11 барилгын компанид зөрчил илэрчээ
2013-12-04

Шинээр ашиглалтад орж байгаа орон сууцнуудын метр.кв-аас дутаж байгаа тухай өдөрт 20 орчим гомдол ШӨХТГ ирдэг байна. Иргэдийн хүсэлтийн дагуу “Тайгам-Алтай”, “Тисиди”, “Адар пропортик” тэргүүтэй 11 барилгын компанид шалгалт явуулсан байна. Шалгалтаар нэг байрнаас 2-20 метр кв дутсаныг мэдээллээ. Хамгийн багаар тооцоход дөрвөн сая төгрөгийг иргэдээс хууль бусаар авсан байна.

Засгийн газрын “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн дагуу барилгын үндсэн түүхий эд болох цемент, арматурын үнийг тогтвортой барьж, хөнгөлөлттэй зээл олгосон. Мөн найман хувийн зээлээр худалдан авагчдыг нь хүртэл бэлдэж өгч байхад иргэдийг луйвардсан энэ байдалд хариуцлага тооцохоо ШӨХТГ-аас мэдэгдлээ.

Шалгалтаар зөрчилтэй гарсан барилгын компаниудыг арванхоёрдугаар сарын 9-ны дотор иргэдийн хохирлыг барагдуулж, зөрчлөө арилгахыг шаардсан. Зөрчлөө заасан хугацаанд арилгаагүй бол хууль бус орлогыг улсын орлого болгох, эсвэл хууль бусаар олсон орлогын 6 хувь хүртэлх мөнгөн дүнгээр торгох арга хэмжээ авах юм. Цаашлаад барилгын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртлэх хариуцлага тооцох аж.

Ц.Зол

Shuud.mn
Сонин хачин
зочин :
яаж ийгээд л ард түмэнээ шулах арга гаргаад ирэх юм аргачлалыг заагаад өгөхөд л молоо ш дээ
2013-12-04
хаянаа:
хэмжилт хийхэд ийм их мөнгө авна гэдэг чинь бас нэг луйвар ард түмэнд луйваргүй юм гэж байна уу
2013-12-04
зочин:
байрны талбайг тусгай зөвшөөрөлтэй компаниар хэмжүүлэх ёстой гэнэ гэтэл 1 м2 тайлбайг 2000 төгрөгөөр хэмжих юм гэнэ тэнэг л биш юм бол тэгш өгцөгтийн талбайг өөрөө ч бодоод гаргана биз дээ 50м2 байрны талбайг 100000 төгрөгөөр 100 бол 200000 төгрөгөөр хэмжүүлэх юм гэнэ ккккк
2013-12-04
иргэн :
байрны эзэлхүүн талбайг яаж хэмждэг гэдгийг сурталчилдаггүй байснаас үүдэлтэй ард иргэд хохирч байна. сурталчилах,стандарт гаргах нь төрийн үүрэг. урд орсон нэгэнт авчихсан хүмүүс хохироод өнгөрч байна.
2013-12-04