хэмжээний талбай аваад үсчин, гоо сайхан ч юм уу, хүнсний дэлгүүр ажиллуулаад ирээдүйн ашиг орлогоо олох боломжтой болох юм.

6

-Барилгад үнэ гэдэг хамгийн чухал зүйл. Тухайлбал, танай орон сууцны ам метрийн үнэ ямар байх бол?

-Бид хэдийгээр хамгийн өндөр технологийг ашиглаж, өндөр өртөгтэй бүтээн байгуулалт хийж байгаа ч үнийг яаж хамгийн багаар барих вэ гэдгийг хамгийн их бодож байгаа. 6

6

-Өнөөдрийн байдлаар орон сууцны нэг ам метрийн үнэ хамгийн багадаа хоёр сая төгрөг гээд бодохоор 0,07 га газрыг 240 сая төгрөгөөр үнэлж авч байна гэсэн үг үү?

-Зөвхөн газар биш, уг газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг ч гэсэн үнэлж байна гэсэн үг.

6

-Өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал зарлаж, Туркын талын хөрөнгө оруулагчаа зарласан байсан. Үүний дараа тэгээд хэр их “чих халууцав”. Ийм том хөрөнгө оруулагчийг шүүмжилнэ гэдэг чинь барилгын салбарт өрсөлдөөн их байна аа л гэсэн үг биз дээ?

-Энэ бол миний хувьд их ач холбогдолтой хэвлэлийн бага хурал болсон. Туркийн “216 Yapi” компани энэ салбарт 20 гаруй жил үйл ажиллагаа явуулсан том компани. Тэд манай төсөлтэй танилцаад бидэнд итгэж хамтран ажиллахаар болж, “Энэ бүтээн байгуулалтад оролцох нь бидний хувьд нэр төрийн асуудал” гэж хэлсэн. Тус компани бидний гаргасан зураг төслийн дагуу уг цогцолборыг барих технологийн шинэ шийдлийг хийхэд бидэнд туслана. Турк улс барилгын салбарын бүтээн байгуулалтаараа Хятадын дараа дэлхийд хоёрдугаарт орж байгаа. Тэр тусмаа Европ, барууны технологийг нутагтаа хамгийн их амжилттай нутагшуулж байгаа орон. Энэ ноу хау, бүтээн байгуулалтыг Монголд оруулж ирж байгаадаа бид их олзуурхаж байгаа. Аливаа хөрөнгө оруулагч, бизнес хамтрагч нар  сонирхлын зөрчилгүй шударга ажил хөдөлмөрийг нийтээр эрхэмлэдэг. Энэ ч болзлыг би хангаж чадсан учраас биднийг сонгож байгаа. 6

6

-Энэ бүх бүтээн байгуулалтыг хийх төслийн нийт хугацаа хэр урт вэ?

-Мэдээж хугацаа шаардлагатай. Энэ хугацааг аль болох наашлуулах, тэгээд өндөр чанартай хийж гүйцэтгэхийн тулд бид туркуудтэй хамтарч ажиллаж байна. Хамгийн боломжит хувилбараар, хамгийн шилдэг технологиор хийхэд 3-4 жилийн хугацаа орно. 2012 оноос эхэлсэн гэж үзвэл эхний барилгууд  2016-2017 онд ашиглалтад орно гэсэн үг. Энэ хугацаанд бид газраа чөлөөлж өгсөн бүх айлд орон сууцны түрээсийн төлбөр төлж байгаа. Одоо туркууд маань зураг төсөл дээр ажиллаад эхэлчихсэн. 6

6

-Гэхдээ л Чулуудай гэдэг хүүхэд гэнэт гарч ирээд Туркийн технологи, ноу-хау, бүхэл бүтэн 3000 айлын орон сууц яриад эхлэхээр салбарынхны ч гэсэн шар хөдөлсөн биз. Бат-Үүл юу ч мэдэхгүй хүүхдэд барилгын тендер авч өглөө гэж? 

-Энэ хүмүүсийн талаар би янз бүрийн зүйл  ярихгүй. Хүмүүс брокерийн компанид барилга барих зөвшөөрөл олгочихлоо гэж хардаад байгаа юм шиг байна лээ. Энэ чинь ганц манай компанийн ажил биш шүү дээ. Тендерт заасан шаардлагын дагуу Монголд 10-аад жил үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Хятадын хамтарсан “Зуншинь” болон “Сайранбулан” гэдэг компанитай хамтран консерциум болон оролцсон, хуулийн дагуу. Энэ тухайгаа ч бид оршин суугчдадаа хамгийн түрүүнд тайлбарлаж танилцуулсан. Гурван компани хамтраад энэ бүтээн байгуулалт дээр ажиллаж байгаа. Түүнээс биш би  өөрөө барилгачин болоод, барилга барих гээд байгаа юм биш. “Зуншинь” компанийн барьсан “Blue Мon” цамхагийг нийслэлчүүд хамгийн сайн мэдэх байх.

6

-Тэгвэл ерөнхийдөө бол Б.Чулуудай гэдэг хүн энэ төслийн удирдагч юм. Мэргэжлийн компаниудын оролцоотойгоор зураг төслийг нь боловсруулаад, хамтрагчдаа олоод, хөрөнгө босгоод энэ ажлыг хийж байгаа юм байна гэж би хувьдаа харж байна. Яг ийм бизнест манайхан нэг их гаршаагүй болохоор эргэлзэх, эсэргүүцэх зүйл мэдээж гарах л байх л даа?

-Зөндөө байгаа. Та өөрөө ч харсан байх. Гэхдээ би үүнд нэг их эмзэглээд байдаггүй. Яагаад гэвэл бид хуулийн дагуу ажилласан. Бидний хийсэн ажлыг хараад иргэд өөрсдөө сонгоод гаргаж ирсэн. Түүнээс биш миний аав гарын үсэг зураад Амгалангийн газрыг надад өгөөгүй. Энэ ажил дээр маш олон компани бие биенийхээ нүдэн дээр, ил тод өрсөлдсөн. 6

6

-Өрсөлдсөн компаниудаас бол ямар ч гомдол, маргаан гараагүй биз дээ?

-Гараагүй. Өрсөлдөгчид компаниуд харин ч гар бариад “Танай компани яллаа” гэж хэлсэн.

6

-Тэгвэл магадгүй жаахан улс төрийн “өнцөг” орчихсон байх л даа. Яагаад Э.Бат-Үүлийн хүүхэд барилга бариад унав гээд?

-Магадгүй л юм. Ардын намынхан л сонин хэвлэлд юм бичүүлээд байдаг юм шиг байна лээ. Аавыг хотын дарга болохоор нь. Гэхдээ яг нөхцөл байдал ямар байсан, яагаад манайх шалгарсан бэ гэдгийг 12 дугаар хорооны 200 гаруй айл өрх бүгдээрээ мэдэж байгаа. Одоо очоод уулзсан ч танд бодит байдлыг  хэлээд л өгнө. 6

7

-Сарын өмнө Ж.Мөнхбат намынхаа генсект нэр дэвшиж байхдаа “Эрдэнэ баавайн хүү Бат-Үүл баатар танаа” гээд ил захидал нийтлүүлж байсан. Сая ч гэсэн энэ төслөөс болоод аавын тань чих нэлээд халууцах шиг боллоо. Э.Бат-Үүл дарга өөрөө улстөрч хүн болохоор хэл амнаас төвөгшөөдөг ч юм уу, “Чи боль оо" гэхгүй байна уу?

-Манай гэрийнхний хувьд нэг их эмзэглээд байсан зүйл байхгүй л дээ. Гэхдээ аав болиулбал ч болиулъя гэсэн байдлаар иргэдтэй уулзаж үзсэн. Та нар ч гэсэн хэвлэл мэдээллээс харсан л байх. Харин 12-р хорооныхон “Бид энэ компанитай гэрээ байгуулсан. Та битгий оролц оо. Бид бүх нөхцөл байдлыг мэдэж байгаа, гэрээгээ амжилттай дуусгана а. Шаардлагатай бол бид олон нийтэд дуу, хоолойгоо хүргэсэн ч болно” гэсэн.

Бид ч гэсэн өөрсдөө нөхцөл, байдлаа мэдэж байгаа учраас янз бүрийн улстөржүүлсэн асуудалд оролцоод яахав гэж бодоод дуугүй явдаг. Хэнийх нь зөв бэ гэдгийг цаг хугацаа аяндаа харуулах биз. Бид бол гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө л явна, бүтээн байгуулалтаа ч хийх болно.

6

-Та чинь айлын том байх аа?

-Тийм. Дороо эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй.

6

-Аав,хоёр тань 40 мянгатынхаа байранд амьдарч байгаа хэвээрээ юу?

-Тийм ээ. Хэвээрээ.

6

-Харин та өөрөө?

-Би тусдаа амьдарч байгаа, гэр бүлтэйгээ. 6

6

-Ямартай ч аавынхаасаа арай том байранд амьдарч байгаа байх, тийм үү?

-/Инээгээд/ Тийм ээ.

6

-Яагаад ингэж асуусан бэ гэвэл манай бизнес хийдэг зарим нөхдүүд нэг төслөөс санхүүжилт орж ирэхээр төслөө хэрэгжүүлэхээсээ өмнө юу юугүй өөрсдөө тансаглаад эхэлдэг зуршилтай. Тэр утгаараа ч олон нийтийн зүгээс том мөнгөний дүн сонсохоороо “Энэ мөнгөний хэдийг нь өөрөө халаасалж байгаа бол” гэсэн хардлага тээгээд байдаг?

-Миний хувьд бол яг одоо бол бизнест амжилт олох гэсэн л маш их “өлсгөлөн” л байна. Түүнээс биш тав тух, тансаглал энэ тэр бол дараачийн асуудал.

6

-Ингэхэд таны бизнесийн туршлага юу билээ? Анх ерээд оноос л “Сонор рекордс” гээд явж байсан...

-Уг нь бол би кино найруулагчийн мэргэжилтэй хүн шүү дээ. Дараа нь Сингапурт бизнесийн менежмэнтээр давхар сурсан. Хар багаасаа л ажил хийсэн дээ. Хэрвээ та санаж байгаа бол 1996 онд ээж маань “Сонор рекордс”-оо  байгуулсан.

“Татар” хамтлагийн 2004 оноош хойш продюссерлаад, “Sony” компанитай хамтарч Японы зах зээл дээр анх гаргаж байлаа. “Сонор”-ынхон олон ч хамтлаг, дуучидтай ажилласан. Төмөр замын вокзал дээр өөрөө билетээ зараад л явж байлаа. Дараа нь Сингапурт сурч ирснийхээ дараа хувьцааны бизнес, хөрөнгө оруулалтын зах зээлийг судалж эхэлсэн. “216 Yapi” бол бидний оруулж ирсэн хамгийн том хөрөнгө оруулагч.

6

-Ингэхэд бизнесийн ухааныг хэнээс өвлөж авсан хүн бэ? Э.Бат-Үүл дарга бол яавч танд зөвлөхгүй байх. Их л “цагаан гартай” хүн шүү дээ?

-/Инээгээд/ Аав бол жинхэнэ улстөрч хүн л дээ. Тиймээс ч хүүхдүүдийнхээ ажилд нэг их оролцоод байдаггүй. Би ч гэсэн түрүүний удаа “Аав аа, энэ бол чөлөөт нийгэм. Хэнбугай ч байсан үзэл бодол, шашин шүтлэг, гарал үүслээсээ үл хамаарч чөлөөтэй бизнес эрхлэх эрхтэй. Та бидэнд энэ нийгмийг байгуулж өгсөн. Тиймээс бидний ажилд битгий саад бол оо” гэдгээ хэлсэн.

-Тэгвэл би ч бас танд амжилт хүсье. Өөрөө ч гэсэн хэлсэн дээ, цаг хугацаа бүгдийг харуулна гэж.

6

-Баярлалаа.

6
Б.СЭМҮҮН
Эх сурвалж: news.mn
Shuud.mn
Сонин хачин
mongol mongol:
yumnii une usuugui, amidral saihan bna gej demiirch balairch bgaa umhii debil anarhistuudiin hulsnii bicheech nar, debildorjiig hulhi baatar umhii buriad batuuliig tahin shutegchid amidraliig eruul nudeer neg haraad uzeech... anarhistuudiin uuj idsen zuvhun odoogiin baidlaar il yarigdaj bgaa 1,5 mlrd dollariin uriig chi bish chinii ur huuhed l tuluh bno...unuudur nam dagasan lumpenguudiig bish shudarga, medlegtei zaluu ueiig demjij huvisgal hiij eh ornoo avrah ue gedgiig buu mart....
2013-12-11
зочин:
мэрэгжилийн бус улсууд барилгын бизнес хийж болсон болоогүй байр сууц барин ард түмэндээ дамлан зарахаа болих цаг болжээ.байгалийн гамшиг,газар хөдлөлт,үер ус,хүчтэй салхи гэх мэтийн сорилтонд муу зөвхөн ашиг барьж мөнгө олж баяжих гэсэн үүднээс хэн дуртай нь барилга барих ажилаа одоо зогсоох цаг болсон.нөгөө талаар ард түмэний амь амьжиргаа,цалин хөлс монгол орон дэлхийн жишигээс маш доогуур байхад баригдаж байгаа барилгын үнэ хэт үнэтэй байна.өндөр хөгжилтэй том том европын орнуудаас ч үнэтэй зарж байнааа.хэдийгээр монгол оронд орон сууцны шаардлага их байгаа боловч ард түмэний авч байгаа,тэтгэвэр,цалин хөлс их бага байхад байр байшины зарах үнэ өндөр хөгжилтэй зарим европын орноос ч илүү үнэ хүрэх ёсгүй энэ бол шударга биш улаан цайм ард түмэнээ нүцэглэн дээрэмдэж байгаагын нэг илрэл.сард 1000 еироны цалинтай жирийн нэг албан хаагч хийдэг өндөр хөгжилтэй европын орны иргэнч монголд зарж байгаа байрыг авахд үнэтэй байна учир нь монголд байрны ханш бараг сард 1000 еиро төлөх болж байна иймд ард түмэн маань яаж амьдрах болж байнааа хуруу хумсаа хуйхалтал ажиллаад ийм их мөнгө хаанаас олох болж байна.за тэгээд байрандаа орсон хойноо болох бүтэхгүй юм их гарна даа.манайхан зүгээр барилга бариад өгчихнө гадны тохжилт цэцэрлэгт хүрээлэн ,машины граж,,хүүхдийн тоглоом ,дэлгүүр үйлчигээний газар гээд бүх зүйл нь хамт тохижуулагдсан байх ёстой.ард түмэнээ бодооч хэн нэг нь албан тушаалаа ашиглаж тендерийг мэрэгжлийн бус хүнд бизнес ашиг олох арилжаа маягаар нэн бусармаг зүйл шдээ
2013-12-03
zuvuu:
ajil hiih durgui ataarhuu humuusiig bitgii sons zorigtoi bai
2013-12-03
bi bi:
bas mergejliin company tai hamtarsan gechihjee. aavaasaa tender avaad hujaa company d zarj baigaa l yum bn sh tee
2013-12-03
өөөө:
тансаглалыг гашуун.мн
2013-12-03
zochin :
bicheech gedeg hyn yum un*d oilgodoggyi yum bna kkkkk
2013-12-03
zochin :
saikhan ajil hiih gej bgaa yum bna zorigtoi bna chi chadnaa amjilt hysii. yu ch hiih setgelgyi, chadvargyi yumnuud ataarhaj bgaan. yzyyleed og amjilt amjilt amjilt
2013-12-03
yana daa:
yana daa aav maani ydaj horoon darga bsan ch boloosoi kkkkk
2013-12-03
buyan:
ene hvvd aab ni yamar xamaa bain mash yxaalga hariylt egsen bna.elbegdorj,bat-vvl 2 hvvhdee saihan hvmyyjilsen bna.
2013-12-02
zochin:
ingeed l ideed ehelj dee.bat-uul sergeen bosgolt banknaas 96 onoos dampuuruulj idsen humuusiin tolgoid baisan.odoo ingeed ideed baigaa ym daa.uls turch nertei bosoo oroolonguud ideh hulgailah ni duusashgui ym daa.
2013-12-02
зочин:
аав хүү анархист,луйварчин,газрын дээрэмчид савраа тат
2013-12-02
зочин:
ядарсан иргэдийн газрыг луйвардаж тендер нэрээр чамд авч өгч байгаа нь цагаан гартай ут-ийн шинж мөн үү. нүгэл чинь нүдээр гарахын цагт мэдрэх болно доо залуу минь. одоо ч яахав мөнгөний үнэр авчихаад сайхан л байгаа байх.
2013-12-02
mmmm:
uul baatar hotiin darga bolood ur shimiig ni bid l hurtej baigaa shuu dee. hot hezee neelttei ur buteeltei ingej ajillaj bailaa daa hogiin komnistuud aa!
2013-12-02
даша:
ажил хийх чин хүсэлтэй аливаа залуучуудыг дэмжих хэрэгтэй ямар варанд архи ууж мөнгөө багтааж ядан зодолдож байгаа биш чи сайн ажиллаарай
2013-12-02
зоригоо:
залуусыг зүгээр ажилыг нь хийлгээ. аав дарга гээд бизнэс хийж болохгүй юм уу?
2013-12-02
atg-d:
ashig sonirholiin huuli enee tereen yagaad uilchildeggui um be. yalgavartai handaj baigaan shuu *dag pazaand
2013-12-02
heheh goe:
turd garah iim l ashigtai baidgiimdaa ard tumeeen bi unuudur hooson bjigqad neg kompani baiguullaaa gadnii hurungu oruulalttai kompanitai hamtarlaa ter turkuud ni aavig ni hotiin darga gedgiig medej bgaa bhoor asuudalgui ym hiine endees hen mungu olohuuu bat-uuliin chuluudai heden turkuud baahan ashig avaad garaad yavna yanada uls hot udirdaj bgaa humuus ni oorsdiin erh ashigaa deer ni tavitsan neg heseg mundag hun bolool barilg ntr tatan buulgaad bsan ysan beee oorsdiinhoo ulsuudiin kompaniig l gargah geed bsan ym bnsdheee
2013-12-02
бичээч:
бат - үүл дарга анх энэ ажлыг авахдаа ард иргэдийг одоо байгаа газар дээр нь хаус энэ тэр байгуулж сайхан амьдруулна гэж гарч ирээгүй юм уу? одоо хүү нь иим бизнес хийх болсон тул тэр хүмүүсийн газрыг 2-3 өрөө байр өгсөн болоод л авах луйвраа хүүгээрээ хийлгэж байгаа юм уу? нөгөө гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох асуудал ингээд будаа юу? чулуудай чи өөрөө хэрвээ 0,7 га газартай байсан бол 2 өрөө байраар тэр газраа солих уу тэгээд ядаж байхад тэр нь хямдхан баригдсан хогийн байшин бол шүү. туркууд уул нь хүмүүсээ нэг хэсэг өндөр байшинд оруулсан чинь одоо тэд нь дургүйцээд эргээд хау*а орж байгаа юм байз манайд үр дүнгүй болсон төслөө шахаж байгаа юм уу????????
2013-12-02
юрий:
аавыгаа бодоод арай өөр салбарт ажиллахгүй дээ, гэнэтхэн л аав нь хотын дарга болсны дараа хүүгийнх бизнес ингэж цэцэглээд байгаа нь хардлага дагуулах нь ойлглмжтой шүү дэ,
2013-12-02
эбат:
энэ хүмүүс бүр цайчжээ. бат-үүл гэж нэг л худлаа шударга царайлсан луйварчин.......
2013-12-02
зочин:
хэний хүүхэд байх нь ямар хамаатай юм бэ гол нь хийж байгаа хийх гэж байгаа ажилд нь амжилт хүсье харин ажилаа сайн хийгээд нүүр бардам ажилаа тайлагнахы чинь хүлээж байнаа чи чаднаа хэний хүүхэд билээ амжилт
2013-12-02
сарнай:
амжилт хүсье. сайхан байртай болно гээд хүлээж байгаа шүү
2013-12-02
бадрал:
алим модноосоо хол унадаггүй гэж үг байдаг. сайн хүний үр удам нэрээ бодох хэрэгтэй. эрдэнэ гуайн ач хүү ухаантай ухамсартай, хариуцлагатай байх хэрэгтэй. хэн ч биш амьдраад, хэдэн төгрөг сайн муу аргаар олоод, идэж уугаад, жамаараа үхсэн энгийн нэг саарал амьдралаар амьдарснаас ажил хийгээд, олон хүмүүсийн амьдралыг өөрчлөх, улс орондоо үлдэхээр зүйл хийх хэрэгтэй. амьдралаа удирдаж, өөрийгөө өөрчилж чадахгүй эрхийн тэнэг баячуудын хөвгүүдээс ялгарч, бусдын амьдралыг сайн тал руу нь эргүүл.
2013-12-02
uran buteelch:
sonor studio goe studio bsan.uusgen baiguulsan humuusiig n chi dutuu heleed baih shig bna.tanai eej bol zahirlaar n tomilogdon ajillaj bsan shig sanah um chuluudai.urgeljluuleed ajliig avch yavahgui bol sonoroor ovoglood ch yah ve dee.
2013-12-02
......:
бат уул байхгуй бол чи юу ч биш. ичиж амьдардаа.
2013-12-02
зочин:
за чулуудай минь, чи бол зүгээр нэг чулуудай биш, эрдэнийн ба-үүлийн чулуудай шүү, бизнес хийж болно оо, аавыгаа хотын дарга хийж байх үед хотоос зарласан тендерт ялж ч болно. гэхдээ энэ бол маш их эрсдэл дагуулсан ажил шүү. нэрээ бодоорой. наад ажлаа олигтойхон хийгээрэй. өөр юу гэхэвдээ. элбэгдоржийн эрдэнэ өнөөдөр суданд энхийг сахиулж байгаад ирж байна. бодох юм байна шүү.
2013-12-02
clark:
za medehgui dee harj l baiya.turk bol tiim undur hugjiltei oron bishdee.europiin hujaa gedeg biz dee.2 hulhi orontoi niileed mgl-chuudaa humruv dee
2013-12-02
иргэн:
батүүл гэмгүй шударга царайлчаад ардуураа ингэж л муур гүйлгэж байгаа шдээ.ард түмэн сохор биш шүү.энэ балай юм нь ч гэсэн киногоо хийгээл явж бай лдаа.монголд энэ хэдэн луйварчдаас өөр эрүүл саруул улс төрчид олон гараасай.тэмүүжин,батзандан нар шиг
2013-12-02
үнэн:
ардчилсан луйварчид
2013-12-02
оршин суугч:
чи аавынхаа төрөөс луйвардсан мөнгөөр жаал хөлжиж авчээ мөн л хэдэн хүний тархийг нь угаагаад худлаа хошгоруулж байгаад газрыг нь булааж авсанаа их юм хийх гэж байна гэж битгий донгос хэдэн жилийн дараа дампуурлаа зарлаад гадгаш гарна гэж тооцоолсон уу
2013-12-02
interneteer mungu oltsgooy zaluusaa http://magicneobux.blogspot.com/:
interneteer mungu oltsgooy zaluusaa http://magicneobux.blogspot.com/
2013-12-02
interneteer mungu oltsgooy zaluusaa http://magicneobux.blogspot.com/:
interneteer mungu oltsgooy zaluusaa http://magicneobux.blogspot.com/
2013-12-02