Өвлийн сар Монголын түүхийн гайхамшигт улирал
2013-12-07

Нүүдэлчин Монголчуудын хувьд өвлийн сарууд ихээхэн онцгой байлаа. 2200 гаруй жилийн түүхийн аншлагаас эргэн харж байхад энэ л саруудад Монголчууд хүчирхэгжин мандахын эх сууриа тавьж байсан нь харагддаг. Тиймээс Л.Гумилёв нүүдэлчдийн гайхамшигт он цагтийн хэрчлээс дэх түүхэн улирал хэмээн нэрлэсэн нь бий. Тиймээс ч бид энэ удаад Монголын түүхэнд энэ сарууд ямар үүрэг гүйцэтгэснийг түүхэн эх сурвалжуудтай хамтатган өгүүлэхээр зорилоо.   

.

...Дэлхийн түүхийн тодорхой цаг үед өрнө дорны соёл иргэншлийг нэгээс нөгөөд шилжих үйл явцыг хурдасгадаг хэт үндэстнүүд үүсэн бий болдог тухай Лев Гумилёв угсаатны оргиллын онолдоо өгүүлсэн байдаг. Өрнө дор­ны 1500 жилийн түүхийн мандан бадрал, уруудан доройтолтын энэхүү онолд нэг нь уруудаж нөгөө нь сэргэн мандах огтлолцлын тэрхүү солбилцол дээр хүчирхэгжин мандсан үндэстэн угсаатан хүний түүхэнд гарын таван хуруунд тоологдохуйц цөөн тохиожээ. Тэдний анхныхыг Хүннү гүрэн байсан хэмээн зарим эрдэмтэн үздэг юм. Грек Ромоор эх ундаргаа болгосон өрний соёл иргэншил удаан хугацааны турш ноёрхон тогтсоны эцэст сураг нь үл сонстож, харах бараа нь эс мэдэгдсэн хүннүчүүдээр толгойлуулсан бүдүүл­гүүдэд мөхөөгдсөн юм. Өрнө дахиныг дундад зууны харанхуй бүдүүлгийн мананд олон зууны туршид хучиж уруудан доройтуулах эх үндсийг тавьсан билээ. Хэн гэгчийн үр сад чөтгөрийн буйд хязгаараас довтолгон ирж хүний соёл иргэншлийн сор болсон Ромын эзэнт гүрний амьсгааг таслав.

.

Тэд чухам хэн байв аа. Энэ асуулт олон зууны туршид дэлхий ертөнцийн тайлагдаагүй нууцуудын нэг байсаар ирсэн юм. Дөнгөж XX зуун гарсны дараахан тэдгээр аймшиггүй бүдүүлгүүдийг азийн гүнээс ойн дутаасан нүүдэлчид гэдгийг батлаж, тухайн үедээ Азийг чичрүүлж байсан Хүннү нар байсныг тогтоосон юм. Ромын хүчирхэг төмөр цэргийг хөдсөн дээл хөдөрч, богино нум сум агсаж, махир сэлдэм далайсан ухрахаасаа хэзээ ч ичдэггүй морьтнууд хоромхон зуурт л газрын хөрснөөс арчиж байсан нь өрнийхний хувьд ичиж үхмээр явдал байлаа. Гэвч энэ л үйлдлээрээ тэд өрний бууран доройтож буй соёл иргэншлийг мөхөөн дорных сэргэн мандах эхлэлийг тавьж гэлтэй. Дараагийн зуунуудад өрнө дахин үл дийлэгдэх дорны цэрэг зэвсгийн болон соёлын довтолгоонд арай ядан тэсч амьд үлдэхийг хичээж байлаа. Хүний түүхийн онцгой цаг үед торойн мандаж богино бус хугацаанд дэлхий ертөнцийг хяналтандаа байлгаж чаддаг хэт үндэстэнд Төв азийн Хүннү, Монгол, элсэн цөлөөр явагч Бадду буюу Араб хожмоо олон үндэстний нийлмэл америкчууд тооцогдох болсон. Соёл иргэншлийг нөгөөд шилжүүлэгч энэ алдрыг хоёронтоо хүртсэн нь чухамхүү Төв азийн нүүдэлчид өнөө­гийн Монгол угсаатны шууд өвөг дээдэс нар байсан гэдэг нь нэг үндэстэн байтугай нэгэн тивийн хүмүүст үл тохиох аугаа хувь тохиол байлаа.

.

Өнгөрсөн түүх маань бидний өвөг дээдэс хэчнээн аугаа тэнгэрлэг заяатай болохыг нот­ло­хын сацуу ирээдүйд хөгжин мандахын нууц тарни бэлэгдлийг давхар сануулж байгаа мэт. Хүр их улсыг хар нүд хамхилгүй чадан ядан хурааж дэлхийн мэлмийд хаадын хаан, гүрний их гүрэн байгуулж басхүү алдсан тусгаар тогтнол, эрх чөлөөгөө халуун амь бүлээн цусаараа олсон нүүдэлчдийн бахдам их түүхт ойнууд монголчуудад аугаа их ухаарал, сэргэн мандах зөн совин, урагш тэмүүлэх эрч хүчийг ивээн хайрлах болтугай. Учир нь эцэг өвгийн сүнс сүлд энэ л цаг үед монголчуудаа эргэн тойрч байна.

.

2200 гаруй жилийн жилийн тэртээ Хүннү хэмээх энэ л үндэстэн төв азийн нүүдэлчдийн түүхэнд анх удаа төрт улсаа үүсгэн байгуулсан юм. Хүннү гүрний хил хязгаар Арал тэн­гисээс Солонгосын хойг, цагаан хэрэм­нээс Байгаль далай хүртэлх уудам газар нутагт хяналтаа бүрэн тогтоосон эртний хүчирхэг гүрэн байлаа. Хүннү гүрний хүчирхэгжлийг Модунь Шаньюгаас эхэлдэг. Шанью улсаа баруун зүүн төв хэмээх гурван хэсэгт хуваасан нь хожмын Монголын эзэнт гүрний төрийн байгуулал, засаг захиргааны үндэс суурь болсон байдаг юм. Хүннүчүүдийн мөнхийн дайсан нь Хятад байлаа. Тэр үед Хятадын нутаг дэвсгэрт Хань хэмээх хүчирхэг гүрэн үүсэн бий болсон байлаа. Хүн амын тоогоороо илэрхий давамгай тэд олон арван жилийн турш нүүдэлчдээс татвар авч, байнга эзэрхийлэн дайсагнадаг байсан юм. Энэ бүхнийг үл тэвчсэн хүннү нар цэрэглэн хөдлөж Хань улсыг сандарган хойд мужуудыг нь бүхэлд нь шахуу хяналтандаа авлаа. Аргаа барсан Хань улсын хаан Модун Шаньюг хэлэлцээр хийе хэмээн гуйхад хүрчээ. МЭӨ 198 онд байгуулсан хэлэлцээрээр “-Урт цагаан хэрэмнээс хойшхи нум агсагчдын улс нь Хүннүгийн хааны зарлигийг дагана. Цагаан хэрэмнээс урагш түшмэдийн бүс малгай өмсөгчид суудаг орон надад захирагдана. Хаан улс, Хүннү улс хоёр бол мөр зэрэгцсэн хүчирхэг улсууд” хэмээн Хань улсын хаан арга буюу хүлээн зөвшөөрчээ. Хүлээн зөвшөөрөөд зогсохгүй жил бүр өдий төдий тооны өргөл барьц, алба татварыг Хүннүгийн хаанд өргөн барихаар тогсон байна. Ийнхүү төв Азид аугаа хүчирхэг нэгэн улс өндийн торнив. Модун Шаньюг бие барснаас хойш 100 илүү жилийн туршид Хүннү гүрэн сэргэн мандсан юм.

.

Чухамхүү төв Азийн тэгш өндөр­лөгийн хатуу ширүүн цаг агаар бүхий энэ л газар нутгийн хүмүүс анхны төрт улсаа байгуулж ирсэн түүх хөрш зэргэлдээ дэлхийн хамгийн анхны төрт улс гэгддэг Хятадын төрт улсаа байгуулсан үетэй таарч тохиодог нь сонин. Суурьшмал, нүүдэлчин соёл иргэншил өөр өөрийн төрт улсаа нэгэн цаг үед бөөр бөөрөө нийлүүлэн үүсгэн байгуулж байсан нь хүний түүхэнд тэр бүрий тохиогоод байхааргүй сонин содон үзэгдэл. Хоёр өөр соёл иргэншил төр улс гэсэн нэгэн эх ундаргыг зарлан тунхаглаж тэр нь төрт улсын хоёр өөр хэлбэр байсан нь өнөө хэр нь эрдэмтэн мэргэдийн олон янзын таамаг, онол дэвшүүлэхийн үндэс язгуур болжээ.

_

Тухайн үед бүрэлдэн байсан Хүннү нарын нийгмийн байгуулал нь анхны хүй нэгдлээс нийгмийн байгуулалд шилжин бүхий үе байжээ. Хүннү на­рын аймгийн байгуулалтын улс төрийн хэлбэр нь хожим болтол буюу Хүннү нарын хүчирхэг чадал манай эриний I зууны үед доройтох хүртэл хэвээр байсан цэргийн ардчилал юм. “Цэргийн ардчилал” байгуулал улс төр тогтоох буюу ангит нийгэм тогтохын шууд угтуул нь болдог гэдэг. Хүннү нар эрх мэдэл нь үе улиран, тухайн нэгэн овогт бат оршин, эцгээс хүүд нь шилжүүлдэг байж. Харамсалтай нь манай эриний он тооллын эхэн, манай эриний өм­нөх тооллын сүүл үед Хүннү гүрэн дотоодын тэрсэлдээн, гадаадын дайралт довтолгооны нөлөөгөөр умард, өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, өмнөд нь Хань улсад дагаар орж, өөр хоорондоо дайтах болсон байна. Одоогийн Монголын нутаг дээр байсан өм­нөд Хүннү нар умар­дынх­ныгаа удаа дараа хиар цохиж, Хань улсын нөмөр нөөлөгт оршиж бай­сан ч жил ирэх тутам доройтсоор МЭ-ий I зуунд Дунху нарын эрхшээлд орсноор дуусгавар болсон юм. Харин умард хүннү нар өмнөдийнхөндөө бут цохигдон олон хэсэг болж тарж бутран, хөөгдөн нүүдэллэцгээсэн бөгөөд одоогийн Европт хүрч очсон Кангю аймаг хэсэг зуурт хүчирхэгжиж өрнө дахиныг чичрүүлсэн юм. Ромын эзэнт гүрэн унасны шууд шалтгаан болсон умрын бүдүүлгүүдийн довтолгоон гэдэг нь үнэн чанартаа Атиллагийн толгойлсон хүннү нар болон бусад Европын овог аймгуудын нэгдсэн хүч байлаа.

_

Чингис хааны алд биеийг амсхийлгүй хураан ядан Монголын эзэнт гүрэн хүний түүхийн хамгийн хүчирхэг нь байлаа. Хамгийн хүчирхэг үедээ 40 илүү сая километр квадрат газар нутгийг эзэлж байв. 1206 онд Чингис хааны анхлан байгуулсан энэ гүрэн алтан үедээ Номхон далайн эргээс Хар тэнгис, Дунай мөрний сав газар, өмнөд этгээдэд Зүүн өмнөд Азийн болон далайн арлуудын хараат буюу вассал орнууд, хойд зүгт Хойд мөсөн далай Енисей мөрний сав газрын дагаж орсон овог аймгуудын эзэмшлийг хамруулсан өргөн уудам газар нутгийг эзэмшиж байлаа.

_

Ази европын олон арван хот улсыг сөнөөж хэдэн арван сая хүнийг өөрсдийн эрхшээлдээ оруулсан авч Монголчуудын цэргийн тоо нь 250000-аас хэтэрч байсангүй. Чингис хаан төв Ази, одоогийн Монгол Улсын газар нутаг дахь олон арван тархай бутархай нүүдэлчин аймгуудыг нэгтгэж, Зүрчидийн Алтан улс, Тангуд улс, Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулснаар их гүрний үүсэл хөгжил эхэлсэн юм. XII зууны сүүлийн хагаст Монголын газар нутагт Хамаг Монгол, Хэрэйд, Мэргид, Татар, Найман зэрэг олон арван нүүдэлчин аймгууд мөнхийн дайн дажинтай байлаа. Хамаг Монгол аймгийн ханаар 1189 онд өргөмжлөгдсөн Чингис хаан улс төр болон цэрэг зэвсгийн хүчээр зэргэлдээх аймгуудыг өөртөө нэгтгэж 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан байна. Нүүдэлчин аймгуудын нэгдлийг хөрш зэргэлдээ орнууд эерэгээр хүлээж авсангүй. Улмаар улс төр, эдийн засгийн зөрчил нь дайн үүсэх шалтгаан болж Чингис хаан Зүрчидийн Алтан улс, Тангуд болон Хорезм эзэнт улсад цэрэглэн халдаж цаашлан Азербайджан, Гүржийг эзэлж Калка голын хөвөөн дээр Оросын вангуудын цэргийг бут цохьжээ. Тангудын эсрэг хийсэн сүүлчийн аян дайндаа Чингис хаан өвчнөөр таалал төгссөн бөгөөд өөрийн байгуулсан эзэнт улсаа хүү нартаа гэрээслэн үлдээжээ.

_

Л.Гумилёвын онолын үүднээс авч үзвэл Монголын сэргэн мандалт өрнө дахины соёл иргэншлийг дун­дад зууны харанхуй эрингээс нэг­мөсөн гэтэлгэж соёл иргэншлийнх нь мандал бадралын суурийг тавьж чаджээ. Харин дорно дахин урт удаан хугацааныхаа уналтын байдалдаа эргэн орсон байлаа. Энэ ч үүднээс төв азийн нүүдэлчин монголчууд хүний түүхэн дэх хамгийн аугаа гүрнийг байгуулаад зогсохгүй нэг соёл иргэншлийг нөгөөд шилжүүлэх түүхэн үүргээ хамгийн өргөн далайцтайгаар биелүүлж чадсан хэт үндэстэн ажээ.  Бүх зүйл учир тохиолтой, бүх зүйл уялдаа холбоотойгоос гадна бүх зүйл өөр өөрийн цаг хугацаатай. Хүннү, Монголын эзэнт гүрний сэргэн мандалт, уруудан доройтолт зөвхөн нэг үндэстэн угсаатны хэрэг явдал төдийгүй дэлхий даяны хэрэг явдал болох нь үүгээр нотлогддог юм.  Монголын түүхийн бас нэг сонир­холтой цаг үе нь 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөний үе байлаа. 200 гаруй жилийн туршид Манжийн харьяалалд өөрийн гэсэн тусгаар тогтнол эрх чөлөө­гүй явж ирсэн монголчууд үн­дэст­нийхээ хувьд дэлхийн хараанаас бүрэн алдагдаад байсан юм. Дэлхийн түүхийг удаа дараа өөрчилж хувьсгаж байсан нүүдэлчид ийм номхон дөлгөөн, хүлцэнгүй болсон гэхэд хэн ч итгэмгүй тийм л ард түмэн болон хувирсан байсан юм. Гэхдээ нүүдэлчдийн суд­саар эрх чөлөөнд ангасан цус урсч байсныг хэн ч анзаарсангүй ээ.

_

Тусгаар тогтнох гэдэг уудам хөн­дий, нүд алдам хээр талдаа эрх дураар нүүдэллэн амьдарсаар эрх чөлөөт нүүдэлч­дийн хувьд хамгийн эрхэм зүйл байлаа. Мал адгуусаа бэлчээрлэх газар үгүй аваас нүүдэлчид гэдэг утгаа алдах байлаа. Угаас нэг дор шавааралдан суурин балгад босгон амьдарч суухыг эрхэмд үздэг энэ ард түмэнд тусгаар тогтнол гэдэг үзэл санаа хэчнээн эрхэм болохыг мэдрэхэд тийм ч хэцүү биш. Хятадууд түүхэндээ олонтаа харь үндэстний эрхшээлд орж байсан ч тэд нь цаг хугацааны хувьд өөрт уусан замхарч аль эсвэл түлхэн унагаагддаг байлаа. Ингэлээ гээд угийн хотжин суурьшиж амьдарсаар ирсэн тэдэнд төдийлөн хохиролтой байсангүй. Атга будаа тариагаа тариад амьдарчих алга дарам газартай л бол бусад нь төдийлөн хамааралтай бус суурьшмал соёл иргэншлийнхний тусгаар тогтнол гэдэг ойлголт нүүдэлчдийнхээс эрс ялгаатай байж. Энэ ч үүднээс харийн дарлалыг хамгийн их эсэргүүцдэг, бусдын малгай, буулган доор бөхөлзөн амьдарна гэдэг нь нүүдэлчдийн үзэн яддаг сэтгэхүй болтлоо цусанд шингэжээ.

_

Монголчууд хоёр зуун жилийн дараа 500 гаруйхан мянган хүн ам­тай, эрчүүдийнх нь тал хувь нь лам болчихсон хөөрхийлөлттэй гэхэд багад­маар хэцүүхэн хувь тавилантай ард түмэн болсон нь нэгэнт тодорхой асуудал. Энэ улсыг дахин сэргэн өндийнө гэдэгт гадныхан эргэлздэг ч байсан биз. Энэ тухай монгол нутгаар аялж байсан Англи, Америк, Оросын олон арван жуулчин археологчдын тэмдэглэлээс мэдэж болно. Гэвч энэ ард түмэнд тэнгэр бурхан өөдлөн дэвжих өчүүхэн боломжийг олгосон юм. Манж туйлдан унаж, хятадууд өвөр зуураа тэмцэлдэж, орост болшевьекууд төрийн эрх мэдлийг атгасан нэгэн зурвас үе ирлээ. Монголын эргэн тойрон жинхэнэ орондоо орох завгүй олзлолдон булаалдацгааж байх зууны эхний тэр л үед Жавзандамба хутагт тэргүүтэй монголын нөлөө бүхий ноёд түшмэд монгол улсаа тусгаар тогтносон улс хэмэээн зарлаж улс гэрээ Богд хаант Монгол улс хэмээн нэрийдэв. Энэ бол монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөөх сүүлийн хоёр зуунд хийсэн тэмцлийн хамгийн үр дүнтэй тэмцэл байлаа. Монголчуудын үндэсний ухам­сар сэтгэлгээ сэргэн өндийж бор гэртээ богд хар гэртээ хаан болох алтан боломж тохиов. Харамсалтай нь энэ таатай боломж хэдхэн жилийн настай байлаа. Хиагтын гэж болсон газрынхаа нэрээр нэршсэн орос монгол хятад гурван улсын хэлэлцээрээр монголчуудын тусгаар байдал алдагдаж Хятадын доторхи өөртөө засах эрх бүхий автономит төр засагтай боллоо. Хэлэлцээрээс даанч удалгүй Хятадын гоминданы арми монголд нэвтрэн орж Нийслэл хүрээг өөрийн мэдэлдээ нэгтгэн Богд хааныг Да Жунтны хөрөгт мөргүүлэв. Үүлэн чөлөөний наран хар сүүдэрт дахин дарагдав. Гаминг хөөсөн цагаантан, цагаантныг хөөсөн улаан арми, ардын журамт цэрэг. Дайн тулаан олон жилийн турш төрөлх газар шороон дээр минь өрнөж олон мянган эх орончдын ариун цусаар дээд монголын гурван гол будагдав. Монгол түмэн нэг улсын хараатаас нөгөө улсын гарт, нэг дайнчийн гараас нөгөө дайнчийн гарт шилжигдсээр л байсан юм.

.

Эх оронч олон арван аавын хүүхдүүд тусгаар тогтнолынхоо тө­лөө тэмцсээр эцсийн бүлэгт харийн түрэмгийлэгчдийг үлдэн хөөж өөрийн улстаа эзэн суух эрхийг 1921 онд олж авлаа. Тусгаар тогтнолын төлөөх нүүдэл иргэн монголчуудын тэмцэл алдаа онооны дэнсэн дээрх аугаа тэмцэл байлаа. Өндөр гэгээн Занабазар, Галдан бошигт, хотгойдын Чингүнжав, ойрадын Амарсанаа, Улиастайн хоёр мянган цэргийн бослогын удирдагч Энхтайван, Богд Жавзандамба хутагт, чин ван Ханддорж, хайсан гүн Цэрэнчимэд, манлай ван Дамдинсүрэн, хатан баатар Магсаржав, Магсар хурцын Дугаржав, Бодоо, Данзан, Догсом, Сүхбаатар, Ерөнхий сайд Амар, Гэндэн гээд л олон арван төр шашин, цэргийн зүтгэлтнүүдийн хоёр зууны турш урсгасан халуун амь бүлээн цусаар монгол түмэн тусгаар тогтнолоо олж авсан юм. Дэндүү их урт удаан хугацаанд дэндүү их үнэ цэнээр олж авсан тусгаар тогтнол чамайг бид голт зүрхнээсээ илүүтэй хайрлах учиртайсан. Алив үндэстэн алив угсаат­ны оршин тогтнох цорын ганц орон зай бол эх орон. туурга тусгаар, өөрөө өөртөө эзэн байхуйн аугаа эрх чөлөө бол тусгаар тогтнол билээ. Эв нэгдэлгүй байхдаа алдсан тусгаар тогтнолын үнэ цэнэ хэзээд эрхэм байдаг. Нэгэнт алдсан тусгаар байдал хэдэн арван үеийн турших харанхуй манан дахь төөрсөн унага лугаа адил өршөөл энэрэл үгүй ажээ.

_

Сэргэн мандаж, уруудан доройтож явсан Монгол хэмээх үндэстэн угсаатны түүх бүхэлдээ дэлхий дахины түүх болон судлагдаж, гайхагдах болсны учир шалтгаан ийм аугаад биз. Басхүү тус­гаар тогтнол эрх чөлөөнийхөө төлөө хэрхэн тэмцэж явсан XX зууны түүх бүхэлдээ энэ цагийн монгол түмний аугаа их эргэцүүлэл ухаарлын гэгээн шалтаг шалтгаан сургамж болох буй за.

_

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
өвлийн сар гээд байгаа-д:
bi ene bichij bga hunig ni mdh um bna. ta nar hulan bichlg hiij bga uguig ni shalghgui yu. um um meh bailgui. hhson tolgoitongudl hund ingj ataardhdg bh. ene hunii bichsen nitleluuds suraltsh hergteidee. gol ni ene hvn huulagch bish gdgig sain medj bna. tvvhin asar ih medlgtei hun gdgig bardam bichchi
2013-12-10
mongolchuud novsh:
manaihan zugeer ch yum unshij chadkuu dandaa yum hsen negniigee doosh ni hj bhiimaa.huulj bichij bgaag ni harsiimuu.naad hogiin hol yvkuu novshiin sanaanaas chin bolj unuudur zugeer l ungursnuuruu baharhahaas uur yu ch hj chadkuu uvur hoorondoo neg negnee doosh ni hiisen cham metiin uchuuhen amitad denduu olon bolood bgaan shd...archaagui novshnuud
2013-12-09
bayanzasag:
unetei chuhal barimt medee bailaaaa odoogiin zasag noyodod sanuulj duulgamar ym bn garchgiin tuhaid gevel mongolchud ers tes uur amisgaltai uvul gegch hatuu ulirliig davan tuuldag bsn ni gaihamshigt tuuhiin ezed boloh huch chadliig ugsun gj uhaarlaa
2013-12-08
bayanzasag:
unetei chuhal barimt medee bailaaaa odoogiin zasag noyodod sanuulj duulgamar ym bn garchgiin tuhaid gevel mongolchud ers tes uur amisgaltai uvul gegch hatuu ulirliig davan tuuldag bsn ni gaihamshigt tuuhiin ezed boloh huch chadliig ugsun gj uhaarlaa
2013-12-08
henzhuu:
niitlelijg neriig ni niitlelch ni ogdog um uu ali esvel
2013-12-08
hongoroo:
saihan niitlel boljee.tuuhee meddeg hun odoo tsagt hovordoogui l bna daa
2013-12-08
өвлийн сар:
өвлийн сар гайхамшигт түүхийн улирал гэдэг гарчигны утгыг сайн ойлгосонгүй. түүхийн холбогдолтой давгүй л нийтлэл байна. нийтлэгч маань хуулан бичиг хийсэн юм байх даа.
2013-12-08
mongol:
kalka gol deer zev svbeedei2 2 tvmen tsergeer orosiin 10 tvmen tsergiig hear tsohison tulaan bolson yum shvv
2013-12-08
bataa:
kalka halh gol bish
2013-12-08
erdenebayar:
bi mongol hun bolsondoo uneheer baharhaj bna shuu. uneheer goy niitlel bna.
2013-12-08
peace:
goe niitltl baina, kalka goliin tulaanii talaar delgerenguii niitltl oruulj uguuch, orosuud ene tulaaniig odoo hurtel dursahiig husdeggui gej bgaam
2013-12-08
зочин:
калка гэж халх голыг хэлж байгаа юм штээ. яагаад халх голыг оросоор нь бичиж байгаа юм орчуулахгүй
2013-12-08
ipged:
goe nitlel bna topiin tv*ed edgeepiig meddeg l bx daa 1giig bodmoopoo
2013-12-07