“Ирээдүй” цогцолбор шилдгээр шалгарлаа
2013-12-10

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын багш, сурагчдын дунд найм дахь жилдээ  “Стандарт- 2013” математикийн олимпиад 12 дугаар сарын 8-9 ний өдрүүдэд зохион байгуулагдсан байна. Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагвын нэрэмжит тус олимдиадад энэ жил нийт 22 сургуулийн 57 багш, 745 сурагч оролцсон аж. Тэргүүн байрыг Г.Цагаанцоож захиралтай Ирээдүй цогцолбор сургууль, удаах байрыг Э.Алтанцэцэг захиралтай 67 дугаар сургууль, гуравдугаар байранд Ч.Хишигмаа захиралтай 65 дугаар сургууль шалгарч өргөмжлөл, медалиар шагнасан байна.

Энэхүү олимпиад нь ерөнхий боловсролын сургуулийн математикийн хичээлийн стандарт сэдвийн хүрээнд сэтгэн бодох чадвар, эрдэм мэдлэгийг хөгжүүлэх зорилготой бөгөөд,  жил ирэх бүр оролцогчдын тоо нэмэгдэж, идэвхи сайжирч ширүүн өрсөлдөөнтэй болж өнгөрснийг зохион байгуулагчид онцоллоо.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ёстой цагаанцоож захирал худлаа шүү айлын гэр бүл үймүүлж 3 хүүхэд өнчрүүлсэн аймаар авгай яаж 3 хүүхдийн талхыг булаачаад захирал хийгээд ичихгүй юмаа одоо болиосой
2013-12-10
зочин:
ёстой цагаанцоож захирал худлаа шүү айлын гэр бүл үймүүлж 3 хүүхэд өнчрүүлсэн аймаар авгай яаж 3 хүүхдийн талхыг булаачаад захирал хийгээд ичихгүй юмаа одоо болиосой
2013-12-10