Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт боллоо
2013-12-11

Нийслэлийн прокурорын газрын хурлын танхимд өнөөдөр “Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нь” сэдэвт радио, телевиз, сонин сайтуудын ажилтнуудын дунд сургалт боллоо. Уг сургалтыг МСЭ, Нийслэлийн прокурорын газартай хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтад Нийслэлийн прокурор Б.Бат-Орших, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, СХД-ийн прокурор Е.Сагсай, Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат нар оролцож, мэдээлэл, зөвлөмж өгсөн байна.

Энэ сургалтын гол зорилго нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд тодорхой мэдээлэл өгч, тэдгээрийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал байв.

Б.Одон 

Shuud.mn
Сонин хачин