Оны шилдэг тамирчид тодорчээ
2013-12-19

2013 оны спортын шилдэг тамирчид тодорчээ. Энэ тухай Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, шилдгээр тодорсон долоон тамирчныг зарлалаа.

МССХ спортын шилдгүүдийг шалгаруулахдаа энэ жил анх удаа спорт холбоодын саналыг хүлээж авсан ба МССХ-ны Ажлын хэсэг, спорт холбоодын саналыг нэгтгэн боловсруулснаар энэ оны спортын шилдэг баг, тамирчин, дасгалжуулагчийн шалгаруулалтад 27 тамирчин, дөрвөн баг, 10 дасгалжуулагчийг нэр дэвшүүлсэн байна.

МССХ-ны гишүүн, спортын сэдвээр дагнан бичдэг 116 сэтгүүлч оролцож, саналаа ирүүлжээ. Өмнө нь энэхүү саналаар тодорсон тамирчдыг тухайн жилийн “Бөртэ чоно” наадам дээр зарлан, тодруулдаг байсан. Энэ удаа МССХ шилдэг долоон тамирчин, нэг баг, гурван дасгалжуулагчийн нэрийг урьдчилан зарласан юм.

Харин шилдгийн шилдэг гурван тамирчин, “Бөртэ чоно”-ын эзэн дасгалжуулагчийн нэрсийг нууц хэвээр үлдээлээ. Тэд энэ сарын 23-нд болох МҮОХ-ны оны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслолын үеэр олон нийтэд ил болно.

Нийт 27 шилдэг тамирчнаас эхний аравт шалгарч, өнөөдөр зарлагдсан долоон тамирчны нэрийг хүргэж байна. Уулын спортоор Г.Өсөхбаяр,  Үндэсний бөхөөр улсын аварга Г.Эрхэмбаяр, чөлөөт бөхөөр  ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, хөнгөн атлетикийн төрөлд Ази тивийн аварга, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт Б.Сэр-Од, Ази тивийн аварга О.Насанбурмаа, Г.Мандахнаран, Жүдо бөхийн ДАШТ-ний мөнгөн меадльт Д.Амартүвшин нар шалгарсан байна. 

Шилдэг багаар Азийн АШТ-ий мөнгөн медаль хүртсэн Эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг шалгарсан бол дасгалжуулагчдаас  Б.Батбаяр (Эмэгтэй чөлөөт бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч/, З.Дүвчин (Чөлөөт бөх. ДАШТ-ий мөнгөн медальт С.Батцэцэг, Э.Сумьяагийн үндсэн дасгалжуулагч), Ш.Цэвэлмаа (Жүдо бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, дэлхийн аварга М.Уранцэцэгийн үндсэн багш) шалгарчээ.

Б.Буд

 

/

 
Shuud.mn
Сонин хачин
ganbayar:
delhiin avarga ni yagaad baihgui baina
2013-12-20
mjbkh:
munh-erdene yaasan yum bee
2013-12-20