Шинэ жилийн цэнгүүний үеэр 20 чиглэлд автобус үйлчилнэ
2013-12-27

  Он солигдох мөчид хотын төв талбайд “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүн болно.  Энэ үеэр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобуснуудыг Чингисийн талбайн 3 талд түр зогсоохоор нийслэлийн Тээврийн газраас зохиоцуулжээ.  Шинэ жилийн үдшийн цэнгүүн 22:00 цагаас эхлэн 00:00 цагаас өндөрлөх юм. Төв талбайд цугласан иргэддээ зориулан нийтийн тээвэр 00.30 цагаас Чингисийн талбайгаас  20 чиглэлд 23 тээврийн хэрэгсэл үйлчилнэ. Эдгээр автобуснууд нь Чингисийн талбайн баруун талд, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд буюу А зогсоол, Чингисийн талбайн урд В зогсоол, Чингисийн талбайн зүүн талд буюу Соёлын төв өргөөний урд С зогсоолоос  иргэдэд үйлчлэх аж. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
oyunsuvd:
owchingvi bol jargal
2013-12-27
oyunsuvd:
owchingvi bol jargal
2013-12-27