Сирид тусламж үзүүлэхийг хүслээ
2013-12-17

НҮБ-аас донор орнууддаа хандаж ирэх 2014 онд Сири улсад тусламж үзүүлэхийг хүссэн тухай “ВВС” агенлаг  мэдээллээ. “Ирэх онд Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд 6.5 тэрбум ам.доллар яаралтай хэрэгтэй” хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч дарга Валери Амос сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Өнгөрсөн 2011 оны гуравдугаар сараас хойш үргэлжилж байгаа Сирийн иргэний дайны улмаас 16 сая иргэн хохирсон юм. Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс Сириэс хөрш зэргэлдээ орнууд руугаа дүрвэсэн долоон сая гаруй иргэнд тусламж үзүүлэх юм. Сири улсад одоо 6.3 сая хүнд хүнс, усны яаралтай тусламж хэрэгтэйгээс гадна хүүхдийн саа өвчин газар авсаар байгаа аж.

Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
Сонин хачин
znzd:
delgertsetsgee henii zurag tavaad bnaa medlee deeshluulech ee
2013-12-18
зочин:
надад зураг чинь буруу байх юм. өмнөд суданы ерөнхийлөгч с.кийрийн гэгээн дүр байна даа. зургаа соль
2013-12-17