Хамгийн жижиг цоож соёлын өвд бүртгэгджээ
2013-12-25

ССАЖЯамнаас энэ оны наймдугаар сарын 25-наас гурван сарын хугацаанд “Соёлын өвийг бүртгэн баримтжуулах аян”-ыг иргэдийн оролцоотойгоор зохион байгуулжээ. Энэ тухай мэдээллийг өнөөдөр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат нарын хүмүүс хийлээ.

6

Дөрвөн сарын хугацаанд нийт 250 биет болон биет бус зүйлийн мэдээлэл ирснээс 116 өвийг баримтат, биет бус, үл хөдлөх гэх гурван төрөлд бүртгэн авсан байна. Соёлын өвийг урьдын жилүүдэд судлаач, эрдэмтэд болон Төрийн байгууллагын соёлын салбарын ажилтнуудын хүчээр хийдэг байсан бол анх удаа ард иргэдийн оролцоотойгоор зохион байгуулсан аж.

7

Ийнхүү жил бүр үндэсний соёлын өвийн жагсаалтаа шинэчлэн хэвлүүлж, ЮНЕСКО-д хүргэдэг байна. Энэ жилийн соёлын өв бүрдүүлэлтэд аймаг орон нутгийн холбогдох газраараа дамжуулан ирүүлэхээс гадна соёлын өв бүрдүүлэлтийн төвд ард иргэд өөрсдөө ирж бүртгүүлжээ. Соёлын биет бус өвийг таван төрлөөр ангилдаг. Үүний эх хэл болон аман уламжлалын төрөлд хоёр, ардын язгуур урлагт 21, үндэсний уламжлал зан үйл баяр наадам төрөлд 11, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологи төрөлд найман өв, ардын уламжлалт гар урлалд 16, нийт 58 биет бус өв бүртгэгдсэн байна. Харин биет өв буюу үл хөдлөх дурсгалын хувьд нийт 36 өв ирснээс хадны сүг зураг бичгийн дурсгал 23, барилга архитектурын дурсгал тав, булш хиргисүүр тахилын байгууламж гурав, бичээс хөшөө дурсгал дөрвийг бүртгэн авчээ.

6

Өнөөдрийн соёлын өвийг танилцуулах хуралд ардын уламжлалт гар урлал төрөлд бүтээлээ бүртгүүлсэн, “Дорждэрэм” судрыг уламжлалт зүү ороох оёдлоор урлаж буй н.Золчулуун болон Хэнтий аймгийн Батноров сумын “Тожил” хийцийн дарханы урлалаа соёлын өвд бүртгүүлсэн, монголын хамгийн жижиг буюу 5,2х6 мм-ийн хэмжээтэй өргөст монгол цоож урласан Н.Өлийхутаг дархан зэргийн хүмүүс ирсэн байлаа. Эдгээр иргэний соёлын өвийг Соёлын өвийн төвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд регистрийн дугаар зэрэг мэдээллээр нь бүртгэлжүүлэн “бүргэлийн код”-ыг нь өгсөн байна.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
батаа:
сайхан хийсэн цоож байна
2013-12-25