ДАШТ-ний цэнгэлдэх хүрээлэнгийн ажлыг зогсоов
2013-12-17

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлыг түр зогсоосон тухай “ВВС” агентлаг мэдээллээ.  Бразил улсад хөлбөмбөгийн  ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан шинээр 12 цэнгэлдэх хүрээлэн барьж байгаа юм. Аварга шалгаруулах тэмцээнд зориулан барьж байгаа цэнгэлдэхүүдийн тал хувь нь хугацаанаасаа хоцорч байгаа аж. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд нэг ажилтан Манаус хотын “Амазония” цэнгэлдэхийн 30 метрийн өндөртэй дээврээс унаж амиа алдсантай холбогдуулан тус улсын дээд шүүх барилгын ажлыг түр зогсоосон байна.“Барилгын компаниуд аюулгүй байдлын арга хэмжээний талаар дэлгэрэнгүй тайлан гаргаж өгөх хүртэл цэнгэлдэхийн ажлыг зогсоох болно гэдгээ мэдэгджээ. Хугацаандаа амжихын тулд яаран барьж буй цэнгэлдэх хүрээлэнгийн ажлын явцад хэд хэдэн удаа осол гарсан юм. Өнгөрсөн сарын 27-нд ДАШТ-ний нээлтийн ажиллагаа болох Сан-Паула хотын цэнгэлдэхийн кран нурснаас хоёр хүн амиа алдсан бол, нэг ажилчин зүрхний шигдээсээр нас баржээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин