Хилийн боомтын тухай хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулав
2013-12-05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хилийн боомтын тухай хуулийн төслийн танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг хийгээд гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа. “24 цагийн байнгын ажиллагаатай боомт дээр энэ хууль хэрэгжих байх. Орон тоо, санхүүжилтийг асуусан. Одоо зохицуулалт хийсэн үү гэсэн Ц.Нямдорж гишүүний асуултад ажлын хэсгээс хариулах хүн олдсонгүй. Тиймээс энэ хэлэлцүүлгийг хойшлуул” гэсэн саналыг Ц.Нямдорж гаргалаа.

Түүний саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжив. Ингээд уг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэхийг хойшлуулсанаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин