Үнэт эдлэлээ хулгайд алджээ
2011-01-11

Өнгөрсөн шөнө  4 цаг 24 минутын  орчим  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах  “Маршал таун” хотхоны оршин суугчийн  гэрээс их хэмжээний эд зүйл алдагдсан байна. Цагдаагийн алба хаагчид шалгаснаар иргэн Б-ийнхээс бага гарын мөнгөн аяга, их гарын мөнгөн аяга 2 ш, дунд гарын мөнгөн аяга 1ш, цагаан өнгийн церкон болон сапфирь шигтгээтэй монетон бөгж, БНСУ-д үйлдвэрлэсэн Compag зөөврийн компьютер зэрэг эд зүйл алдагдсаныг тогтоожээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Ц.Батука

Shuud.mn
Сонин хачин