Мөсөн гулгуурын талбайг засч эхэллээ
2013-12-12

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын хоёр  байгууламжийг Чингис хааны талбайд байгуулахаар болж, өчигдрөөс засаж эхэлсэн байна.
Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй 195*35 метрийн харьцаатай хатуу хучилттай талбайд 20*40 метрийн харьцаатай байгуулж байгаа бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг, түргэн хоолны цэг, үзэгчдийн суудал, хогийн савыг цогцоор нь шийднэ. Зориулалтын, бүрэн тохижилттой мөсөн гулгуурын хоёр талбайтэнэ сарын 15-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхлэх юм.
Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин